ЗҮРХЭНД АНИРЛАХ АЯЛГУУ

2014 оны 03-р сарын 12 өдөр, 02 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
456963

Энэ сарын 12-нд буюу өнөөдөр “UB PALACE”-ийн концертийн их танхимд 19.00 цагаас “Зүрхэнд анирлах аялгуу” хандивын тоглолт болно. Тоглолтыг “Монголын” үнэн сонины сэтгүүлчид зохион байгуулж байгаа бөгөөд бүх орлого Б. Есүхэй хүүгийн зүрхний эмчилгээнд зориулагдах юм. Б. Есүхэй хүү одоогийн байдлаар тоглолтын билетийн урьдчилсан орлогыг аваад БНХАУ-ыг зорин эмчилгээндээ орж байгаа юм байна. Тэрбээр төрөлхийн зүрхний хүнд хэлбэрийн гажиг буюу ховдол хоорондын таславч сарьслаг хэсгийн дунд найман мм хэмжээний цоорхой, уушгины артерийн даралт ихэссэн оноштой. Улмаар зүрхний цоорхой нь өдрөөс өдөрт томорч төв судсандаа ойртон амь насанд нь аюултай байдалд хүрээд байгаа юм. Сайхан сэтгэлт ардынхаа сэтгэл болон залбирлаар Б. Есүхэй хүү эдгэрэх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх