“Grand people 2013” -ын соёл урлагийн салбарт нэр дэвшигчид

2014 оны 03-р сарын 13 өдөр, 01 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini--12032014-1394617020-429906833-grand7809345502014-03-13-08-54[www.urlag.mn]

“Гранд” сэтгүүлээс анх  2011 онд  Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт  манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүдээ алдаршуулан, тэдний бүтээлч үйлсийг сурталчлах, хөхиүлэн зорилгоор “Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байсан.

Тэгвэл уг ёслол өнгө төрхөө өөрчлөн тэлсээр өнгөрсөн оноос “Grand people” нэртэйгээр нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрч, хичээнгүй үйлсээрээ тэргүүлж яваа эрчүүдийг хамруулан алдаршуулах болсон.

Алдартнуудыг “Гранд” сэтгүүлийн редакци болон зохион байгуулах комисс сонгон нэр дэвшүүлснээр, олон нийтийн санал асуулгад үндэслэн шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

Түүнээс гадна тус сэтгүүлийн редакцийн шууд сонголтоор, “Хүндэт Grand mаn”, “Хүндэт Grand lady” нарыг сонгон өргөмжилдөг уламжлалаа ч мөн дагах аж.

Тус ёслолын ажиллагааны дээр дурдсан зургаан номинацид нэр дэвшигчид  хэдийнээ тодорхой болсон бөгөөд шилдгийн шилдгийг тодруулах санал асуулга энэ сарын 1-нээс гуравдугаар сарын 13 буюу өнөөдрийг хүртэл  http://www.grandnews.mn сайтаар үргэлжлэн  явагдах аж.

Энэ жил “Grand people 2013″ нэрийн дор ээлжит удаагаа зохион байгуулагдах гэж буй ёслолын арга хэмжээний нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх