Монгол, Солонгосын сэтгүүлчид харилцан туршлага солилцоно

2014 оны 03-р сарын 14 өдөр, 05 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
safe_image.php

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Пак Чон Руяль тэргүүтэй төлөөлөгч Монгол улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн тухай мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоож баталгаажууллаа.

Хоёр тал жилд нэг удаа арав хүртэл сэтгүүлчдийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг долоо хоног хүртэлх хугацаагаар харилцан солилцох болон хөгжлийн чиглэл бүхий зарчмын шийдэлд санал нэгдсэн байна.

Төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МҮОНРТ, UBS,  ETV болон “Монгол ньюс” ХХК, “Өнөөдөр” сонинд зочилж хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалтай танилцаж байгаа юм. Айлчлалын хүрээнд хоёр тал  “Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Монгол Улс, БНСУ-ын  сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сэтгүүл зүйн хөгжилтэй биечлэн танилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү санамж бичигт МСЭ болон БНСУ-ын СХ нь жилд нэг удаа арав хүртэл сэтгүүлчдийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг долоо хоног хүртэлх хугацаагаар харилцан солилцох болон хөгжлийн чиглэл бүхий зарчмын шийдэлд санал нэгдсэн байна.

Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан айлчлах, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгахад энэхүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх