Сургалтын гэрээ
1. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү гэрээ нь КУДС болон тус сургуульд суралцагсдын хооронд үүсэх сургалттай холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Суралцагч гэрээтэй танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ба уг гэрээ нь тухайн суралцагчийн суралцах хугацаанд хүчин төгөлдөр байна. Суралцагчдын гарын үсэг бүхий гэрээг СБХА хадгална.
1.3 Суралцагчдын суралцаж кредитээ цуглуулах нийт хугацаа 4 жил байна.
1.4 Гэрээний заалттай зарчимын хувьд зөрөөтөй байгаа бол суралцагч нь КУДС-тай дангаараа гэрээ байгуулж болно. Энэ тохиолдолд гарах зардлыг суралцагч өрөө хариуцна.
2. КУДС –ийн эрх
2.2 КУДС нь суралцагчдаас КУДС-ийн дүрэм, дотоод журам, сургалтын төлөвлөгөөний шаардлагыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, биелүүлэхийг шаардах эрхтэй.
2.3 Суралцагч гэмт хэрэг үйлдсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд КУДС-аас хасах бөгөөд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
2.4 Хичээлийн жил эхэлснээс хойш /14 хоногийн дотор/ хүндэтгэх шалтгаанаар суралцахаас татгалзвал / өрөө өвдсөн гэх мэт / сургалтын төлбөрийн 90 хувийг буцааж олгоно.
2.5 Хичээлийн жил эхэлснээс /14 хоногоос / хойш суралцахаас татгалзвал өргөдлийг хүлээн авахгүй ба төлбөрийг буцааж олгохгүй.
2.6 Суралцагч нь 32 ба түүнээс дээш цагийн хичээл тасалж, мэргэжлийн хичээлд хангалтгүй дүнтэй / 60 хувиас доош үнэлгээтэй/ шалгагдсан тохиолдолд тухайн суралцагчтай байгуулсан сургалтын гэрээг дуусгавар болгоно.
2.7 Суралцагч ерөнхий эрдмийн 3 түүнээс дээш хичээлд хангалтгүй дүнтэй шалгагдсан тохиолдолд тухайн суралцагчтай байгуулсан сургалтын гэрээг дуусгавар болгоно.
2.8 Сургалтын төлбөрийн гэрээнд заасан хугацаанд төлбөр төлсөн оюутанд КУДС- ийн оюутны үнэмлэх олгоно.
3. КУДС-ийн үүрэг
3.1 Сургалтын төлөвлөгөө хичээлийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн тооцсон стандартын дагуу боловсруулан хэрэгжүүлэх
3.2 Суралцагчдыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургах
3.3 Сургалт явуулахад шаардагдах хичээлийн анги, тэнхим, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хөтөлбөр, сургалтын зарим материалыг үнэ төлбөргүй ашиглуулна.
3.4 Суралцах хугацаанд тухайн суралцагчийн оюутны үнэмлэхээр номын сан, уншлагын танхим, компьютер, интернэт лаборатори , хувцас болон бусад жижиг хэрэгслээр зохих журмын дагуу үйлчлэх.
3.5 Сургалтын төлбөрийг багш ажилтны цалин олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх , сургалтын үйл явц зохион байгуулах, материаллаг бааз бэхжүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд зарцуулна. / төгсөгчдөд олгох энгэрийн тэмдэг , дипломын үнэ орохгүй/
3.6 Суралцагчийн сурах нөхцөл бололцоотой холбоотой асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх санал хүсэлтийг нь барагдуулах.
3.7 Суралцагчийн эрх зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан багш ажилчинтай хариуцлага тооцох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авах.
3.8 Үйлдвэрлэлийн дадлага болоод ямар нэгэн сургуулиа төлөөлүүлэх арга хэмжээнд оролцох оюутан нарт хяналт тавих хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай нөхцөлд төлөөлөн шийдвэр гаргах хүртэлх арга хэмжээг цаг тухайд нь протокол хөтлөн шийдвэрлэх
3.9 Чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх, оюутныг хөгжүүлэх зорилгоор ажиллах оюутны өөрийн удирдлагатай байгууллагын үйл ажиллагааг дэмжих
3.10 Зохих шатны сургалтын хөтөлбөрийг биелүүлсэн суралцагчдад боловсролын зэрэг түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдэг үнэмлэхийг КУДС-ийн захирлын тушаалаар олгоно.
3.11 Суралцах хугацаандаа амжилт үзүүлэн бусдыгаа манлайлагч оюутныг КУДС-тай хамтран ажилладаг гадны их дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжоор хангах, ажлын байранд зуучлах.
3.12 Энэхүү гэрээ болон холбогдох бусад эрх зүйн актын дагуу сургалтын төлбөрийн асуудлыг шуурхай шийдвэрлэх.
4. Суралцагчийн эрх
4.1 Суралцагч сургалтын төлөвлөгөөний хүрээнд тогтоосон журмын дагуу хичээлээ судалж, кредитээ цуглуулах
- хичээллэх, сурах тав тухтай орчноор хангуулах
- санал бодлоо чөлөөтөй илэрхийлэх
- интернэтээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх
- электрон номын сан бие даан суралцах тоног төхөөрөмж зэргээр хангуулах
- төрийн сангийн болон бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах
- гадаад дотоодын эрдэмтэдтэй үйлдвэрлэлийн болон танилцах, хээрийн дадлага, экспедицед хамтран ажиллах
- мэргэжлээрээ сайн суралцаж байгаа оюутан гадны орны их дээд сургуульд 6 сараас 1,5 жилийн хугацаанд оюутан солилцоонд хамрагдах
4.2 Сургалтын агуулга, удирдлага зохион байгуулалт, багш нарын мэдлэг, заах арга, сургалтын техник хэрэгслийн хангамж, анги танхим байрны тохижилт, суралцах нөхцөлийн талаар КУДС-ийн захиргаанд санал хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх
4.3 Сургалттай холбогдсон эрх ашгаа хамгаалах үүднээс үзэл бодлоо илэрхийлэх, суралцагчдын бие даасан байгууллага үүсгэх , нэгдэн орох үйл ажиллагаанд оролцох
4.4 Суралцах хугацаандаа холбогдох журмын дагуу бүр мөсөн чөлөөлөгдөх, сурахаас татгалзах, өөр сургуульд шилжин суралцах, кредит тооцуулах
4.5 Суралцах хугацаанд сургуулийн багш албан хаагч нарын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлэх / авилгал, хээл хахууль, сургалтын орчинд бэлгийн дарамт үзүүлэх зэрэг / зүй бус үйлдэл тулгарвал сургалтын албанд албан ёсоор мэдэгдэж зохих дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэх
4.6 Суралцагч нь 2-р курсээс эхлэн 4 улирал дараалан 96-100 / А / дүнтэй шалгагдвал тухайн жилийн төлбөрийн 40 хувь хүртэл хөнгөлүүлэх.
4.7 Суралцаж байгаад хугацаат цэргийн албанд явсан оюутан албаа хааж ирээд сурч байсан мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах
4.8 Хүндэтгэх шалтгааны улмаас тухайн өдрийн хичээлд оролцох боломжгүй оюутан чөлөө авах, чөлөөг сунгах зэрэг эрхтэй
4.9 Онцгой гачигдалтай оюутанд хамт олон, оюутны байгууллагын тодорхойлолт болон холбогдох материалыг үндэслэн тус сургуулийн Ректорын тушаалаар мөнгөн тусламж үзүүлж болно.
4.10 Суруулиас зохион явуулсан олон нийтийн ажилд идэвхитэй оролцон уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тохиолдолд кредит олгох
5. Суралцагчийн үүрэг
5.1 КУДС – ийн хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журам болон бусад дүрэм журмыг чанд мөрдө, сургуулийн дотоод дүрэм заалт бүрийг биелүүлж суралцах
5.2 Профессор багш, багш, удирдах ажилтан, ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хүндэтгэн харьцах, багш ажиллагсдаас тавьсан сургалтын болоод ёс зүйн шаардлагыг биелүүлэх
5.3 Сургалтын хөтөлбөрийг тогтоосон хугацаанд биелүүлж, мэргэжлийн тодорхойлолтонд заасан мэдлэг чадварыг бүрэн эзэмших.
5.4 Хичээлийн ирц 90 хувиас доошгүй байх
5.5 Боловсруулалтын ажлыг тогтоосон журмын дагуу гүйцэтгэж шалгуулах, шалгалтыг СХБА- аас тогтоосон өдөр, хуваарьтай цаг танхимд өгөх
5.6 Сургалтын төлбөрийг 9 дүгээр сарын 10 -ны дотор төлөх ба төлбөр төлсөн баримтыг үндэслэн КУДС- ийн оюутны үнэмлэхээ авна.
5.7 Сургуулийн бүх анги танхим, сургалтын заал эмх цэгцтэй байлгахад оюутнууд биечлэн оролцож, тоног төхөөрөмжүүдтэй болгоомжтой харьцах, ариг гамтай эдлэх.
5.8 Оюутан хичээл эхлэхээс 5-15 минутын өмнө сургуулийн анги танхимд ирсэн байх.
5.9 Өвчний улмаас хичээл сургалтанд орж чадаагүй оюутан тэнхим болон сургалтын албанд эмнэлгийн магадлагааг хүргүүлэх
5.10 Төрийн сангийн буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй оюутнууд заасан хугацааны дотор материалаа өгөх
5.11 Төрийн албан хаагч болон төрийн сангийн зардлаар суралцаж буй оюутнууд сахилга батаар үлгэр жишээ байх ба сурлагын голч оноо 3.2-оос доошгүй үзүүлэлттэй суралцсан байх.
5.12 Хичээлийн байранд гарсан аливаа осол зөрчлийг мэдсэн хүн нэн даруй сургалтын алба болон тухайн өдрийн жижүүр багш, сургуулийн жижүүрт мэдэгдэж байх
6. Хориглох зүйлс. Хичээлийн байранд дараах зүйлсийг хориглоно. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд сургуулиас хөөх хүртэлх арга хэмжээ авна.
6.1 Сургуулийн захиргаа, эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим , хичээлийн байрнаас эд хөрөнгө авч гарах.
6.2 Согтууруулах ундааны зүйл уух, зориулалтын бус газар тамхи татах , согтуугаар хичээлийн байранд нэвтрэх, сэлгүүцэх
6.3 Сургуулийн орчинд хууль бус нийгмийн дэг журам, сургуулийн дотоод журам зөрчих / танхайрах , зодоон хийх, дээрэм гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргах зэрэг /
6.4 Соёл шинжлэх ухааны үзэл баримтлалын эсрэг/ аль нэг бүлгэм, нам улс төрийн хүчин, шашины байгууллагын үзэл суртлын нөлөөг түгээн дэлгэрүүлэх, зохион байгуулалтанд орох, нийгэм олон нийтэд аюул заналхийлсэн шинж чанартай мэдээ мэдээлэл түгээх
6.5 Сургуулийн захиргаанаас зохион байгуулаагүй олон нийтийг хамарсан зугаалганд явах
6.6 Тэнхимийн сургалтын үйл ажиллагааны явцад дараах зүйлсийг хориглоно. Хэрэв шаардлага биелүүлээгүй тохиолдолд тухайн цагийн сургалтнаас албадан гаргах болно.
- гар утсаар ярих
- бохь зажилах
- хүнсний зүйл идэх
- багшийг үл хүндлэх
- зөвшөөрөлгүй гарч явах
- хоорондоо чанга ярих
- бусдыг үл хүндэтгэх
7. Бусад зүйл
7.1 Сургуулийн захиргаа, сургалтын алба, деканы гаргасан хуваарьт ажлуудыг заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлага тооцох / дахин шалгалт, төгсөлтийн ажил, суралцагчдаас шаардах мэдээ мэдээлэл, дүнгийн тулгалт гэх мэт./
7.2 Энэхүү гэрээний 1,3-д заасан хугацаанд шаардлагатай кредитийг бүрэн цуглуулж дуусах
Хүндэтгэн үзэх шалгаангүйгээр 32 ба түүнээс дээш цагийн хичээл тасалж, тогтоосон хугацаанд 1-3 хичээлд шалгагдаагүй тохиолдолд тухайн хичээлийн кредитийн мөнгийг төлж хичээлийг дахин судлах.
