Оюутны шилдэг клип уралдааны ялагчид тодорлоо
“Морьтой монгол” уран бүтээлийн тэмцээн болно
Морины соёлыг хадгалан үлдэх зорилгоор ‘Horse king’ ХХК-иас явуулж буй “Морьтой Монгол” уран бүтээлийн тэмцээн өнгөрөгч аравдугаар сарын 24-өөс энэ сарын 24 хүртэл зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцогчдийн материалын гол агуулга нь морины соёлыг сонгодог үлгэр, домог, домог яриагаар илэрхийлж гаргах, морины соёлыг зургаар илэрхийлэх ёстой гэнэ. Оролцогчид бүтээлээ түшиг төвийн 204 тоотод хүлээлгэн өгөх ба зохион байгуулагч тус бүтээлийг өгсөн хугацаан дээр тамга дарна.


