Талын морьтон дайчдын өв соёл үзэсгэлэн” ирэх сард нээгдэнэ

2014 оны 03-р сарын 26 өдөр, 02 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8966

 

   Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан “Талын морьтон дайчдын өв соёл” үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Тэгвэл энэхүү үзэсгэлэнгийн талаар Археологийн хүрээлэнгийн гишүүн Д.Батсүх, Үндэсний музейн захирал И.Будбаяр нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.

 

   Үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 8-аас бүтэн хоёр сарын турш Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэйгээр дэлгэгдэх ажээ. Уг үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны ар, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл зэрэг нийтдээ 160 гаруй үзмэрүүдийг тавихаар болоод байгаа юм байна.

 

   Эдгээр ховор нандин дурсгалуудыг Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид зургаан хадны оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг 2005-2010 онд малтан судалж, ХБНГУ-ийн Бонн хот дахь Ландес музей, бэхжүүлэлтийн ухааны тэнхим, Офенбах дахь Германы Ширний музей болон бусад газруудад гурван жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсний дараа өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд эх орондоо  хүлээж авсан ажээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх