“Анхны үнсэлт” мюзикл амьд хөгжимтэй тоглогдоно

2014 оны 03-р сарын 05 өдөр, 02 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0079_zps978c86dd

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б. Амархүү, дуучин М. Сонор нар гол дүрд нь тоглосноор 3 сарын 7, 8, 9-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа амилах нээ.

IMG_9995_zpsff2e236eТун удахгүй тоглогдох “Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт Олег Юмов, Уран сайхны удирдагчаар Р. Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д. Мөнхболд, тайзны зураачаар А. Дөлгөөн нар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б. Амархүү, дуучин М. Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д. Баасанжав, Д. Алтансүх, Г. Батдорж, Ч. Доржсүрэн, А. Азжаргал, И. Хангай, Э. Цэгмид, Ч. Дорж, Ц. Гансүх, Ж. Буянтогтох, Т. Оюунболд гэсэн уран бүтээлчид оролцож байгаа ажээ. Дашрамд дуулгахад “Анхны үнсэлт” мюзикл 100% амьдаар тоглогдох бөгөөд тайзан дээр амьд хөгжмийн хамтлаг мюзиклын хөгжмийг амьдаар тоглож, дуучид уран бүтээлчид жинхэнэ амьд тоглолтын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлэх нээ. Түүнчлэн тус мюзиклын тасалбар 20.000 төгрөгөөр борлуулагдах бөгөөд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хосуудад хөнгөлөлттэй үнээр борлуулагдах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх