Монголын хамгийн урт, содон нэртэй хүмүүс
Дэлхийн тvvхэн дэх хамгийн өндөр хvн 2,72м байжээ
Роберт Першинг Уодлоу бол дэлхийн хамгийн өндөр хvн юм. Тvvний нурууны өндрийн талаар гарцаагvй баримтууд олон бий. Уодлоу-гийн эцэг эх нь жирийн нуруутай хvмvvс (эцэг нь 180 см, 77 кг жинтэй). Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дvv нар нь бас жирийн нуруутай ажээ. Роберт 4 нас хvртлээ нурууны өндөр нь хэвийн явж байгаад энэ vеэс хойш олны анхаарлыг татаж эхлэжээ. 8 насандаа 1м 88см, 9 насандаа эцгийгээ гар дээрээ барьж шатаар өгсдөг болсон бол 10 насандаа 198 см, 100 кг жинтэй болжээ. 18 насандаа 254 см, 177 кг жинтэй, 37АА буюу европын 75 размерийн гутал өмсдөг байсан байна. Америкийн алдар нэртэй хvмvvсий нэг болсон Уодлоу-д тусд нь гутал захиалж, тvvний гутлыг хийдэг компани нь хvртэл нэр алдартай болжээ.
Хамгийн жижиг ном
Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см юм байна.
Хамгийн халуун рашаан
Шаргалжуут-Энэ нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мөч, элэг цөс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг өвчинд тустай.
Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном
Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” хэмээх ном юм. “Сундуйн жүд₮ буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.
Хамгийн тэнэг ишлэлүүд
Бид бүгд эрдэмтэд, суут хүмүүсийн хэлсэн үг, ишлэлүүдийг байнга л уншиж, илтгэл тавихдаа хүртэл иш татан хэрэглэдэг. Тэгвэл ухаантай гэхээсээ ухаан муутай гэмээр ишлэлүүд бас байдаг байна. Эдгээр хэлсэн үгнүүд нь хамгийн тэнэг ишлэлээр дэлхийд алдаршсан гэнэ.
- ”Хүн гэртээ компьютертэй байх нь ямар ч хэрэгцээ байхгүй” Цахим хэрэгсэлийн корпорацийн захирал Кэннэт Олсэнн (Kenneth Klsen), 1972
- . “Онгоц хэдийгээр сонирхолтой боловч зэвсэгт хүчнийхний хувьд ямар ч үнэ цэнэгүй” Францийн зэвсэгт хүчний стратегич, Дэлхийн I дайны командлагч, Маршал Фэрдинант Фоч. (Marshal Fredinand Foch), 1911
- ”Ирээдүйд шинжилэх ухаан хичнээн хөгжлөө ч хүн саран дээр хөл тавихгүй” Радиог зохион бүтээгч, Доктор Ли Дэ Форист (Lee Ke Forest), 1967.2.25
- ”Зурагт зургаан сарын дараа зах зээлээ алдана. Хүмүүс тэр дөрвөлжин хайрцагнаас залхах болно” 20th Centry Fox кино компаний ерөнхйилөгч, Дарилл Ф. Занук (Karryl F. Zanuck), 1946
- ”Бид тэдний аялгуунд дургүй. Гитарчдын хамтлаг хоцоргдож байна” The Beatles-ийг голсон Кесса рекордс бичлэгийн студи, 1962
- “Ихэнх хүмүүст тамхи ашигтайгаар нөлөөлдөг” Лос Анжелосын мэс засалч, Доктор Ян Г. Макдоналд (Kr. lan G. Mackonald) Newsweek сониноос, 1969.11.18
- “Телефон утас нь хэтэрхий их дутагдалтай учраас харилцаа холбооны хэрэгсэл болж чадахгүй. Энэхүү төхөөрөмж нь бидэнд ямар ч хэрэггүй” Western Union International Memo, 1876
- ”Дэлхий бол орчлон ертөнцийн төв” Эртний Египетийн одон орон судлаач Птомлемэй (Ptolemy) МЭӨ II зуун
- “Өнөөдөр ямар ч чухал зүйл болсонгүй” Английн III Жорж хаан. 1776.7.4
- ”Зохион бүтээгдэж болох бүхэн бүтээгдчихсэн” АНУ-ийн патент бүртгэлийн комиссын гишүүн Чарльз Х. Дуэлл (Charles H. Duell) 1899

