Жаран насны төрсөн өдрөө тэмдэглэсэн жүжигчин Жэки Чаны тухай 24 баримт

2014 оны 04-р сарын 08 өдөр, 04 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ffbcaf909944d020original

Жэки 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хонгконгт мэндэлжээ. Түүний эцэг эх нь ядуу байсан учир хүүгээ эх барьж авсан эмчид өгөх мөнгийг бусдаас зээлсэн гэдэг.

2.    Долоон настайгаасаа эхлэн Хятадын кино урлагийн академи болон Бээжингийн дуурийн сургуульд 10 гаруй жил суралцжээ.

3.    Жүжигчин , найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин Жэки Чан  авьяас чадвар шаардсан Jakie Chanакробатын үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн билээ.

4.    Тэрээр 1960 оноос эхлэн 150-аад кинонд дүрээ мөнхөлсөн байна.

5.    17 настай байхдаа Бээжингийн дуурийн салбарт амжилт олохгүйгээ мэдсэн тэрээр Хонконгийн кино урлагт хүчин зүтгэх болжээ. 1980-аад онд Америкийн кино урлагт хүчин зүтгэсэн ч эх нутагтаа буцаж иржээ.

6.    1960 онд түүний аав Хятадын иргэний дайны дараа Австрали руу цагаачилж АНУ-н элчин сайдын яаманд тогоочоор ажиллах болсон юм. Энэ үеэс л тулааны урлаг болон акробатаар тууштай хичээллэсэн.

7.    Түүний анхны амжилт гаргасан кино нь 1978 оны “Snake In the Eagle’s Shadow” бөгөөд “Seasonal Film”-н бүтээл юм. Энэхүү кинонд хошин шогийн өнгө аяс оруулснаар үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлсэн. Мөн “Согтуу Мастер” кино ч амжилттай болсон. 1980 онд түүний анхны Hollywood-н бүтээл “Battle Creek Brawl” гарчээ.

8.    Жэки Чаны уран бүтээлүүдийг ямар ч компани даатгаж аваагүй. Тэрээр киноныхоо зардлыг өөрөө гаргадаг байна.

9.    Жэки Чаны төрсөн хүү 130 сая долларын хөрөнгөөс авах эрхгүй гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Хүү минь цаг нь болохоор өөрөө мөнгө олно. Хэрэв тэгж чадахгүй бол миний мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах болно” гэж ярьж байжээ.

1378391_10152017295447318_1837896407_n

10.    Түүний жинхэнэ нэрийг Чан Конг-Сан гэдэг бөгөөд Австралид барилгын ажил хийж байхдаа Жэки гэдэг нэртэй болжээ.

11.    Жэки таван орны хэл дээр 20 цомог гаргасан сайн дуучин гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

jackie_chan-wide12.    Нэрт жүжигчин маань 12 давхар бетонон ханыг гарынхаа алгаар хагалах чадвартай.

13.    1980-1990 онд Жэки өөрийгөө хамгаалахын тулд олон тооны гар буу, тэсрэх бодис авч явдаг байсан гэдэг.

14.    Анх тулааны урлагаар суралцаж байгаад нуруугаа гэмтээсэн учир шөнийн цэнгээний газрын хаалгачаар хоёр жил ажиллажээ.

15.    2001 онд дэлхийн худалдааны төвд гарч буй террорист халдлагыг зогсоож буй тухай кино хийж байхад жинхнээсээ ийм эмгэнэлт явдал болжээ.

16.    Долоон орны хэлээр ярьж чаддаг тэрээр “Тайванийн ардчилал бол энэ дэлхий дээрх хамгийн хошин зүйл” гэж хэлсэнийхээ төлөө багагүй шүүмжлэлд өртөж байв.

17.    Түүнийг кинон дээрх үзэгдлийг хамгийн олон удаа жинхэнээсээ гүйцэтгэсэн гэдэг үзүүлэлтээр Геннисийн амжилтын номонд бүртгэсэн юм.

18.    Эхийнхээ хэвлийд 12 сар өсч бойжсон Жэки нэрт жүжигчин, тулаанч Брюс Лиг залгамжлахыг хүссэн байна. Түүний ээж нь хар тамхины наймаачин, аав нь тагнуулч байсан гэсэн мэдээлэл бий.

19.    “Бурханы дуулга” киноны зураг авалтын үеэр Жэки 12 метрийн өндрөөс унаж, ноцтой гэмтэл авсан тул тархиндаа байнга хуванцар гуурстай явах болжээ.

20.    1996 онд “Rumble in the Bronx” хэмээх англи хэл дээрх тав дахь киногоо гаргаж, томоохон амжилт олжээ. Энэ кино гарсанjackiechan_2534219b эхний долоо хоногтоо 10 сая долларын ашиг олсон байна.

21.    Тайванийн жүжигчин Ли Фен Чиатой гэрлэсэн Жэки ганц хүүтэй. 2006 онд тэрээр өв хөрөнгийнхөө тал хувийг өвчтэй хүмүүст хандивлажээ.

22.    Хүнд хэцүү тулааны хэсгүүдэд тэр орлон тоглогч авах тун дургүй. Тийм ч учраас Жэки Чан хамгийн олон бэртэл гэмтэлтэй жүжигчдийн нэг. Түүнд хугараагүй хуруу, цуураагүй яс бараг үлдээгүй юм.

23.    1990 оны Азийн мисс Элен Энг хэмээх гоо бүсгүйг жирэмсэн болгосон гэдгээ хүлээн зөвшөөрч, хэвлэлийн бага хурал зарлан эхнэр хүүхдээсээ өршөөл хүсч байв. Өршөөлийг ёсоор болгожээ.

24.    Ярилцлага болгондоо би хятад хүн гэж бахархангуй хэлдэг хүн бол Жэки Чан.
“Би хятад хүн, үүнийгээ хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Хятад, Солонгос, Япон улам бүр л Америкийн нэг муж шиг болж байгаа нь харамсалтай хэрэг” гэж тэр хэлжээ. Коммунист Хятадын үзэл суртлын зэвсэг болж байна гэж Холливудын зарим сэтгүүлч түүнийг шүүмжилдэг.

1480769_10152136194632318_914508839_n
1902886_10152285635237318_1766152530_n1238725_10152404538622318_2098124568_n994022_10151988119112318_2141323062_n309246_10151519978962318_594084148_n295003_10150922817542318_1786272994_n61876_10152207734347318_1971740732_n7001_10151756574922318_2143168183_n

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх