БНСУ-ын сэтгүүлчидтэй хамтран ажиллахаар тохиролцлоо

2014 оны 03-р сарын 17 өдөр, 02 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Пак Чон Рюл тэргүүтэй төлөөлөгч Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн тухай мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоож баталгаажууллаа. Төлөөлөгчид Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МҮОНРТ, UBS,  ETV телевиз болон “Монгол ньюс” ХХК, “Өнөөдөр” сонинд зочилж Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалтай танилцжээ.


Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сэтгүүл зүйн хөгжилтэй биечлэн танилцах боломж бүрдүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зурж, үүндээ жилд нэг удаа 10 хүртэл сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг долоо хоног хүртэлх хугацаагаар харилцан солилцож байхаар заажээ. Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан зочилж, туршлага солилцсоноор сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгахад энэхүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ гэж хоёр тал найдаж байна. Эх сурвалж: www.assa.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх