Цагийн ажилд зуучлах яармаг болно

2014 оны 03-р сарын 11 өдөр, 04 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
цагийн_ажил

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор яармаг зохион байгуулахаар болжээ.

Энэ сарын 13-ны өдөр болох уг яармаг нь Монголд анх удаа  болж буй “Цагийн ажил”-д зуучлах яармаг юм гэж зохион байгуулагчид онцолж байна. Хөдөлмөрийн яармагт Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон 15-20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучуудыг шууд ажилд авах ажээ.

Хөдөлмөрийн яармагт оюутнуудаас гадна ажлын бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх