“Сонгодог жүжгийн сар” эхэллээ

2014 оны 03-р сарын 12 өдөр, 02 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1798747_650886104949003_502184715_n349304992014-03-12-10-45[www.urlag.mn]

Улсын драмын эрдмийн театр жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн сар” болгон зарладаг. Тэгвэл энэ жил  “Гамлет”, “Эдип”, “Парисын дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү”, “Кихот ноён” зэрэг бүтээл үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Эдгээр сонгодог жүжгүүдээс хамгийн эхэнд “Тэнгэрийн хүү” жүжгийг дахин тоглохоор болжээ. Уг жүжгийг тун удахгүй болох эр цэргийн өдөрт зориулан  тоглох юм байна.  ”Тэнгэрийн хүү” жүжгийг Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан юм.  Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар ажилласан бол гол дүр буюу Модун шаньюгийн дүрийг Г. Эрдэнэбилэг бүтээж,  МУГЖ Б. Жаргалсайхан, Г. Отгонцэцэг, Т. Хулан, Д. Ганцэцэг  нар хамтран тоглосон байна. Жүжиг энэ сарын 18, 19-нд үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх