Оддын дасгалжуулагчийн өгч буй 10 зөвлөгөө

2014 оны 04-р сарын 10 өдөр, 01 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8962

“Би хүмүүсийг тачаангуй харагдаж, тачаангуйгаар мэдрэхэд тусалдаг” уриатай, Jessica Biel, Halle Berry, Jennifer Lopez, Cindy Crawford нарын дасгалжуулагч Valerie Waters зөвлөж байна.
1. Үр дүнтэй дасгалуудыг сонго
Бүх төрлийн дасгал сургуулилт чухал боловч хурдан хугацаанд нүдэнд харагдахуйц үр дүнд хүрэхийн тулд биедээ тохирсон зөв дасгалыг дагнан хийгээрэй. Амьсгаагаа задалж чанга, чийрэг биетэй болохыг хүсч байгаа бол йогийн дасгал, суниалт, урагш алхан босч суух болон унадаг дугуйн дасгалуудыг түлхүү хийх нь илүү ач холбогдолтой байх болно. Түүнээс биш бүх л өдрийг фитнесс зааланд өнгөрөөх шаардлагагүй юм. Зүгээр л өөрийн харахыг хүсч буй үр дүнд тааруулан ач холбогдол өүхий хэдхэн дасгалыг сонгоорой.

2. Илчлэгээс их зүйл шалтгаална
Эрүүлээр таргалж, хэвийн жингээ барихын тулд биеийн дархлааг тэтгэсэн тэжээллэг хоол хүнс хэрэглэж эрч хүчээ нөхөж байх нь чухал гэж зөвлөж байна. Хоолоо хасах, хоолны зөв дэглэм барих хоёр их ялгаатай зүйл. Өдөр тутам хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ илчлэг чанарыг сайн байлгаж, тослог чихэрлэг чанарыг бага байлгахад байнга анхаарч байгаарай.

3. Амлалтандаа үнэнч бай
Амлалтаа зөрчихөд хүргэж болох бүх боломжуудыг тооцоолон үзэж цаасан дээр бичээд тэдгээрээс зайлсхийхийг өөртөө байнга сануулж бай. Мөн дасгалаа ажил, даалгавартайгаа адилаар өөрийн цагийн хуваарьт оруул. Цагийн хуваарь, хийх ажлынхаа жагсаалтад оруулалгүй, зав чөлөөгөөрөө хийнэ гэж бодвол зав гарахгүй байх тохиолдол гарсаар байна. Мөн ядарсан ч, шартсан ч, бухимдсан ч фитнесстээ заавал яв. Учир нь тэмцэхгүйгээр амжилтанд хүрэхгүй.

4. Дархлааны системээ аль болох өндөр байлга
Фитнесс дасгал сургуулилтыг цагийн хуваарийн дагуу шургуу хийж чадвал мэс заслаас илүү хурдан бөгөөд эрүүл үр дүнд хүрч чадах нь батлагдсан. Энергийн зарцуулалт өндөр байгаа энэ үедээ дархлааны системээ сайн байлгахын тулд С амин дэмийг хоол хүнсээрээ сайн нөхөн авч байх хэрэгтэй. Цэвэр усан үзмийн шүүс С витаминыг маш сайн нөхдөг.

5. Цагаа хуваа
Хэрвээ анх удаа хоолны дэглэм барих гэж байгаа бол, бага зэрэг хэцүү байж магадгүй. Тиймээс нийт идэх зүйлийнхээ 90 хувьд тэжээллэг эрүүл хооллолтыг эрхэмлэж эхлүүл. Амуу тариа, уургаар баялаг мах, өөх тос багатай цагаан идээ, жимс болон шинэ ногоо гэх мэт. Өөрийгөө урамшуулах нь чухал юм шүү. 10 хувьд нь нэг дөрвөлжин хар шоколад, жимстэй тараг, нэг зүсэм пицца идэж болно.

6. Найзуудаа татан оролцуул
Найзууд, хамт ажиллагсдаа татан оролцуулж бие биенээ шахаж дасгалаа хийснээр илүү үр дүнтэй байх болно.

7. Өглөө эртлэн бос
Өглөө эрт босч дасгалаа хийх нь өдрийн турш эрч хүч өгдөг. Цусны эргэлт сайжруулж оройдоо тайван нойрсоход ч бас туслах болно.

8. Аль болох илүүг хий
Өдрийнхөө нормыг биелүүлсэн ч ахиад 10 минут нэмж хийж яагаад болохгүй гэж. Өдөр бүр өчигдрийнхөөс арай илүүг хийхийг хичээ.

9. Ус сайн уу
Ихэвчлэн биед шингэн дутагдах үед бидний тархинд өлссөн дохио ирдэг. Өлсч байгаа юм шиг санагдах үед эхлээд шилэн аягаар нэг ус уугаад үз. Хэрвээ өлссөн хэвээр байвал уургаар баялаг давсалсан самар, үрэл идвэл өлсөглөн дарагдах болно.

10. Ороо үргэлж хураа
Гэр ахуйн зөвлөгөө андуураад ороод ирчихэж гэж бодох хэрэггүй. Өглөө бүр хичнээн яарч, ядарч, залхуу хүрч байсан ч ороо хураагаад явдаг зуршилтай бол. Ингэх нь чамд дасгалаа ч, хоолны дэглэмээ ч яс баримталж, өөрийгөө хүмүүжүүлдэг болоход туслах болно. Нэг зүйл дээр л өөртөө тодорхой өөрчлөлтийг хийхэд, түүнтэй төстэй олон зүйл дээр өөрчлөгддөг юм шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх