“Миний ажлын гараа, амжилтын түүх” эссе бичлэгийн уралдаан

2014 оны 03-р сарын 03 өдөр, 02 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
шагнал

уралдаан(1)Таван жилийн бизнес түүхтэй www.BizNetwork.mn сайт нь хэрэглэгчдийнхээ дунд “Миний ажлын гараа, амжилтын түүх” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлаж байна. Та бүхэн идэвхитэй оролцож iPad mini-ийн эзэн болоорой.

Уралдааны зорилго: Ажил хайгч нартаа дэмжлэг хөшүүрэг болгох, тэдгээрийн дунд тулгардаг нийтлэг асуудал, гарц шийдлийг бусадтайгаа хуваалцах зорилгоор бусдад сургамж, туршлага болгох үүднээс энэхүү уралдаанаа зарлаж байна.

Сэдэв: “Миний ажлын гараа, амжилтын түүх”, “Миний ажилд орсон түүх”- сэдвүүдийн хүрээнд

Хэрхэн оролцох вэ?

Та 2014 оны 02-р сарын 17- 03-р сарын 10-г дуустал dulam@biznetwork.mn мэйл хаягаар явуулна уу.

Уралдааны хамрагдах хүрээ

  • www.BizNetwork.mn сайтын хэрэглэгчид
  • www.BizNetwork.mn сайтаар дамжуулан карьераа эхлүүлж байсан хүмүүс

Тавигдах шаардлага:

Ажил идэвхитэй хайгч хүмүүст зөвлөгөө зөвлөмж өгөх, сургамж туршлага болгох үүднээс манай сайтаар дамжуулан ажилд орсон түүхээ бичиж ирүүлнэ.

Текстийн хэлбэр:

  • Үгийн тоо 500-800
  • Үсгийн фонт Times New Roman
  • Үсгийн хэмжээ нь 12
  • Мөр хоорондын зай нь 1.5 pt
  • Хоёр талаас нь зэрэгцүүлж тэгшилэх (justify)

Шалгаруулалт:

Уралдааны шаардлага хангасан нийт эссег 2014.03.10-ны 18:00 цаг хүртэл  хүлээн авч нэгдсэн журмаар www.BizNetwork.mn сайт дээр байршуулсанаар уралдааны шалгаруулалт эхлэнэ.

  • Эцсийн дүнг олон нийтийн санал асуулгийн дүнгээр тооцно.
  • Олон нийтийн санал асуулга авах хугацаанд BizNetwork.mn, Фэйсбүүк, Твиттер сайтуудын “Таалагдлаа”-г олон нийтийн дүнд тооцно.
  • Уралдаанд хамгийн олон “таалагдлаа” цуглуулж чадсан нэг эссег шалгаруулж Бизнетворк сүлжээний “NameCard Day-5″ өдөрлөгийн үеэр зарлаж шагналыг гардуулах болно. “Таалагдлаа” хүлээн асван саналын тоогоор буюу нэг таалагдлааг нэг оноонд тооцож эцсийн дүнг гаргана. Сэтгэгдлийг оноонд тооцохгүй.
  • Уралдаанд орж буй бүтээлд санал өгөх зорилгоор худал бүртгэл үүсгэхийг хориглоно. Худал бүртгэл үүсгэж уралдааны “Таалагдлаа”-г нэмэгдүүлсэн эссег шууд уралдаанаас хасна.

Жич: 

  • Шалгарсан бүтээлүүдийг www.BizNetwork.mn сайтын зөвлөгөө хэсэгт албан ёсоор байршуулна.

Уралдааны шагнал:

Шилдэг 1 бүтээл: iPad mini   өргөмжлөл

Тусгай байр:  Мөнгөн шагнал   өргөмжлөл

Хугацаа:
Уралдааны материалыг нийтлэх хугацаа: 2014 оны 03-р сарын 11
Олон нийтийн санал асуулга авах хугацаа: 2014 оны 03-р сарын 11-27
Эцсийн дүнг танилцуулах хугацаа: 2014 оны 04-р сарын 01

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх