Асуудал уу? – Асуулт уу?

2014 оны 03-р сарын 13 өдөр, 01 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
index

55555Яг энэ хэлэлцэл намайг үнэхээр хоёрдуулж орхисон. Нээрээ би гэдэг хүн хэн бэ гэдгээсээ эхлээд өөрийн мөрөөдлийн хаана нь явна вэ гээд өөртөө тавьдаг асуултуудаа аль нь асуудал болохыг бас шийдэж чадахгүй мэдэлгүй явсан байж. Өөрийгөө хайх явцдаа надад итгэл төрөх тэр л агшинг би бий болгохыг хүслээ. Эдгээрийг би өрөөсөө хайж эхлэхийн тулд сэтгэл болоод бодлынхоо огт оргүй тэр л хил хязгаарлуу аялах ёстойгоо ухаарлаа. Тиймээ энд энэ хүрээд цаашлах арга үгүй гэж боддог нь оюуны хомсдол байж, эндээс цаашаа тэрнээс цаана юу байгааг олж эрэн сурвалжлах зориг тэвчээр надад бий гэдгийг харуулж болох юм байна шүү дээ гэдгийг ч бас сайн ойлголоо. Би ойроос хязгааргүй алсыг зорих болно. Эмэгтэй хүн өргөн пазоноор ойрыг хардаг гэсэн үг үнэний ортой яагаад ч юм мөн чанарын онолыг бас энд дурдмаар  үнэн хэрэгтээ бид чинь элдэв шалдав бүхий л зүйлд сэтгэл оюунаа зориулдаг хэрнээ тэрнээс цаашаа давж чаддаггүй минь энэ байх л даа гэхдээ би яагаад нарийн пазоныг ашиглаж болохгүй гэж хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй  гэдэг шиг би өөрийгөө үнэлж үнэлүүлж бас үргэлж шинийг эрэн хайж түүндээ хөглөгдөж амьдрахыг хүсэж байгаа учраас асуудал бүрийн цаана ахиад л асуулт гардаг гэдгийг ойлголоо. Ингэхээр надад мэдлэгийн түвшин өндөр байх ёстой гэсэн шаардлага тавигдах юм.  Тэгвэл мэдлэг гэдэг чинь  танин мэдэхүйн үр дүн, дотоод хүний хууль зарчимд хандсан тогтолцоо. Хүн бүр л сониуч бас ажигч чанартай байдаг шиг өөрийн дотоод ертөнцтэйгөө хэсэгхэн зуур хуучилсан минь үр дүнгийн хэлэлцээр боллоо. ТА яагаад үүнийг бас тунгааж болохгүй гэж?

Г. МӨНХЛЭЙ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх