“Эрүүл үр удам” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан

2014 оны 03-р сарын 05 өдөр, 04 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
321654987

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ-2014

“Монгол улсын иргэний эрүүл мэндийн үндэсний өдөр” -тэй болгох зорилгоор ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор Их, Дээд сургуулиудын оюутан залуусын дунд “Эрүүл үр удам” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дараах байдлаар шалгаруулна. Үүнд:

Тэргүүн байр: -1, батламж, 300 мянган төгрөг

Дэд байр: -2, тус бүр батламж, 200 мянган төгрөг

Гуравдугаар байр: -3, тус бүр батламж, 100 мянган төгрөг

Шагналт байр: 6, тус бүр батламж, 50 мянган төгрөгөөр урамшуулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

1. Бичвэрийн хэмжээ: 250-300 үгэнд сэдвийг багтаасан байх

2. Агуулгад тавигдах шаардлага: өнөөгийн нийгэмд буй гаж буруу үзэгдэл, эсвэл зуршил, тухайлбал архидалт, янхандалт, эсвэл хар тамхины донтолт, буруу хооллолт гэх мэт залуусын үр удамд уршиг учруулж байгаа аль нэг үзэгдлийн талаар оновчтой, уран яруугаар бичиж, үе тэнгийнхнээ уриалан сэнхрүүлсэн агуулгатай байх

3. Техник шаардлага: бүтээлийг шуудангаар буюу мэйлээр ирүүлнэ. бүтээлийг Arial фондоор шивсэн байхын зэрэгцээ А-4 нэг нүүрт 22-24 мөр байхаар тооцно.

Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2014-02-25-наас  03-25-ныг хүртэл хүлээн авна.

Бүтээлийг дараах хаягаар хүлээн авна: СБД, 4-р хороо, Засгийн газрын 3-р байр, ЭМЯ, 202 тоот

Мэйл хаяг: healthforum2014@gmail.com

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх