Уралдаант шалгаруулалт зарлалаа

2014 оны 04-р сарын 09 өдөр, 05 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
images

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА (ДОӨБ),
МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР
БНСУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР
banner.gif

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!

Уралдаант шалгаруулалтын гол зорилго нь бидний өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентийн мэдээллийг ашиглахыг хөхүүлэн дэмжиж урамшуулахад оршино.

Уралдаант шалгаруулалтанд Монгол Улсын иргэн, байнгын оршин суугч оюутан, судлаач ба зохион бүтээгч нар оролцох эрхтэй. Оролцогчид нь дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой.

Уралдаант шалгаруулалтыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, Монгол Улсын Оюуны Өмчийн Газар, БНСУ-ын Оюуны Өмчийн Газрын хамтран боловсруулсан журмын дагуу хоёр үе шаттай зохион явуулна.

Оролцохыг хүсэгчдийг 2014 оны 5 дугаар сарын 5-9-ний өдрүүдийн 09-17 цагийн хооронд Оюуны өмчийн газрын (Мэдээллийн технологийн паркын байрны 4 давхар) 401 тоотод бүртгэнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх болон оюутны эсхүл ажлын газрын үнэмлэхтэй ирнэ үү.

Шагнал:

I. Эхний шалгаруулалтад тэнцсэн 10 хүртэл оролцогчдод ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ олгоно.

II. Эцсийн шалгаруулалтын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод:

           1.  Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын медаль

           2. Мөнгөн шагнал:

                               I   дүгээр байр – US$ 1,250
II  дугаар байр – US$ 750
III дугаар байр – US$ 500

3.  Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын дараах зайны сургалтад үнэ төлбөргүй
хамрагдах эрх:
• DL 301 Patents
• DL 318 Patent Information Search
• DL 320 Basics of Patent Drafting

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх