Танилцуулга
Тус сургууль 1998 онд байгуулагдсан ба 1999 оны 12 сард тус сургуулийг Монгол улсын ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Дэжидийн Жигжидийн “НЭРЭМЖИТ” болгон гэгээрлийн сайдын тушаал гарч байсан түүхтэй. Манай сургууль кино телевиз, театрын жүжигчин, найруулагч, зураач, оператор, дуу хөгжим эфирийн найруулагч, сэтгүүлч, хөтлөгч, соёл урлагийн менежер, продюсер, урлаг судлаач зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэгдэж төгсөгчдийн 80 гаруй Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн бүхий л байгуугууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байна.
Мөн Дархан, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор, Эрдэнэт, Налайх, Дундговь зэрэг аймгуудын соёлын төв болон телевиз, студид захирал, найруулагч, хөтлөгч, дууны найруулагч, жүжигчнээр ажиллаж байна. Манай сургууль Оросын холбооны улсын Дорнод Сибирийн урлагийн Академи, Хонг-Гонгын их сургуулийн урлаг соёлын факультет Буриадын соёлын дээд сургууль, ӨМӨЗО-йн дорно дахины кино телевизийн дээд сургууль, Украйн улсын Киев хотын соёл урлагийн их сургууль, ОХУ-ын Мосфильм стиуд, Солонгосын SBS, KBS телевизүүдтэй холбоотой ажиллаж багш, оюутан солилцоогоор сургах, сургалт семинар зохион байгуулах зэргээр байнгын холбоотой ажилладаг.
Давуу талууд: Тус сургууль 2008 онд Монголын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр Магадлан итгэмжлэгдсэн. Оюутны дотуур байр, сургалтын материаллаг бааз, суралцах таатай орчин бүрдсэн, төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг, төлбөргүй нэмэлт үйлчилгээ /интернэт, тогтмол хэвлэл/ Сургууль нэг ээлжиндээ 650 оюутан 3 давхар өөрийн байртай, мэргэжлийн бүжгийн зал, дуу бичлэгийн мэргэжлийн студи, оюутан театр, видео үзлэгийн студи, фото павилеон, интернэтэд холбогдсон цахим номын сан, компьютер монтажийн 3 танхим, гадаад хэлний лингафоны танхимтай. Цахим номын сандаа 12000 гаруй ном сурах бичиг, монголын болон гадаадын уран сайхны 400 гаруй нэрийн кино фонд, 150 гаруй хөгжмийн фондтой сургалтын үйл ажиллагаа явуулдаг.
Төгсөгчид: Нийт 11 удаагийн төсгөлтөөр 900 гаруй оюутан төгсгөсөн, төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байртай, мөн төгсөгчдөөс УДЭТ, Дархан, Эрдэнэт, аймаг орон нутгийн театруудад найруулагч, жүжигчин, менежер, зураглаач, дууны найруулагч, зураач, сэтгүүлч мэргэжлүүдээр амжилттай ажиллаж байна. Төгсөгчдөөс сургуулийнхаа магистрантурт суралцаж багшилж байгаа, бие дааж уран бүтээл хийж байна.
- Оюутанд олгодог, тэтгэлэг, хөнгөлөлт:
- · 4 улирал 96-100 А дүнтэй суралцсан оюутанд сургалтын төлбөрийн 40%
- · 4 улирал 91 түүнээс дээш дүнтэй суралцсан оюутанд сургалтын төлбөрийн 30%
- · Ар гэрийн гачигдалтай, нэн ядуу бүтэн өнчин, цаашид мэргэжлээрээ суралцах идэвхитэй оюутанд захирлын нэрэмжит тэтгэлэг 50% хүртэл
- · Төрийн албан хаагчийн зардлаар суралцах
- · төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах боломжтой.
