“Бодлын үнэр” модерн балетаас гайхамшгийг мэдрээрэй

2014 оны 03-р сарын 24 өдөр, 04 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-124

  Бүжиг дэглээч Д.Дашлхагвын санаачилгаар байгуулсан “Их эзэн хааны театр”-ынхан жил бүр шинэ модерн балетаа үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Тэд энэ удаа “Бодлын үнэр” модерн балетийг ирэх сарын 20-нд Соёлын төв өргөөнд  үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. Уг тоглолт нь хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт дэлхийн алдарт сонгодог бүжгэн жүжгийн хэсгээс толилуулах бол хоёрдугаар хэсэг нь модерн балетаар үргэлжлэх аж.

Мөн энэхүү тоглолтод БНСУ-д уран бүтээлээ тууривдаг балетийн жүжигчин Ц.Цолмонбуд оролцох гэнэ. Тэрбээр хамтран бүжиглэгчээ БНСУ-аас урихаар төлөвлөөд байгаа аж.  Энэхүү балетийг БНСУ-ын бүжиг дэглээч Сун Ён Ил дэглэсэн юм байна. Дашрамд дуулгахад,  “Бодлын үнэр” балетийн тайзыг нэлээд өвөрмөц байдлаар засаж байгаа бөгөөд үзэгчид тайзан дээр хэрхэн бороо оруулж, ус урсгаж болдгийг энэхүү тоглолтоос харах боломжтой ажээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх