“Говийн зэрэглээ”-гийн Арслан агсны нэрэмжит театрын баяр болно

2014 оны 03-р сарын 12 өдөр, 01 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2ee9dc4ae433847abig

Найруулагч Г. Доржсамбуу агсны нэрэмжит “Бурхан мэднэ” театр урлагийнхны наадам энэ сард болно. Бидний мэддэгээр “Говийн зэрэглээ”-гийн Арслан шvv дээ. Энэ наадмыг Г. Доржсамбуу агсныг дурсч төрсөн өдрөөр нь хийдэг уламжлалтай. Энэ жил шилдэг найруулагч, эрэгтэй, эмэгтэй жvжигчин, зураач, жvжгийн зохиолч, хошин шогийн хамтлаг, театр урлагийн зvтгэлтэн зэрэг долоон номинацид шагнал гардуулна. Энэ шагналыг одоогоор 18 уран бvтээлч хvртсэн. ”Бурхан мэднэ” театр урлагийн наадамд 2003 оноос өнөөг хvртэл тайзнаа амилсан бvхий л жvжиг өрсөлдөх юм. Тиймээс маш чадварлаг уран бvтээлчид, чанартай жvжгvvд шагнал авах биз ээ.

Г. Доржсамбуу агсны амьд ахуйдаа хvртсэн хамгийн том шагнал бол Э. Оюун багшийн магтаал байсан юм. Тайзнаа 10 жил тоглосон цорын ганц жvжиг бол тvvний найруулсан “Найрын ширээний ууц” жvжиг юм. Энэ жvжгийг жилд зуу гаруй удаа тоглоход vзэгчдийн нэг ч суудал хоосон байгаагvй юмдаг. Тvvнийг 1994 онд өөд болоход Монголын урлагийн ертөнцөд ихээхэн орон зай хоосорсон юм. Тиймээс гэр бvлийнхэн нь тvvнийг дурсч 1995 онд төрсөн өдрөөр нь “Дурлалын нууц” жvжиг тавьжээ. Тэр нь одоогийн “Бурхан мэднэ” наадам болон өргөжөөд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх