Эссе бичлэгийн уралдаанд урьж байна

2014 оны 03-р сарын 17 өдөр, 04 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2

“Сэтгүүлч Батдорж” сан нь Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон сэтгүүлзүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжих, иргэний язгуур эрх болсон үнэнийг мэдэх эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.  Тус сан нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд   эссе бичлэгийн уралдаан зарлаж байна.

Зорилго:

- Сэтгүүлч мэргэжлээр бэлтгэгдэж байгаа оюутан суралцагсдын бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх, нээн илрүүлэх

- Сэтгүүл зүйн салбарын өнгийг ирээдүйд тодорхойлох залгамж үеийнхэний сэтгэлгээний цар хүрээ, хандлагыг олж харах, нийтэд түгээх

  – Оюутны нийгмийн идэвх оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх

Сэдэв:  -  Чөлөөтэй

Хамрах хүрээ: – Сэтгүүлзүйн чиглэлээр боловсрол олгож буй Монголын их, дээд сургууль, коллежийн III, IV курсын оюутан

Тавигдах шаардлага: – Эссе нь 500-аас дээш үгтэй, хэлзүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй байх – Arial, 12 хэмжээтэй шивсэн, мөр хоорондын зай 1,5 байх – Эссе бичигч оюутан өөрийн овог нэр, суралцдаг сургууль, хэд дүгээр курс болох, харилцах утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх

Шагнал: – Нэгдүгээр байр (нэг бүтээл) – Өргөмжлөл, бүтэн жилийн сургалтын төлбөр Шагналыг 2014 оны 05-р сарын 03-ны өдөр /Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр/ гардуулна.

 Тусгай байрын шагналтай. Шагналыг мөнгөн урамшуулал дагалдана.

Хугацаа: – Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2014 оны 4-р сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл batdorj_foundation@yahoo.com хаягаар хүлээн авна.

Бусад: – Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлийг эмхэтгэн товхимол болгон хэвлэж, олон нийтийн хүртээл болгоно.

                                        Гүйцэтгэх захирал: ………………………….. /Н.Баасандамба/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх