Хошин урлагийнхны ” Улаан хивсний ” ёслол

2014 оны 04-р сарын 02 өдөр, 01 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3pmu44qv1vndejbmtl3gmeoa57_l

3cdlchieu0jk7pplipg4880opeИнээдмийн баярын өдөрт зориулан хошин урлагийнхан нэгдсэн тоглолтоо хийхээр товоо зарлан улаан хивсний ёслолоор нээлтээ эхлүүллээ. Үзэгчид хайртай хүндэлж явдаг хошин урлагийн жүжигчидээ ойроос харан гар барьж мэндчилэн гэрэл зургаа татуулахаар улаан хивсний ёслол болохын өмнө хэдийнээ байраа эзэлсэн байлаа. Соёлын төв өргөөний өмнө багтаагүй үзэгчид Чингисийн талбайгаас хайртай жүжигчиддээ баяр хүргэхээр хүлээж байгаа нь Монголын хошин урлаг үр өгөөжөө өгсөн төдийгүй ард түмний хүсэн хүлээдэг урлаг болсон гэдгийг тодхон харууллаа.

         6ens8upi6a2br9rot2riqfscvm_l    4jt8vkpk0c77i93evd5vukujdj_l  713m2i47h5qruavdhc6r78etqm_l

3a153bobj28aqgbcqer6ctjr8bУлаан хивсний ёслолд “Шинэ үе”, “Шилдэг өнгө”, “Х-Түц”, “Маск”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Чапи & Суурь” хамтлагийн уран бүтээлчид ар араасаа улаан хивсээр алхан Соёлын төв өргөөнд саатсан юм. Хошин урлагийн хамгийн ахмад жүжигчин “тогдгор” хэмээн нэрлэгддэг Гавьяат жүжигчин Д.Галсантогтох нийт үзэгчид уран бүтээлчиддээ инээдмийн баярын  мэндчилгээ дэвшүүлэн залуу уран бүтээлчдийн хамт улаан хивсний ёслолын салхийг хагалан алхсан юм.

41s22dp3kohunp2b5b31hi05hn_l   4g0na33u2ms21lrdbpnjjmjtoi

Түүний араас  Гавьяат жүжигчин Б.Туяа, Гавьяат жүжигчин Г.Жагдаг, Аяа , Боёо, Аглуу, Бямбацогт, Баатархүү, Одноо, Бархүү, Баярмагнай, Өлзийхүү, Хүсэлбаатар, Эрдэнэзаан, Мөнхсайхан, Хүрэлээ, Төөтөө, Нарансолонго, Тэмүүжин, Гэрэлээ гээд үе үеийн хошин урлагийн уран бүтээлчид улаан хивсээр алхлаа.

543v58fm0sttmskdl6qp8vqqal_l  4epvainitn6edp8qa69e83kb8_l

Монголын хошин урлагийнханы нэгдсэн “The best of comedy” хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагт дахин Соёлын төв өргөөнд болох юм.  cor175350930201403301328    7rf5728oks3jl71ue0prjac8eg_l

Эх сурвалж: eagle.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх