Д.Жигжидийн нэрэмжит КУДС–ийн номын сангаас 7 хоног бүр оюутан залуусд ямар ном уншвал хэрэгтэй вэ? гэсэн саналыг нэг уншигчын зүгээс авч бусдад нь зөвлөхөөр боллоо. Энэ долоо хоногийн зөвлөхөөр Д.Жигжидийн нэрэмжит КУДС – ийн Номын сангийн зөвлөлийн гишүүн СГЗ С.Баясгалан багш уригдлаа.
Содовын Баясгалан
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотод 1935 онд төрсөн Москвагийн Улсын Их Сургуулийн сурган- сэтгэл судлалын ангийг 1952-1956 онуудад суралцаж төгссөн.
УБДС, СУИС, Кино Урлагийн Дээд сургуулиудад 57 жилийн турш сурган хүмүүжүүлэх ажлыг эрхлэхдээ багш, тэнхимийн эрхлэгч, эрдмийн зөвлөлийн дарга зэрэг ажлыг хийж ирсэн байна . “Ардын аман зохиолд хандах хүүхдийн гоо зүйн харилцаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Монголын их дээд сургуулийн ахмад багш, доктор профессор хүн юм .Орчин цагийн Монгол улсад ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн ажилд идэвхтэй оролцож суртал нэвтрүүгийн эрхлэгчийн ажлыг ч эрхэлж байлаа.Энэ хугацаанд сурган – хүмүүжүүлэх ухаан , сэтгэл судлалын “Сурган хүмүүжүүлэх ухаан”, “Сэтгэл судлал “, “Гоо зүй” зэрэг сурах бичиг, “ Хүн төрөлхтний одоо ба ирээдүй” , “Сурган хүмүүжүүлэх өгүүллэгүүд”болон сурган хүмүүжүүлэх ухаан , сэтгэл судлалын эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл, нийтлэл бичиж олны хүртээл болгожээ. Уран бүтээлийн хувьд “Төрийн сүлд өршөө” , “Алаг хорвоо”,” Эрээн бараан” , “Харуусал” , “Эргэцүүлэл”, “Аавын минь дурсамж” , “Миний ертөнц”, “Найм хасах” , “Ухаарч амьдрах хорвоо”, “Монгол хүүхэд”, “Тусгаар тогтнол” зэрэг уран сайхны ба баримтат киноны зохиол хийгээд “Өрлөг жанжины өчил” зэрэг олон арван жүжиг туурвисан юм . Тэрээр манай орчин цагийн орчуулагын томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд Г .Лоркагийн “Цуст хурим” В.Шекспирийн “Ричирд 3” зэрэг жүжиг мөн Орос, Зөвлөлтийн яруу найргийн нэрт төлөөлөгчид болох В.Маяковскийн “Нохой бөөс” , М.Булгаковын “Нохой зүрх” зэрэг олон арван бүтээлийг орчуулан олны хүртээл болгожээ. Тэрээр Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байв.Түүний олон жилийн нөр их хөдөлмөрийг төр түмэн үнэлж , Монгол Улсын Гавъяат зүтгэлтэн цолыг 2008 онд хүртээжээ.
Содовын Баясгалан нь Д.Жигжидийн нэрэмжит КУДС–ийн Номын сангийн зөвлөлийн гишүүн билээ тэрээр оюутан залуустаа Лев Толстойн “Дайн ба энх” зохиолыг уншихыг зөвлөж байна.
Агуулга
Л.Н.Толстой “Дайн ба энх” роман нь 1805-1814 онд Францын эзэн хаан Напельеоны өдөөсөн халдлагын эсрэг боссон оросын нийт ард түмний дайны тухай өгүүлдэг дөрвөн боть энэ туульс зохиолчийн сэтгэлийн торгон мэдрэмж, гүн ухаан, сэтгэл зүйн нарийн дүн шинжилгээ, нийгмийн давхаргуудын бодит амьдралыг түүхчилсэн үнэн байдлаар харуулснаараа уншигчдын анхаарлыг татаж хэвлэгдсэн даруйдаа хамгийн эрэлт хэрэгцээтэй ном болсон юм. Хүний дотоод ертөнц, амьдралын хуулиуд, утга учир, нийгмийн давхаргуудын үзэл бодол, ёс суртахууны эрэл хайгуул нь Л.Толстойн зохиолуудын гол сэдэв байдаг. Энэ онцлог ч “Дайн ба энх” -д нэвт шингэжээ.
Эрхлэн гаргасан: | Монсудар |
Эрхлэн гаргасан огноо: | 2009 |
ISBN код: | 978-99929-0-818-1 |
Хэл: | Монгол |
Хуудасны тоо | 351 |