Дүрэм журам
Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2003 оны 158 дугаар тушаалын хавсралт
ДЭЭД БОЛОВСРЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТАНД БАГЦ ЦАГИЙГ ХЭРЭГЛЭХ, СУРАЛЦАГСАДЫН МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ДҮГНЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ
НЭГ: Нийтлэг үндэслэл
- Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсрлын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх суралцагсадын мэдлэг чадварыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтлана.
- Их сургууль дээд сургууль коллежийн сургалтын хичээлийн жил тус бүр 15-аас доошгүй /18-аас ихгүй/ долоо хоног танхимд хичээллэх хоёр улирлаас тогтоно. Улирлын үргэлжлэх норматив хугацаа /долоо хоногийн тоо/-г тухайн дээд боловсролын сургалтын байгууллага тогтооно.
- Их сургууль дээд сургууль коллежийн хичээлийн нэг цаг /цаашид цаг/ хэмжээ нь 50 минут байна. Хоёр хичээлийн цагийн хичээлийг дунд завсарлалгүйгээр 90 минутад багтаан явуулж болно
Хоёр: Багц цаг, багц цагийг хэрэглэх
- Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын бакалаврын магистрын, докторын шатлалтай байна.
- Нэг багц цагийн хэмжээ нь өдрийн хэлбэрээр суралцаж буй дундаж суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. Дээд боловсролын сургалтын байгууллага энэхүү нормативыг харгалзан танхмын ба бие даах цагийн харьцааг хичээлийн хэлбэр бүрээр албан ёсоор тогтоож мөрдөнө.
- Тухайн сургалтын байгууллагад заагдах нэг адил индекс -тэй /нэр/ хичээлүүдэд нэг ижил багц цаг харгалзана.
- Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон багц цаг онооно. Агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улирал дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж тус бүрд нь нэр индекс, багц цаг онооно.
- Тухайн хичээлийн багц цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг, зөвлөгөө, ангийн ажил, /төсөл/ реферат, график чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.
- Хичээлд оноож байгаа багц цагийг дээд боловсролын сургалтын байгууллага хооронд жишигдэх байдлаар тогтооно.
- Багц цагийг бүхэл тоогоор илэрхийлнэ. Шаардлагата бол хагас /0.5/ багц цагийг хэрэглэж болно. Нэг хичээлийн багц цаг 2-оос багагүй байна. Зохих үндэслэлээр зарим хичээлийн багц цаг 2.0-оос бага тогтоож болно.
- Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт төгсөлтийн шалгалт өгөх, түүнчлэн уралдаан тэмцээн эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг оноохгүй.
- Суралцагчийн хичээлийн идэвхи /ирц ороллцоо/ -ийг суралцагчийн мэдлэгийг үнэлэх үнэлгээнд тооцож болох боловч энэ нь багц цагийн хэмжээнд нөлөөлөхгүй.
Гурав: Мэдлэг чадварыг үнэлж дүгнэх
- Суралцагчийн мэдлэг чадвар, дадлыг үнэлэхдээ А, В, C, D, F гэсэн үсгэн дүн, 4,3,,2,1,0 гэсэн тоон дүн болон процентон дүн хэрэглэнэ. Түүнчлэн тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээг хэрэглэж болно.
- Үсгэн дүн тавихдаа доорхи шалгуурыг үндэслэнэ.
- А: Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг дээдэ зэрэг бүрэн гүйцэд бүтээлчээр ойлгосон, ухагдахуун ойголтуудыг чадварлаг ашигладаг.
- B: Дундаж түвшинээс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сйан ойлгосон, тухайн хичээлтэй холбоотой бодлого бодох ухагдахуунуудыг ашиглах чадвартай
- С: Тухайн хичээлийн агуулгыг дундаж түвшинд эзэмшсэнийг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууны ихэнх хэсгийг хангалттай ойлгосон, дундаж түвшинии бодлогуудыг бодох
- D: Дундаж түвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууныг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлого бодох чадвартай ерөнхийдөө мэдлэг чадвар дадал дутмаг
- F: Чадвар дадал хангалтгүйг илтгэх дүн.
- Дээд боловсролын байгууллага тухайн хичээлийн ач холбогдлыг харгалзан уг хичээлд авбал зохих дүнгийн доод хязгаарыг зааж өгч болно.
- 15. Үсгэн, процентон болон тоо /оноо/ -н дүнгүүдийг дараах жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ.
- Үсгэн дүн Тоон дүн Процентон дүн А 4.0 90-100 B 3.0 80-89 C 2.0 70-79 D 1.0 60-69 F 0 0-59
- Тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээ нь тоон утга /оноо/ -гүй байна. Хэрэв тухайн хичээл багц цагтай бол түүнийг голч дүнд тооцохгүй харин нийт багц цагт тооцож болно.
- Суралцагчийн улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг ашиглана. Голч дүнг гаргахдаа суралцагчийн тухайн хугацаанд судалсан хичээл бүрийн багц цагийг уг хичээлд авсан тоон дүнгээр харгалзуулан тус тусад нь үржүүлэн хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваана. Голч дүнг тухайн улирлын голч дүн, хуримтлуулсан голч дүн гэж ангилна. Улирлын голч дүн нь тухайн нэг улиралд судалсан хичээлүүд, хуримтлуулсан голч дүн нь сургалтын эхний жилээс эхлэн тодорхой улирлыг дуусталх хугацаанд үзсэн хичээлүүдтэй холбоотой.
- Суралцагсдад боловсролын бичиг олгох, дараагийн шатны сургалтанд хамрагдах түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох онцгойлох диплом өгөх, сурлагаар хасах зэрэгт харгалзах нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.
- Түүнчлэн тухайн сургалтын байгууллага суралцагсадын хичээлд /оролцсон/ суусан байдал, шалгалт өгсөн эсэх зэргийг илтгэх нэмэлт тэмдэглэгээг хэрэглэж болно. Түүнчлэн энэхүү журмын 15-д заасан жишгийг өөрчлөхгүйгээр дүнгийн шатлалыг ихэсгэж болно.
- Суралцагсадын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үндсэн арга нь бичгийн шалгалт байх боловч дээд боловсролын байгууллага нь өөр өөрийн онцлогийг харгалзан шалгалтынбусад аргыг зохистой хослуулна
Дөрөв: Суралцагчийн ачаалал
- Өдрийн хэлбэрээр суралцагчийн нэг улирлын норматив ачаалал тухайн сургалтын байгууллагын улирлын үргэлжлэх норматив хугацаа /долоо хоногийн тоо/ -тай тэнцүү байна.
- Өдрийн хэлбэрээр суралцагсадын улирлын доод ачаалал 12 багц цаг байна.
- Суралцагч сургалтын байгууллагын захирал буюу түүний эрх олгосон этгээдийн нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно. Суралцагчийн улирлын ачааллын дээд хэмжээг тухайн сургалтын байгууллага боловсролын шатлал сургалтын хэлбэр бүрээр тогтооно.
- Өдрийн хэлбэрээр бакалаврын шатлалд суралцагч нь суралцаж буй чиглэлээрээ 2дахь нарийн мэргэшлийг давхар эзэмшихийг хүсвэл 40-өөс доошгүй багц цаг /үүнээс 30-аас доошгүй нь 300-аас дээш индекстэй байна. өөр чиглэлээр бакалаврын зэргийн боловсрол эзэмших бол 60-аас доошгүй багц цаг /үүнээс 30-аас доошгүй нь 300-аас дээш индекстэй байна/ -ийн хичээл сонгож үзэхээр сургалтыг төлөвлөнө.
