Багш нарын танилцуулга

    Багш: Монголын урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэрт уран бүтээлчид, доктор профессорууд манай сургуульд багшилдаг. Тухайлбал: МУАЖ. П. Цэрэндагва, МУАЖ Д. Мэндбаяр, МУАЖ найруулагч Б. Мөнхдорж, МУУГЗ зураач П. Цогзол, МУГЖ С. Сарантуяа, МУГЖ Б. Жаргалсайхан, МУГЖ Г. Урнаа, УДЭТ-ийн найруулагч МУСГЗ Б. Баатар, СТА жүжигчин Ш. Цэцэг, СТА продюссер М. Болд, СТА балетчин Н. Эрдэнэцэцэг, МУСГЗ доктор /Ph/ профессор С. Лочин, МУСГЗ доктор профессор С. Баясгалан, МУСГЗ сэтгүүлч Нанж. Лхагва, МУСГЗ док, профессор Т. Баасансүрэн нарын тухайн мэргэжлээрээ арвин баялаг мэдлэг, туршлага хуримтлуулсан багш нар ажилладаг. Тус сургууль нь нийт ерөнхий ба мэргэжлийн хичээлийн нийт 60 гаруй багштайгаас МУАЖ 3, МУГЖ 3, МУСГЗ 4, МУУГЗ 3, СТА 12, Боловсролын тэргүүний ажилтан 5, санхүүгийн тэргүүний ажилтан 2 зэрэг мэргэжилээрээ олон жил ажилласан туршлагатай багш нартай. Багш нарын 90 орчим хувь нь магистр түүнээс дээш зэрэгтэй.