Гэрэл зургийн уралдаан

2014 оны 03-р сарын 06 өдөр, 02 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10-jil-OBA-logo-JPEG1-600x600

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албыг сурталчилах, үйл ажиллагаа, онцлогийг олон нийтэд хүргэх, албаны талаар үнэн бодит мэдээллийг ил тод харуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас гэрэл зураг сонирхогчдын болон мэргэжлийн гэрэл зурагчдын хүрээнд “Онцгой байдлын алба-өнгөрсөн, өнөө, ирээдүй” гэрэл зургийн уралдааныг зарлажээ.

Уралдаанд ирүүлэх гэрэл зураг нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, гал сөнөөгч, аврагчийн хөрөг зураг, түүхэн гэрэл зураг гэсэн гурван сэдвийн хүрээнд байх аж. Харин уралдаанд ирүүлсэн  гэрэл зураг нь дараах шаардлагыг хангасан байх гэнэ.

aҮүнд:

  • Гэрэл зураг авах ямар ч хэрэгслээр авсан байж болно.

/Хуучны гэрэл зургаас бусад уралдаанд ирүүлсэн зургийг буцаан олгохгүй/

  • Нэг оролцогч дээд тал нь сэдэв тус бүрт нэг ширхэг фото зураг явуулж болно.
  • Зургийн угаах хэмжээ “А4” байна. Мөн зургийг файлаар ирүүлэх ба файл нь 600 DP-ээс дээш байна.
  • Зохисгүй агуулга, хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй.
  • Гэрэл зургийг Онцгой байдлын албаны өмч болохыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Бүтээлийг ирүүлэхдээ овог нэр, мэйл хаяг, холбоо барих утасны дугаар, зургийн товч тайлбар зэрэг мэдээллүүдийг заавал хавсаргах шаардлагатай юм байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг сэдэв тус бүрт нэгээс гуравдугаар байр тус бүр нэг, тусгай байрын шагнал гурав тус бүр  шалгаруулж дараах урамшууллыг олгоно.

  • I байр гурав – Өргөмжлөл, тус бүр 300 000 төгрөг
  • II байр гурав – Өргөмжлөл, тус бүр 250 000 төгрөг
  • III байр гурав – Өргөмжлөл, тус бүр 200 000 төгрөг
  • Тусгай байр гурав – Өргөмжлөл, тус бүр 100 000 төгрөг

Уралдаанд ирүүлэх материалыг 2014 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт гэсэн хаягаар /шуудангаар болон өөрийн биеэр, цахим d_byambatsogt@nema.gov.mn хаягаар/ ирүүлнэ. Хуучны түүхэн гэрэл зургийг уралдаанд оролцогчдод уралдааны шалгаруулалтын дараа буцаан олгох ажээ.

aУралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.nema.gov.mn сайтаас болон 263551, 263546 утсаар лавлах боломжтой юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх