“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2014 оны 04-р сарын 09 өдөр, 00 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
86

Өнөөдөр Монголын Үндэсний музей дээр 11.20 цагт Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд VII-XIV зууны үед холбогдох баатар эрсийн оршуулгаас илэрсэн олдворуудаар дэглэсэн “ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Соёл Спорт Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдэманн, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар оролцлоо.

 

“ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа Монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон 14-р зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 170 шахам үзмэрийг дэлгэн үзүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх