Леонардо Ди Каприо: Анхны хайр бүхэн далайд нуугдах хясаа адил

2014 оны 04-р сарын 03 өдөр, 03 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8523

Холливудын хамгийн алдартай хэрнээ хамгийн хаагдмал жүжигчдийн нэг Леонардо Ди Каприогийн Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

.-Леонардо Ди Каприогийн анхны хайрын талаар?

-Миний анхны хайр уу. Үнэхээр санахгүй байх гэж айж байна шүү. Гэхдээ тэр хайр анхны бас жинхэнэ хайр минь байсан бол би одоо гэрлэчихсэн яваа байлгүй дээ. Анхны хайр бүхэн далайд нуугдах хясаа адил тийм л үнэ цэнэтэй.

 -Танд ямар бүсгүйчүүд таалагддаг вэ. Зөвхөн гадаад төрх биш шүү дээ?

 -Хорон санаатай, зальтай, үглээ хүүхнүүд надад таалагддаггүй. Зөвхөн надад ч биш бусад эрчүүдэд ч бас таалагддаггүй биз. Би эрчүүдийн адил байгаагаараа байдаг, илэн далангүй, юманд үнэн сэтгэлээсээ ханддаг бүсгүйчүүдийг таалдаг нэгэн. Хамгийн гол нь хүнлэг, сайн хүн л байх хэрэгтэй. Би энэ сэдвээр бараг ярьдаггүй гэдгийг та мэдэх биз. Үнэндээ бол ярьж байгаа ч үгүй. “Титаник”-т тоглох хүртэл бүсгүйчүүдтэй танилцаж, уулзахад илүү амар байж. Түүнээс хойш байдал хүндэрч эхэлсэн. Тэр хүртэл би бүсгүйчүүдтэй болзохдоо цаанаа ямар ч санаагүй, зөвхөн намайг эр хүнийх нь хувьд сонирхож ирж байгаа гэдгийг гарцаагүй мэддэг байсан.

 .-Ээжийгээ төгс эмэгтэй хэмээн бодсон хэвээр л байна уу?

 -Ээж маань найзалж байсан бүсгүйчүүдтэй минь гайхалтай сайхан харилцаатай гэж хэлж болохоор. Ээждээ би их хайртай. Энэ гарцаагүй үнэн. Ээж минь намайг юмаар дутаалгүй өсгөж, амьдралын үнэ цэнийг ойлгуулж өгсөн. Миний амьдралд хоёр л эмэгтэй хүн үргэлж хамгийн гол хүмүүс байсаар ирсэн нь эмээ, ээж хоёр. Эмээ минь харамсалтай нь 2008 онд өөд болсон. Эмээ минь ээжийг Дэлхийн хоёрдугаар дайны үед аварч гарсан гэдэг. 1941 онд ээж минь өвдөөд герман цэргүүдийн хэвтдэг эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. Эмээ маань ээжийг хоёр жилийн турш асарч байж, эрүүл саруул хүн болгосон гэдэг. Харин хожим ээж миний төлөө өөрийгөө золиосолсон. Намайг онцгой авьяастай хүүхдийн сургуульд оръё гэхэд шууд л зөвшөөрсөн. Бүтэн гурван цагийн турш явж байж очдог тэр сургууль руу ээж минь намайг өдөр бүр хүргэж өгдөг байлаа. Тэр сургуульд би боловсрол эзэмшиж, амьдралыг олон талаас нь харах чадвартай болсон. Одоо ч гэсэн миний ээж сонирхол, хүслийг минь байнга дэмждэг. Би дэлхийн сонирхолтой бүх музей, газар нутгийг үзэхийг хүсдэг. Ээж минь бас дэмжсээр л байгаа.

 .-Нүдийг чинь хэрхэн нээсэн бэ?

-Африкийн зэрлэг амьтдыг өөрийнхөө нүдээр нутагт нь харах сайхан байдаг. Мөн уран зураг сонирхож, чамгүй цуглуулгатай болсон. Гэхдээ намайг кино шиг татдаг зүйл үгүй. Сүүлийн хэдэн жилийн турш би “ногоон” амьдралын дэглэм мөрдөж байгаа. Цахилгаан машин унаж, зөвхөн нарны элчээр цэнэглэгддэг байшинд амьдарч эхэлсэн. Ээж минь энэ бүгдийг ойлгуулахад, нүдийг минь нээхэд тусалсан.

 .-Тэгвэл танд таалагдсан бүсгүй түлш их иддэг “Хаммер” уначихсан давхиж ирвэл яах вэ?

-Тэгвэл би хатуу зан гаргана аа. Түүний нэрийг тэмдэглэлийн дэвтрээсээ ор мөргүй арилгаад, хувцсыг нь гэрээсээ гаргаж шиднэ. Тэгээд тэнэг гэж олон хүмүүсийн дунд чангаар орилно. /Инээв/.

 - Та яагаад гэрлэдэггүй юм бэ?

 -Мэдэхгүй юм даа. Хүүхэдтэй болохыг хүсч байна. Харин эхнэр авахын хувьд бол бараг үгүй биз дээ. Ээлжит найз бүсгүйтэйгээ учрахад сайхан л байдаг. Гэвч бас амаргүй шүү. Нэг бүсгүйтэй нэг дор удаан амьдарна гэдэг хэцүү. Бөөн үүрэг хариуцлага, өөрийгөө золих шаардлага аяндаа гардаг юм шиг. Би гэдэг хүн чинь гэрт байхаасаа илүү, кино дунд байсаар байгаад нас ахих юм. Тиймээс хэн нэгнийг гэртээ байлгаад, нүдээ боолгосон мэт амьдармааргүй байна. Тэр, бид хоёр гэрлэлээ ч гэсэн дараа салах байх даа. Тийм хувь тавиланг хүсэхгүй байна. Доголон нулимс гаргахыг ч хүсэхгүй байна.

-Титаник таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

-Титаник киноны гол дүрийг бүтээснээрээ бахархаж явдаг. Найруулагч Жеймс Камероныг анх санал тавихад татгалзаж байсан, сонин байгаа биз. Миний зориг арай хүрэхгүй байсан. Гэсэн ч энэ киног өдий олон жил үзэхэд нэг ч удаа харамсахаар зүйл харагддаггүй. Ганц бахархах зүйл бол би Титаникт тоглосон явдал. Миний амьдралдаа хийсэн хамгийн агуу зүйл бол Титаник. Амьдралынхаа туршид 30 гаруй уран сайхны кинонд тоглосон ч, Титаникийг гүйцэх уран бүтээлд хараахан тоглоогүй байна. Битгий гомдоорой. Энэ бол үнэн.

 .-Улс төр сонирхдог уу?

-Мэдээж хэрэг. Би бусдаас илүү алхахын тулд үргэлж уншдаг. Ямар нэгэн кино уран бүтээлд тоглохыг тулд улс төрийн мэдлэг шаардагддаг. Сэтгүүлч та нар иргэдээс нэг алхмын өмнө явдаг, бид бол бүх талын чадвартай хэмээн ярих дуртай байхаа. Харин жүжигчид бид чинь та нараас илүү байхгүй бол ийм зэргийн ярилцлага дээр амаа таглуулна биз дээ. Жүжигчин болохын өмнө номтой сайн нөхөрлө. Ном чиний хэн байхыг бусдад мэдрүүлнэ.

.-Нийгэм даяаршихын хэрээр, олон сонин зүйл болох юм. Жишээ нь, ижил хүйстэнгүүд газар авч байна гэх. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

 -Миний бодлоор энэ тухай хэн ч үнэнийг мэддэггүй. Зарим хүмүүс ямар ч асуултгүйгээр түүнийг эсрэг хүйстнээ сонирхогч, жирийн нэгэн гэнэт тийм чиг хандлагатай болдог. Гудамжаар явахдаа хэнээс ч ичихээ больсон тэр хүмүүсийг хараад их л гайхдаг. Яагаад ийм сайхан нийгэмд, бусдын хараалыг тээн тэгж амьдрахыг илүүд үзээд байгаа нь гайхалтай. Миний хэрээс хэтэрсэн асуудал байна.

 .-Та удаан хугацаанд алдар нэрээ хадгалсаар байна. Энэ нь таны хувь хүний зан чанарт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн үү?

 -Амжилтад хүрэхэд олон таамаглаагүй зүйлс гарч ирдэг. Бас шүүмжлэл сонсч хүлээж авахаа больчихдог. Гэвч хамгийн чухал зүйлсийн нэг бол өөрт ирсэн шүүмжлэлийг сонсч, хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Хувь хүн талаасаа ч, уран бүтээлчийн хувьд ч тэр. Нэг зүйлийг хэлэхэд, олон жилийн турш, алдар нэрээ номонд мөнхөлсөн автор мэт хадгалахын тулд номыг сүнс мэт сахих хэрэгтэй. Энэ л чиний мөнхөд орших ганц зүйл.

 .-Та их ном унших юмаа. Сүүлд уншсан номынхоо талаар сонирхуулаач?

 -Тэгэж үнэлсэнд баярлалаа. Одоо уншиж байгаа ном бол жинхэнэ хайрын тухай агуу эрдэмтэд хэрхэн дотоод сэтгэлээрээ бичсэнийг номонд оруулснаар уншиж байна.

 .-Хамгийн таалагдсан хэсэг?

-Алтанаас үнэтэй хайр гэж байдаггүй. Амьдралаас үнэтэй хайр гэж байдаг юм. Яагаад ч юм бэ энэ хоёрхон мөр таалагдаад байгаа юм даа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх