Төгсөх курсынхан сургуулиа амжилттай дүүргэлээ

Бичсэн: gana. Ангилал: Онцлох мэдээ

Д.Жигжидийн нэрэмжит КУДС-ын 2011-2012 оны төгсөгчдийн диплом хамгаалалт энэ сарын 4-5ны хооронд болж өндөрллөө. Нийт 117 төгсөгчдийн 105 нь амжилттай дипломоо хамгаалсан юм. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд СГЗ док.пр  С.Баясгалан, СГЗ док.пр  С.Лочин, СГЗ док.пр  Т.Баасансүрэн,  АЖ пр Б.Мөнхдорж, АЖ пр Д.Мэндбаяр, АЖ пр А.Очирбат, УГЗ зураач  П.Цогзол, СГЗ найруулагч Б.Баатар,  СГЗ сэтгүүлч Н.Лхагва, КУДС-ийн захирал пр Ж.Солонго нар ажиллаа. Радио телевизийн сэтгүүлчдийн 4-р курсын оюутнууд бичвэрийн ажлаар дипломоо хамгаалсан бол найруулагч, дууны найруулагч, зураглаач, менежерийн ангийн оюутнууд богино хэмжээний дэлгэцийн бүтээлээр хамгаалсан юм. Харин АЖ. П.Цэрэндагва багштай жүжигчний 4б ангийнхан “Шекспер”- ын “Отелла” жүжгийг УБ чуулгын тетарт өнгөрсөн сарын 25-нд тавьсан байна. СТА Ш.Цэцэг багштай  жүжигчний 4а ангийнхан “Маанаг гайхал” жүжгийг энэ сарын 4-нд тавьснаараа тус тус дипломын ажлаа амжилттай гүйцэтгэсэн юм. Найруулагчийн 4-р курсын оюутан Э.Болорэрдэнэ Б.Өлзийсайханы зохиол “Хон хэрээний нулимс” , оюутан Н.Сайхантуяа Д.Цэнджавын “Алтан” , мөн найруулагчийн 4-р курсын оюутан Л.Ганчимэг “Сарны сонат” гэх мэт богино хэмжээний дэлгэцийн ажлыг хийсэн байна. Эдгээр бүтээлүүд нь сургуулийн архив болон номын санд хадгалагдан үлдэх юм. Урлагийн салбарт  хүч сорих боловсон хүчин болон бэлтгэгдсэн нийт төгсөх курсын оюутнууд та бүхнийг урлагийн янжинлхам бурхан ивээх болтугай.      

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын утасны лавлах

Бичсэн: gana. Ангилал: Онцлох мэдээ

  •     Монгол Улсын Их Сургууль     Ц.Ганцог   С.Даваа  Мекей     320160, 99115100,  324385, 33194954     Факс: 976-11-320668,
  • Вэб хуудас: www.num.edu.mn  E-mail: [email protected]   [email protected]    [email protected]
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль     Ц.Лхагвасүрэн,  Д.Дүнгэрдорж     321249, 99119232 328670, 321834, 328894
  •     Факс: 976-11-321249  Вэб хуудас: www.nmum.edu.mn  E-mail: [email protected]
  •    Батлан хамгаалахын их сургууль     Д.Мягмар, Энхбаяр, Зулзаяа, Баттулга     460648, 56908, 56902,, 99147846, 455825
  •  Факс: 976-11-458673 Вэб хуудас: heep:www.dum.edu.mn. E-mail: [email protected]
  •    Соёл урлагийн их сургууль     Д.Цэдэв, Г.Алтангэрэл, Эрдэнэцэцэг     325205, 327335, 328845, 320036
  • Факс: 976-11-325205
  •     Боловсролын их сургууль     Р.Жадамбаа, Д.Батсуурь     322705, 99190817, 321574, 99183199     Факс-976-11-322705
  • E-mail: [email protected] Вэб хуудас: http://www.mspu.edu.mn/
  •     Хөдөө аж ахуйн их сургууль     Н.Алтансүх, Буянзаяа     341770, 99117594, 341630, 99187582, 341592     Факс: 976-11-341770
  • Вэб хуудас: http:/www.angelfire.com/MN/MSUA  E-mail: [email protected]
  •     Шинжлэх ухаан технологийн их сургууль     А.Эрдэнэбаатар     324709,99119943, 329642, 321365, 322126
  •   Факс: 976-11-324121  Вэб хуудас: http:/www.mtu.edu.mn.  E-mail: [email protected]
  •     Хүмүүнлэгийн ухааны их сургууль net    Б.Чулуундорж, Б.Чимэд-Очир .    322702, 99113484, 99295474, 325121, 326342/ж/
  • Факс: 976-11-322702 Вэб хуудас: www.UH.edu.mn, E-mail: UH@mongol
  •   Улаанбаатарын их сургууль     С.Байгалсайхан, Б.Бямбаа     458327, 99174921, 456360, 453554, 458336     Факс – 976-11-458327
  • E-mail: [email protected]
  •    Санхүү, эдийн засгийн дээд сургууль     Ж.Батхуяг, С.Ишцэдэн, Ө.Батцоож     458378, 451956, 453888, 450921/ж/
  • Факс: 976-11-458478, Вэб хуудас: http:www.ite.edu.mn. E-mail: [email protected]
  •    Цагдаагийн академи     М.Батаев, Б.Ганчулуун     458559, 91910199, 54043, 54412     Факс: 976-11-458559
  • E-mail: Bataev.@map.edn.mn
  •     Хилийн цэргийн дээд сургууль     Н.Наранжамц     633601,99113372     УБ хот, БГД, 20 дугаар хороо
  • Улаанбаатар шуудангийн салбар 37  E-mail: [email protected]
  •   Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль     С.Нямзагд, Б.Сүрэнхорлоо, М.Алагаа     326748, 99116594, 328487, 328971
  •  Факс: 976-11-326748   Вэб хуудас: http:/www/icb.edu.mn/   E-mail: [email protected]
  • Кино урлагийн дээд сургууль     Ж.Солонго     450456, 99114671, 450602/ж/
  • Факс: 976-11-450456   E-mail: [email protected]
  •  Төмөр замын дээд сургууль     Б.Сэрвүүд, Нямсүрэн, Д.Гомбосүрэн     944260,  944260, 944265, 944277/ж/
  •     Факс 976-11-944270   Вэб хуудас: http: www.members. tripod.com/ railway-college, E-mail: [email protected]
  •     Удирдлагын академи     Ш.Түдэв, Д.Цэрэндорж     343043, 99112272, 99115825     Факс: 976-11-343043
  •    ЭМШУИС-ийн харьяа УБ дахь Сувилахуйн коллеж     Т.Батсүх, Ганчимэг, Алтанцэцэг     362093, 99181998, 362434, 99185494
  • 362060     Факс: 976-11-687633,  E-mail, [email protected]
 
  •      СУИС-ийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургууль     Л.Бумандорж, Д.Ганбаатар, Диспетчер     325278, 99867441, 325929
  • 321081     E-mail: fas@magicnet
  •    СУИС-ийн харьяа Соёлын коллеж     Д.Бат-Эрдэнэ, Л.Тунгалаг, Г.Сэлэнгэ     326759, 99185299, 329328, 315643 ,315630
  •   Факс: 976-11-326759  E-mail: [email protected]
  •    Техникийн коллеж     Р.Лхагвасүрэн     23760, 99379687     Факс: 976-11-327234
  •  Барилгын коллеж     Б.Чимиддорж, Н.Нямжав, Д.Сумъяа, Нармандах     322797, 96118900, 322723, 322069, 91142357
  • 323370     Факс: 976-11-322797  E-mail: cwc@magicnet..mn
  •     Хүнсний технологийн коллеж     Б.Барамсай, Р.Дарьхүү, Нарангэрэл , Жижүүр     341616,  99112632, 341694, 99185982,
  • 344105, 341716, 341298     E-mail:[email protected]
     

Монголын хамгийн урт, содон нэртэй хүмүүс

Бичсэн: gana. Ангилал: Сонин содон мэдээ

Хүний нэр урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн нэрс байхаас эдүгээ цагт Монгол улсын хүн амын бүртгэлээс харвал хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат Мятрашгүймонголжингоо хэмээх охин байдаг бол Сэлэнгэ аймагт Найманзууннандинцэцэг, Говьсүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбосүрэнболд хэртэй хөвгүүд охид бий аж. Мөн түүнчлэн Лувсандэнзинпэлжинжигмэ, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайншатарманлай, Бурваабадрабадмахорлоо гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургыншинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Бариул, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магзин, Муунохой, Өчүүхэнтуяа гэх мэт сонин содон нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг. Дээхэн үед Мэлсчой гэсэн нэртэй хүн байсан бөгөөд тэр нь Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэсэн нэрний эхний үсгийг авч нэрлэсэн байна. Харин хамгийн түгээмэл давхардсан нэр нь Оюунчимэг, Бат-Эрдэнэ, Отгонбаатар, Алтанцэцэг гэсэн нэртнүүд байдаг байна.    

Дэлхийн тvvхэн дэх хамгийн өндөр хvн 2,72м байжээ

Роберт Першинг Уодлоу бол дэлхийн хамгийн өндөр хvн юм. Тvvний нурууны өндрийн талаар гарцаагvй баримтууд олон бий. Уодлоу-гийн эцэг эх нь жирийн нуруутай хvмvvс (эцэг нь 180 см, 77 кг жинтэй). Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дvv нар нь бас жирийн нуруутай ажээ. Роберт 4 нас хvртлээ нурууны өндөр нь хэвийн явж байгаад энэ vеэс хойш олны анхаарлыг татаж эхлэжээ. 8 насандаа 1м 88см, 9 насандаа эцгийгээ гар дээрээ барьж шатаар өгсдөг болсон бол 10 насандаа 198 см, 100 кг жинтэй болжээ. 18 насандаа 254 см, 177 кг жинтэй, 37АА буюу европын 75 размерийн гутал өмсдөг байсан байна. Америкийн алдар нэртэй хvмvvсий нэг болсон Уодлоу-д тусд нь гутал захиалж, тvvний гутлыг хийдэг компани нь хvртэл нэр алдартай болжээ.

Хамгийн жижиг ном

Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см юм байна.

Хамгийн халуун рашаан

Шаргалжуут-Энэ нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мөч, элэг цөс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг өвчинд тустай.

Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном

Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” хэмээх ном юм. “Сундуйн жүд₮ буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.

Хамгийн тэнэг ишлэлүүд

Бид бүгд эрдэмтэд, суут хүмүүсийн хэлсэн үг, ишлэлүүдийг байнга л уншиж, илтгэл тавихдаа хүртэл иш татан хэрэглэдэг. Тэгвэл ухаантай гэхээсээ ухаан муутай гэмээр ишлэлүүд бас байдаг байна. Эдгээр хэлсэн  үгнүүд нь хамгийн тэнэг ишлэлээр дэлхийд алдаршсан  гэнэ.

  •  ”Хүн гэртээ компьютертэй байх нь ямар ч хэрэгцээ байхгүй” Цахим хэрэгсэлийн корпорацийн захирал Кэннэт Олсэнн (Kenneth Klsen), 1972
  • . “Онгоц хэдийгээр сонирхолтой боловч зэвсэгт хүчнийхний хувьд ямар ч үнэ цэнэгүй” Францийн зэвсэгт хүчний стратегич, Дэлхийн I дайны командлагч, Маршал Фэрдинант Фоч. (Marshal Fredinand Foch), 1911
  •  ”Ирээдүйд шинжилэх ухаан хичнээн хөгжлөө ч хүн саран дээр хөл тавихгүй” Радиог зохион бүтээгч, Доктор Ли Дэ Форист (Lee Ke Forest), 1967.2.25
  •  ”Зурагт зургаан сарын дараа зах зээлээ алдана. Хүмүүс тэр дөрвөлжин хайрцагнаас залхах болно” 20th Centry Fox кино компаний ерөнхйилөгч, Дарилл Ф. Занук (Karryl F. Zanuck), 1946
  •  ”Бид тэдний аялгуунд дургүй. Гитарчдын хамтлаг хоцоргдож байна” The Beatles-ийг голсон Кесса рекордс бичлэгийн студи, 1962
  • “Ихэнх хүмүүст тамхи ашигтайгаар нөлөөлдөг” Лос Анжелосын мэс засалч, Доктор Ян Г. Макдоналд (Kr. lan G. Mackonald) Newsweek сониноос, 1969.11.18
  • “Телефон утас нь хэтэрхий их дутагдалтай учраас харилцаа холбооны хэрэгсэл болж чадахгүй. Энэхүү төхөөрөмж нь бидэнд ямар ч хэрэггүй” Western Union International Memo, 1876
  •  ”Дэлхий бол орчлон ертөнцийн төв” Эртний Египетийн одон орон судлаач Птомлемэй (Ptolemy) МЭӨ II зуун
  • “Өнөөдөр ямар ч чухал зүйл болсонгүй” Английн III Жорж хаан. 1776.7.4
  •  ”Зохион бүтээгдэж болох бүхэн бүтээгдчихсэн” АНУ-ийн патент бүртгэлийн комиссын гишүүн Чарльз Х. Дуэлл (Charles H. Duell) 1899