Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 03-р сарын 06 өдөр, 01 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
today1

Монголын хүүхдийн ордонд: 09:00-12:00 цагт “Их хотын охид” чуулга, уулзалт болно.

I амаржих газарт: 10:00 цагт Ерөнхий сайд Н. Алтанхуягийн гэргий, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х. Сэлэнгэ очиж бяцхан үрсдээ барих бэлгээ задална.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар: 14:00 цагт 17-оос дээш давхар барилгуудын барилга угсралтын үйл ажиллагааны аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн болон  мөн 15:00 цагт Архи согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай мэдээлнэ.

Хангарьд ордонд: 14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Шүлхий өвчний талаарх танилцуулга, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төсөл зэрэг таван асуудлыг хэлэлцэнэ.

  В.А.Т center буюу “Дэвшилтэд технологийн төв”-д: 09:00-14:00 цагт Дэвшилтэт технологи семинар болно. Тус семинарыг Барилга хот байгуулалтын яам, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Стандартчилал хэмжилзүйн газар болон Монхорус трейд ХХК-тай хамтран зохион байгуулж байна.

 

Барилгын Политехникийн коллежид: 11:40 цагт Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци /ҮББК/-иас Барилгын Политехникийн коллежтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан, ХАБЭА-н танхим байгуулж байгаа юм. Уг танхимын нээлт болно.

Баянзүрх дүүргийн Тамгын газарт: 10:00 цагт 2014 оны нийслэлийн төсөвт бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 15,2 тэрбум төгрөг тусгасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Д. Баттулга сар бүр дүүргийн ИТХ-ын дарга нартай уулздаг энэ удаагийн уулзалтаар бичил бизнесийн хөтөлбөрийг дүүргүүд хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцоно.

МСЭ-ийн байранд: 11:00 цагт Монголд Үндэсний Сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн хаалтын шагнал гардуулах арга хэмжээ болно.

 

Тусгаар Тогтнолын Ордны 6 давхарт: 11:50 цагт  Германы Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МАН-ын үүсгэн байгуулсан Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, PR мониторингийн “Стратеги” академийн хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх