Долоон өөр ертөнцийг нэг доороос

2014 оны 04-р сарын 02 өдөр, 01 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
852

  УДЭТ-ын хамт олон 2010 онд зохион байгуулж байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон энэ сарын 09-нөөс эхлэн бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Энэхүү төслийн хүрээнд гадаадын болон манай алдарт зохиолчдын долоон жүжгийг, монголын жүжгийн урлагт томоохон байр суурь эзэлсэн долоон найруулагчийн дэглэснээр тайзнаа амилуулахаар болжээ.Үүнд, зохиолч А.Очирбатын “Буруугүй буруутан” жүжгийг УДЭТ-ын  найруулагч УГЗ Б.Баатарын найруулснаар, Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” бүтээлийг найруулагч СТА Ч.Түвшингийн дэглэснээр,   А.Ванпиловын “Хэрээт төгөл” жүжгийг найруулагч УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсанаар тайзнаа толилуулах юм байна. Мөн Г.Пинтерийн “Өчигдөр” жүжиг УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулснаар, Н.Ганхуягийн “Бүүвэй” бүтээлийг найруулагч УГЗ Н.Ганхуяг найруулж, Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг найруулагч УГЗ Ч.Найдандоржийн дэглэснээр,  тавигдах бол  найруулагч Ц.Батнайрамдалын дэглэсэн, зохиолч Николай Колядагийн “Манекен” жүжиг амилна. Ийнхүү УДЭТ-ын тайзнаа долоон найруулагчийн долоон өөр шийдэл, өөр сэтгэмж, өнгө дүр төрх бүтээхээр болжээ. Уг цуврал тоглолтыг салхийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” бүтээл хагалах бол 04 сарын 23-наас эхлэн найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй жүжиг тавигдана. Үүний дараагаар найруулагч Ч.Түвшингийн “Уучлаарай та дугаар андуурч” жүжгээр үргэлжлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх