Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт болно

2014 оны 03-р сарын 17 өдөр, 02 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5

  МУИС -ийн Дугуй зааланд “Оюутан цэрэг хөтөлбөрийг” хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хүлээж авах ёслол өнөөдөр 11.00 цагаас болно. Уг зарлигийг хүлээж авсанаар Оюутан цэрэг хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийж байгаа юм.

Цэргийн насны залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг 2 кредит, 96 цагаар сонгож судлуулна. Үүний дараа шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамруулж, цэргийн алба хаалгах юм. “Оюутан-цэрэг хөтөлбөр” хэрэгжүүлэхийн тулд цэргийн байр, хичээлийн анги, танхим, сургалтын хотхонууд, гал тогоо бүхий “Шархад” дахь иж бүрэн сургалтын төвийг шинээр барина. Сургалтын төвд жилд 500-1000 оюутан цэргийн бэлтгэл сургалтад хамруулах боломжтой юм байна.

,

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх