“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдвал улсад нэг жил ажилласнаар тооцно

2014 оны 02-р сарын 27 өдөр, 04 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-158

Манай улсын их дээд сургуулиудад суралцаж буй оюутан залууст сурч байх хугацаанд нь цэргийн алба хаалгахаар болж “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.Өдрийн ангийн нийт 175 мянган оюутан байдгаас 87 мянган нь цэргийн насных байдаг аж. Иймээс оюутнууд өөрсдийн хүслээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөдцэргийн алба хаахын тулд ерөнхий эрдмийн хичээлийг хоёр кредит буюу 96 цаг үзэх юм байна. Цэрэгжилтийг 12 кредитээр буюу 560 цагийн хээрийг бэлтгэл хийх гэнэ.Ерөнхий эрдмийн хичээлийг тухайн оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлж эхэлснээс хойш БХИС-ийн мэргэжлийн багш нараар заалгах ажээ. Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан залуусыг улсад нэг жил ажилласнаар тооцох бөгөөд  гадаад дотоодын цэргийн сургуульд ч хүссэн чиглэлээр үнэ төлбөргүй сургах боломжтой аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх