В.А.Моцартын “Дон Жуан” дуурь дахин тайзнаа

2014 оны 02-р сарын 26 өдөр, 05 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DonJ7413203162014-02-26-10-50[www.urlag.mn]

  УДБЭТ-ын хамт олон 2013-2014 оны тоглолтын улиралд сар бүр нэгэн шинэ уран бүтээл хийх, сэргээн тавих эсвэл гадаадын нэртэй уран бүтээлчийг урих зэрэг онцлог үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа  билээ. Тэгвэл ирэх 3 дугаар сарын онцлох бүтээл нь Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Дон Жуан” дуурь юм. Уг бүтээлийг  ирэх сарын 08, 09-ний өдрүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн  баярыг тохиолдуулан сэргээн тоглох аж.B.А.Моцартын “Дон Жуан” дуурь нь дуучдаас дуулахаас гадна жүжигчний өндөр ур чадвар, хөгжимчдөөс илүү нарийн мэдрэмж, техник шаарддаг, томоохон бүтээл юм. Уг бүтээлээр дуучид, хөгжимчдийн ур мэргэжлийн чадварын түвшин, тухайн улсын сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байна. “Дон Жуан” дуурийн эмэгтэй дүрүүд тус бүр өвөрмөц онцлог, зан чанартай гайхалтай бүсгүйчүүд байдаг бөгөөд гол дүр Дон Жуаныг хурцатгаж өгдөг бол түүний шадар туслах Лепорелло бас хоолойтой дуучны хувьд хамгийн том дүрүүдийн нэг нь байдаг.Тиймээс энэхүү бүтээлийг сэргээн тоглох нь уран бүтээлчдийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой учир Бээжин дэх Австри улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Венийн хөгжмийн их сургуулийн профессор Ребекка Бланкеншипийг тус дуурийн найруулагчаар ажиллуулахаар уриад байна. Ребекка Бланкеншип нь Австри улсын нэрт дуурийн дуучин, жүжигчин байсан бөгөөд одоогоор Венийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч юм.Дуурийн гол дүрүүдэд: Дон Жуан-Э.Анхбаяр СТА, Донна Анна-Б.Энхнаран, Комендатор-Б.Алтанхуяг СТА, Донна Эльвира-Б.Эрдэнэтуяа СТА, Лепорелло-Ж.Бямбажав, Мазетто-Э.Бумхүү СТА, Церлина- Н.Туяа СТА нар тоглох бол удирдаачаар нь УГЗ Н.Туулайхүү  ажиллаж байна.Тасалбарыг касс болон www.monda.mn  www.easyticket.mn сайтуудаас онлайнаар авах боломжтой юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх