Хонь
4-р сар чамайг огтхон ч уйдаахгүй! Амьдрал чинь “ааг”-аар дүүрч, хосын харилцаа илүү сонирхолтой, илүү сэтгэл догдлом, илүү амьд байх болно. Гэхдээ буруу алхам хийхэд л бөмбөг дэлбэрэх мэт үр дагаварт хүргэх аюултай тул өөрийн хандлага, ялангуяа хариу үйлдлээ сайтар анхаарч байх шаардлагатай. Гишгэхэд л оргилох галт уул хөлөн дор чинь байна гээд төсөөл дөө? Гэхдээ алхам бүрээ анзаараад, аяархан явна гэсэн үг биш л дээ. Угаас Хонины ордныхон 4-р сард тогтворгүй, сэтгэл хөдлөл өндөртэй, мэдрэмжээр баялаг амьдрах учир энэ нь боломжгүй. Зүгээр л хайрттайгаа чухал биш асуудлаас болж маргалдах, санал зөрөлдөхийг түр хугацаанд тэвчээрэй гэсэн үг юм. Өнгөрсөн л бол өнгөрсөн шүү дээ. Харин карьерийн тал дээр стресс дагуулах хэд хэдэн асуудал гарч магадгүй. Тиймээс энэ сард сэтгэл зүйгээ бусадтай хамтран ажиллах, маргааныг зөв шийдвэрлэх, өрсөлдөхөд бэлэн байлгах хэрэгтэй. Од эрхэсээс чамд энэ бүхнийг зохицуулахад чинь тусалж хүч, эрх мэдэл өгөх болно. Мөн Буд гарагийн нөлөөгөөр оюуны сэргэг эрч хүч нэмэгдэх тул тооцоолон бодох, хүмүүстэй харьцах тал дээр гайхалтай дэвшил гарна. Санхүүгийн хувьд ч гэсэн хуримтлал үүсгэхэд таатай байх болно. Гол нь асуудлыг хүчээр шийдэхийг хичээхгүй байх л хэрэгтэй аж. Мөн гэнэтийн зүйлсийг сөргөөр, сүртэйгээр бүү хүлээж аваарай.Юманд хөнгөн хуумгай, хайш яйш хандахгүй, төлөвлөгөөгүй ажиллахгүй л бол 4-р сард чамд онц сонирхолтой бүгдийг өгөх нь ээ.
Үхэр
Чадварлаг, ухаалаг Үхрийнхэнд зориулсан ажлын, хайр дурлалын сорилт үргэлжилсээр байна. Барьц алдахгүйн тулд анхнаасаа бэлтгэлтэй байгаарай. Гэнэтийн сорил бүхэнд унахгүй, сандрахгүй байж чаддаг нь Үхрийн ордныхны онцгой чадвар шүү дээ. Гэхдээ гэнэтийн бүхэн таагүй зүйл биш. Зөвхөн чамд зориулсан тэр л гэнэтийн бэлэг энэ сарын эхээр чамайг хүлээж байна. Хэрвээ гэр бүлтэй бол түүнийгээ хайрлаж, аль болох ойлгож байхыг хичээгээрэй. Мөн хэт их хов живэнд хутгалдахаас болгоомжил. Өөр бусад асуудалдаа анхаарсаар хайртай хүмүүсээ орхих тал их байна. Тэд үүрд хажууд чинь байхгүй болохоор хааяа ч гэсэн бүхэл өдрөө зөвхөн тэдэндээ зориулж байгаарай. Бас өөрийгөө түүний нүдээр харахыг оролдоорой. Ганц бие Үхрүүдийн хувьд энэ сар онцгой уулзалтаар дүүрэн байх болно. Хамгийн чухал нь сонголтоо зөв хийгээрэй. Хайр дурлал хамгийн санаандгүй газраас ирдэг юм шүү. Харин ажил, карьерийн хувьд сайн мэдээгээр дүүрэн байна. Сарын эхний өдрүүд чамаас их зүйл шаардах ч тэвчээртэй байгаарай. Дэл сул, тодорхойгүй байдал үүсгэхээс зайлсхий. Сарын сүүлээр ийм байдал үүсгээгүй өөртөө талархах болно. Яагаад гэвэл санхүүгийн байдал сайжирна. Албан тушаалд ч өөрчлөлт гарна. Хамгийн чухал нь тэвчээр. Тухайн үед тэвчишгүй мэт санагдах зүйлийг зориглон тэвчиж чадсанаар хожмоо гарах үр дүнгээрээ бахархана гэдэгт итгэлтэйй байж болно. Эрүүл мэндийн хувьд тийм ч ноцтой асуудал үүсэхгүй. Стресээс хол байж, хөдөлгөөндөө анхаарч, биеэ бага зэрэг чийрэгжүүлэхэд л хаврын ядаргааг өлхөн туулаад гарчихна. Үдэш бүр сайхан амарч байх нь чухал шүү.
Ихэр
Хайр дурлалын Сугар гариг Ихрийн ордонд байрласан учраас сэтгэл хөдлөл өндөр түвшинд ирнэ. 2014 оны дөрөвдүгээр сард хайр дурлалын болон тэмдэглэлт үйл явдал олонтой байх боловч Ихрийн ордныхны хувьд эдгээр нь ажил мэргэжил, нэр хүнд, олон нийтэд харагдах байдалтай нь нэгэн зэрэг холбогдож чадвал сайн. Мэргэжлийн шийдвэр мэдрэмжинд нөлөөлж эсвэл уян зөөлөн байдал чиний хайсан өсөлтөд хувь нэмрээ оруулах боломжтой. Энэ хугацаанд жаахан хяналт алдаж магадгүй. Шинийг эрэлхийлсэн секс, хурц адал явдал хүсч байгаа Ихрийнхэнд хүсэл бүхэн нь энэ сард тохионо. Гэхдээ бодлогогүй үйлдлүүд чинь зарим таагүй эрсдлийг авчирч болох учраас болгоомжтой байх хэрэгтэй. Хамгийн гайхалтай зүйл бол хамтрагч чинь аль хэдийнэ чинийх болсон байна. Хамтдаа галзуур гэхдээ хариуцлагатай! Хааяа хааяа хэтэрхий их ажил хийж эсвэл маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа хэрнээ түүнийхээ хариуд хангалттай шан хүртэхгүй байгаа мэт санагдаж магадгүй. Энэ бүгдийг үл тоогоорой учир нь 4 сар таны гаргасан бүх хүчин чармайлт үнэ цэнэтэй байж амжилт бүтээл, ашиг орлого дүүрэн байна. Чи мундаг алсын хараатай байх болно. Эргэн тойронд байгаа хүмүүсийн талархлыг хүртэж, таны нэр хүнд нэмэгдэж, ажлын харилцаа бэхжиж шинэ үйлчлүүлэгч, шинэ гэрээ байгуулах болно. Мөнгө өөрөө хүрээд ирнэ. Түүнчлэн 4 сард шинэ төсөл орж ирэх эсвэл ямар нэг орчин үеийн бүр илүү чухал өөрчлөлт хийх хүсэл төрж магадгүй. Ихрийн ордыг чиглүүлэгч Нар болон Буд гариг нь чухал бүсэд байрлаж 4 сард чамайг эрч хүчээр дүүргэх болно. Сүүлийн 10 хоногт биеийн эсэргүүцэл буурч анхаарал тавьж амрах хэрэгтэй. Ямар ч байсан Санчир гариг Ихрийн ордонд байгаа учир эрүүл мэндээ байнга хянаж байх хэрэгтэй. Жирэмсэн Ихрүүд биедээ хянамгай байгаарай! Мөн албан ёсны уулзалтуудад чадах чинээгээрээ аль болох олон оролц!
Мэлхий
Мэлхийнхний хувьд хайр дурлал болон гэрлэлтэд сайн сар байх нь. Өдөр бүр янаглал, романтик баяр хөөр, эвлэрэл, хүсэл тачаал, нарийн мэдрэмж, аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байхыг амлаж байна. Чиний хайр дурлалын гаригууд эротик хэсэгт шилжсэн байгаа. Хайрт чинь чиний нүдэнд өмнөхөөсөө ч дур булаам харагдаад байвал гайхах хэрэггүй. Хосоороо аялалд явах эсвэл хол газар болох үйл ажиллагаанд оролцох, алс газраас сайн мэдээ сонсох боломж тохиох магадлалтай. Боловсролоо дээшлүүлэх, өөртэйгөө ярилцах, урлагийн талаар мэдлэгээ өсгөх зэрэг үйлд таатай. Нар болон Буд гариг Мэлхийн ордыг гатласнаар алдар хүнд, нэр төр, нийгмийн байр сууринд сайнаар нөлөөлөх болно. Байр, газар, өв хөрөнгө, бараатай холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ хүрээнд бэрхшээл, хүндрэл, зөрчил, гарзтай тулгарч магадгүй. Ерөнхийдөө, санхүүгийн гүйлгээгээ энэ оны дөрөвдүгээр сарын туршид анхааралтай хөтлөвөл илүүдэхгүй. Энэ ширүүхэн үе дотоод тэнцвэрт тань нөлөөлж болзошгүй. Биедээ хайнга хандах хандлага өндөр байна. Замбараагүй идэх, уух замаар стрессээс зугтах гэж оролдох хэрэггүй. Харин түүний оронд эрч хүчээ биеийн хүчний дасгалуудаар гаргаж уураа унтраа. Гэр бүл, эд хөрөнгийн талаар хөнгөн хуумгай шийдвэр бүү гарга!
Арслан
Чиний сул талууд энэ сард бага багаар цухуйж эхэлнэ. Өөрөөр хэлвэл чиний эмзэг цэгүүд хайртай хүнд чинь ил болно. Түүнийгээ алдаж магадгүй гэж айн, хий хардаж магадгүй. Эсвэл өнгөрсөнд болсон хэцүү асуудлуудыг дахин сөхөж маргаан дэгдээж ч мэдэхээр байна. Чиний өөртөө хийх бодит дүгнэлтүүд хэрэгтэй хариултыг чинь өгнө гэдэгт итгээрэй. 4-р сар чиний хувьд тун сонирхолтой мөчлөг байх болно. Хайртынхаа “оньсого”-ыг тайлах тасралтгүй оролдлого чинь, түүнийг өөрийнхөө хажууд тухтай, жаргалтай байлгах “шидэт товчлуур”-ыг эрэх хайгуул чинь чамайг тайван суулгахгүй. Арслангийн ордныхон энэ сард хувийн амьдралаа чухалчлах болно. Оройг үдэшлэг цэнгүүнд явахаас илүү гэр бүлийхэнтэйгээ амарч өнгөрүүлэх нь тустай. Ажил хэргийн тал дээр үймээн самуун ихтэй сар байх нь. Гэхдээ Арслангийн ордныхон бол хаврын хавсарга дундаас ч өөртөө хэрэгтэй боломжийг шүүрч чадах хүмүүс. Лидер, зааварлагч болох бэлтгэлээ одооноос хийж тэр талын авьяасаа хөгжүүлэхэд ээлтэй цаг. Хүндхэн асуудлуудын тухай нухацтай бясалгавал өрсөлдөхгүйгээр ялалт байгуулах боломжтой. Гол нь бусад хүмүүсийг өөрийн шийдвэртээ сайн оролцуул. Карьерын хувьд өсч дэвжинэ. Одоогийн байдлаар чиний сурах, мэргэжлээ дээшлүүлэх сонирхол өндөр байна. Холын зайны хамтын ажиллагааны талаар бодож үзээрэй. Санхүүгийн зүгээс гэрэлтэй мэдээнүүд харагдаж байна. Гуравдагч этгээдээс бэлэг, хөрөнгө оруулалтын шинжтэйгээр орж ирэх мөнгөн дэмжлэгүүд олон бий. Өнгөрсөн сараас хамаагүй илүү эрч хүч, амьдралын идэвхтэй байх болно.
Охин
Тэвчээр, хүлээцтэй байдал, эв эеийг хичээх чанар чамд харилцаагаа хэвийнээс ч сайхнаар үргэлжлүүлэхэд туслана. Хамгийн эмзэг, мэдрэмтгий хосуудад хүртэл үйлчлэнэ гээч. Хэдийгээр Охины ордныхон маш бодит хүмүүс ч гэлээ энэ сард өөрийн эрхгүй романтикийн туйлууд болно. Бүр тодорхой хэлвэл зүрх чинь чамаас хайрлахыг, хайж байгаа зүйлсээ олохыг шаардах аж. Энэ бүгд бол тэр чигтээ Сугар гарагийн Охины ордныхонд хийж буй “ажил”-ын үр дүн, нөлөөлөл юм. Хэрвээ чи ганц бие бол 4-р сард зөв хүнээ олох өндөр магадлалтай. Хэрэв хостой бол ирээдүйд ирэх өдрүүдийг тун ч таатайгаар, сонирхолтойгоор таашаан өнгөрүүлэх төлөвтэй байна. Хуучин харилцаагаа нэг тал руу нь шийдэж чадаагүй байсан бол энэ удаад боломжийг бүү алд. Хамтрагчид нь чиний санал таалагдаж амжилт олох хувь ихтэй байна. Түүнээс сорил ирвэл сэтгэл хангалуунаар давах эрч хүч ч гэсэн чамд бий. Мөрөөдлөө биелэхийг үзэх шиг сайхан зүйл бий гэж үү? Ажлын тал дээр ч ялгаагүй чихэнд сонсголонтой мэдээнүүд ар араасаа цувран гарч ирнэ. Багийн ажиллагаа, гэрээ, удирдлага, олон нийтийн тал дээр чи зогсолтгүй амжилт олно. Бусадтай харилцах дээр ч ялгаагүй. Бие даан хийх цаг нь одоо биш бөгөөд тусгаарлагдсан орчинд ганцаар үлдэх ч тийм сайхан санаа биш. Үйл ажиллагаандаа аль болох олон хүнийг оролцуул. Тэр хэмжээгээрээ төсөл чинь амжилттай үргэлжлэнэ. Судалгаа, хөрөнгө оруулалт, дүгнэлт зэрэг дарааллын журам дагуу хийвэл сэтгэл хангалуун үлдэх боломжтой. Нөгөө талаас чамд санхүүгийн эрх чөлөөнд хүргэхүйц урьдач нөхцөл бүрджээ гэж ойлгоорой. Гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг байгаа ч шийдвэр бүр чинь мөнгөнд хүргэх алхам болж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ эрсдэлийг хэзээ ч мартаж болохгүйг мэднэ биз дээ? 4-р сард хайр дурлал болон карьерийн хувьд гайхалтай амжилттай байхын хажуугаар физиологийн хувьд ноцтой зүйл алга байна. Гагцхүү жижиг, шалихгүй зүйлд санаа зовохоо л зогсоох хэрэгтэй шүү. Санаа зовохын оронд шийдэл олохгүй ч хамаагүй дотны хүмүүстэйгээ ярилц. Мөн гэнэтийн бэлгэнд бэлтгэлтэй байгаарай.
Жинлүүр
Ангараг гариг 4-р сард Жинлүүрийнхэнд зарим нэг жирийн бус зүйлийг бэлдээд байна. Мэдрэмжийн тал илүүтэй хөгжиж, чамайг “болохгүй”-н хязгаараа давахад ч хүргэж болзошгүй. Гэнэтийн ховорхон үйл явдлуудад бэлэн үү? Гэхдээ од эрхэс ирээдүйд ирэх бүх зүйлсийг эерэг байна гэж амлаж чадахгүй нь. Хосын харилцаа гүнзгийрч, түвшин ахиж магадгүй ч нөгөө талаар өмнөхөөсөө хүйтэн хөндий болж ч мэдэх аюултай. Тиймээс чиний урьдчилан сэргийлэх алхам бол ойворгон аашилж, түргэн цочмог шийдвэр гаргахгүй байх юм. Мөн үйлдсэн гэмээ ойлгож, хариуцлагаа даах чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийн эрч хүчээ жижигхэн тэмцэл, маргаанд ашиглах бус ирээдүйн зорилго, мөрөөдлийнхөө төлөө зарцуулаарай. Харин ажил, карьерийн болон санхүүгийн хувьд ихээхэн ашигтай, алдах зүйлгүй сар болох төлөвтэй байна. Буд гаригийн нөлөөгөөр дээрх зүйлсийг амжилттай явуулахад тохиромжтой нөхцөл үүснэ. Хэдийгээр шинэ зүйлсийг туршихад тийм таатай бус ч энэ нь чамд хуучин, үлдээсэн төслөө барьж авч дуусгах хугацааг олгож байна. Үнэ цэнэтэй ажлыг үлдээж болохгүй шүү дээ. Мөн мөнгөний асуудлаа шийдэх, өрөө төлөх арга замыг ил болгох сайхан сар болох нь. Хэрвээ чамд нээж, хэрэгжүүлж хараахан амжаагүй авьяас, санаа бий бол үүнийгээ улам хүчтэйгээр зарлах цаг болсон байна. Үр нөлөө сайтай байлгахын тулд эхнээсээ төлөвлөж, системтэйгээр явах хэрэгтэй. Ажлын шинэ саналууд энэ сард ирж магадгүй. Ихэнх зүйл дээр тэвчээр ялдаг гэдгийг санаарай. Мөн эрүүл мэндээ анхаарч, бусдын өмнөөс түрүүлж орж хийгээд байлгүй амрах хэрэгтэй. Гадны нөлөөнөөс болж стресст өртөхгүй байхын эхний алхам нь энэ юм шүү. Чухал зорилтууд дээрээ л төвлөрч, өөрийн ажлыг өөртөө, бусдын ажлыг бусдад нь л үлдээ. Хүчээ сэлбэх сар чинь 4-р сар байх болно. Дотоод эрч хүчээ хадгалаарай.
Хилэнц
Хайр дурлалын Сугар гариг Хилэнцийн ордонд гайхалтайгаар байрлаж 2014 оны 4-р сарыг хайрын оргил үе хэмээн тунхаглаж байна. Мэдрэмжээ тултал нь шавхаж хайр, болзоо болон адал явдалд өндөр идэвхтэй байна. Бүх хорио цээр, болгоомжлолыг байхгүй болго, боломжгүй зүйл гэж үгүй. Хэрвээ хайраас болж гуниглаж байгаа бол хэзээ ч уудлаад гаргачихаж болно. Дөнгөж бадамлаж яваа харилцаатай Хилэнцүүдийн хувьд ходоод чинь эрвээхий, зүрх чинь романтик сэтгэлийн хөдлөл, бие чинь итгэмээргүй эротик хүслээр дүүрнэ. Харин хуучин харилцаанаасаа хагацаж чадахгүй байгаа Хилэнцүүд тэрхүү цэгээс шинэ түвшинд очих болно. Сарын сүүлийн 10 хоногт анхааралтай байх хэрэгтэй. 27-нд хиртэх Нар Хилэнцийн ордыг зөв газарт аваачих ба ямар гэнэтийн бэлэг авчрахыг мэдэхгүй. 4-р сар маш их үүрэг хариуцлагыг чамд үүрүүлэхийн хэрээр сэтгэл ханамжийг авчрах болно. Нар болон буд гариг эдгээр долоо хоногуудад Хилэнцийн ордыг дайран гарснаар шинэ зүйлийг хүсэн тэмүүлэгч Тэнгэрийн Ванг өдөөж өгнө. Уг хослол маш идэвхтэй байж, ажлын хэв маяг, арга барилд чинь зарим өөрчлөлт шинэ зүйлсийг авчирч, хүрээлэн буй орчин, хамт олны уур амьсгалыг өөрчилнө. Мэргэн ухаан, шинэлэг санаа, урам зоригтой байдал чинь чамайг гарцаагүй амжилтанд хүргэнэ. 2014 оны дөрөвдүгээр сард ур чадвар, авьяас чадвараа дайчилж өөрийн манлайллыг тогтоогоорой. Таны амжилтанд атаархдаг хүмүүс байж магадгүй, болгоомжтой байж ар нуруугаа хамгаалаарай! 4-р сард Хилэнцийнхний эрүүл мэнд маш сайн байна. Илүүдэл жингээс зайлсхийж, согтууруулах ундаа, мансууруулах бодисоос хол байж кофе тамхийг бүү хамт хэрэглэ! Цөөн хоногийн хоргүйжүүлэх хоолны дэглэм барихыг зөвлөж байна.
Нум
Нумын ордны хайр дурлалыг удирддаг Буд гариг 4-р сарын эхний хорь хоног чиний эротик хүслийн хэсэгт байрлана. Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байгаа биз дээ? Та хоёр бие биедээ хүрэлцэхийн төдийд л тархи руу тог цохино гэсэн үг. Зүрх сэтгэл чинь романтик тэмүүллээр дүүрч, хайртдаа эрхэлж, энхрийлүүлэх хүсэл чамаас салахгүй. Сексийн маш өндөр хүсэл чамайг өдөр ажил дээрээ сууж байхад чинь ч тайван байлгахгүй бөгөөд эрсдэл дагуулсан адал явдал руу хошуурахад хүргэх болно. Мэдрэмжээ тэр чигт нь дагах нь ч муу үр дагавар авчирч магадгүй ч, тэглээ гээд өөрийгөө хорьж дарах хэрэггүй. Учир нь “ашиглагдаагүй” энерги чинь чамайг эргээд уцаартай, тогтворгүй болгож мэднэ. Зөн совингоо дага. Хэрэв чи ядарч сульдаад байвал, эсвэл энэ хүслээ зарцуулах тохиромжтой хамтрагчгүй бол фитнесст явж гаргаж болно. Өмнө нь мэдэрч байгаагүй цаг мөчүүд олон тохиох 4-р сард бэлтгэлтэй байгаарай. Сексийн эрмэлзэл нэмэгдэхийн хэрээр биеийн болон оюун санааны хүчин чадал ч сайжирч санаачлагатай, бүтээлч хүрд рүүгээ эргэн орох болно. Авьяас чадвар чинь тодорч, хөгжин дэвших тааламжтай саналууд хүлээн авч магадгүй. Онцгой содон шинэ санаанууд төрж, юуг ч туршиж үзэхэд бэлэн зориг чинь чамд олон зүйлийг авчирна. 2014 оны 4-р сар чиний бие даасан зан чанарыг өдөөж, олон хүний дунд гэхээсээ илүү ганцаараа байх хүсэл, завшааныг бий болгоно. Олны саналыг эсэргүүцэх болон өөрийгөө зүтгэх зэрэг нь багийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж магадгүй. Мөнгө чам руу саадгүй урсан орж ирнэ. Шинэ байр авахад хөрөнгө оруулж магадгүй. Эхний хорь хоногт эрүүл мэндийн ямар ч асуудал үзэгдэхгүй байна. Харин сүүлийн арав хоногт биеэ энхрийлээрэй.
Матар
Энэ сарын уриа бол хариуцлага. Ажил, амьдрал, хайр дурлал бүх зүйлд бүрэн хариуцлагатай байж чадна гэдгээ харуулах цаг ирлээ. Гэр бүлтэй матрын ордныхон бүл нэмж магадгүй. Харин ганц биечүүд минь ажилтай холбоотой хүнтэй танилцаж, урт хугацааны үерхлийн эх суурийг тавина. Ерөнхийдөө хайр дурлалын тал дээр бүх зүйл чиний гарт байна гэж ойлгож болно. Өөрийгөө зөвөөр ойлгуулж, халамж хайраа хангалттай харуулж чадсан тохиолдолд чи хүссэнээ авна. Ажлын хувьд бага зэрэг үл ойлголцол үүсч магадгүй тул өмнө сануулсанчлан хариуцлагатай хандаж, өөрийнхөө ажлыг эмх цэгцтэй байлгаарай. Мөн энэ сард ажил мэргэжлийн тал дээр өсөн дэвшиж, суралцах боломж ирнэ. Боломжийг тас зуураад авдаг нь Матрын ордны онцлог биш гэж үү? Суралцахаас гадна ашигтай бизнесийн хамтрагч, туршлагатай мэргэжилтэн гэх мэт “ашигтай” хүмүүстэй танилцах боломж олон гарч ирнэ. Өнгөрсөн сард амжуулж чадаагүй тэр бүх ажлаа хийж дуусгах нь ээ. Харин хувийн амьдрал, ажил хоёроо аль болох холихгүй, тусад нь байлгаарай. Аливаад хэтэрхий сэтгэл хөдлөлийн үүднээс, бодлогогүй хандсанаар хойшдын таагүй нөхцөл байдалд хүрч болзошгүй. Догдлол чинь ажлын бүтээмжид нөлөөлөх ёсгүй гэдгийг санаарай. Эрүүл мэндийн тал дээр хоолны хордлого, даралт байнгын өөрчлөгдах зэрэг асуудлууд үүсч магадгүй. Гадаад төрхөндөө анхаарч, өөртөө бүрэн өөрчлөлт хийхэд гайхалтай тохирсон сар.
Хумх
Хайр дурлалын сугар гариг Хумхын ордод 4 сарын 5 хүртэл саатах учраас таалагдсан хүнтэйгээ холбоо тогтоохын төлөө бүх боломжийг алдалгүй ашиглаарай. Мөч бүрт шинэлэг, санаачлагатай, самбаатай байх нь олдсон цаг хугацаагаа үр бүтээмжтэй ашиглахад чинь хэрэгтэй. Гэнэтийн бэлэг болсон өөрчлөлт чамайг хүлээж байна. 4 сарын 5-наас Сугар гариг Хумхын ордныхныг орхисноор хайр дурлалын амьдрал чинь нам гүм болно. Сарын сүүлийн арав хоногт өмнөхөөсөө ч илүү тайван байдал чамайг хүлээж байна. Хостой Хумхынхны хувьд сарын хоёрдугаар хагаст бага биш зөрчил үүсч мэдэх бөгөөд асуудлыг нээлттэй, ухаалгаар шийдэхгүй бол удаан хугацаанд даамжирч мэднэ. Гэр бүл, хамаатнуудын хооронд огт санаандгүй эргэлт тохиолдоно. Энэ сар чиний хувьд мэргэжлийн түвшинд хүлээж байсан зүйлдээ хүрэх сар. Од эрхэс ч чамд туслах болно. Сугар, Бархасбадь, Санчир гаригууд нэг гурвалжинд огтлолцож азын тэнгэр чамайг ивээх нь дээ. Чамайг сорьсон, юу чадахыг харахыг хүссэн маш олон зүйлс сарын турш өрнөх болно. Тэр бүрт өөртөө итгэлтэй байж тохирох хариултыг нь харуулаад явчих. Материаллаг сонирхол өсөхийн хэрээр, орлого чинь ч нэмэгдэх хэрэгтэй болно. Ажлынхаа хажуугаар орлого олох ажил гарч ирнэ. Гэхдээ маш сайн бодож байж шийдвэрээ гаргаарай. Удаан хугацаанд хөөцөлдсөн ажлаас чинь нааштай хариу ирнэ. Одоогийн байгаа нөхцөл байдал, орчноо өөрчлөх нь нэг талаас чамд тустай ч гэсэн зорилгоо сайтар эргцүүлэн бодохыг зөвлөе. Сургалт, дамжаа, адал явдалт бяцхан аялалуудаар амьдралаа чимээрэй. Эрүүл мэндийн хувьд гэнэтийн зүйлсээс болгоомжтой байх хэрэгтэй. Машин, мотоцикл, дугуй тэр ч бүү хэл нойтон шалан дээр ч хурд хэтрүүлж явахгүй байхыг хичээгээрэй. Дархлаа сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэж халдвараас өөрийгөө хамгаалаарай. Хоолой болон ходоод хавьцаа гэнэтийн асуудал үүсч мэдэх ч энэ тийм ч сүртэй асуудал үүсгэхгүй.
Загас
4 сарын 5-ны оройноос хайр дурлалын Сугар гариг Загасны ордод байрлана. Мэдээж гар хоосон ирэхгүй нь ойлгомжтой, дур булаам сонгодог төрх, сэтгэл санааны амар амгалан, хөгжилтэй байдал, дур хөдөлгөх увидас гээд л бүх хэрэгтэй зүйлс чамайг хүрээлэх болно. Үүгээр зогсохгүй хүссэн бүх зүйл, харьцсан хүн бүр чинь чамаас аз жаргалыг мэдрэх болно. Хостой Загаснуудын хувьд хайрттайгаа хамт сэтгэл хөдлөм, аз жаргалтай, хөгжилтэй өдрүүдийг өнгөрөөнө. Харин чи ганц бие бол хэн нэгэн сайхан хүнтэй танилцахад яг л тохирох цаг нь ирж байна. Чиний хувьд энэ сарын гол асуудал юу гээч зөндөө олон болзооны урилгад дарагдаад алийг нь сонгохоо мэдэхгүй байх. Хүлээж байсан боломж яг урд чинь ирэх нь. Алдалгүй бариад аваарай. Өөрийн болгочихоод байгаа нэр хүнд амжилтууд чинь улам бат бөх болж, бусдад найдвартай сэтгэгдэл төрүүлнэ. Энэ сард ялангуяа эхний 20 хоногт хийсэн бүх зүйл илүү амжилт авчрах боломж юм. Зөвхөн амжилт ч биш чиний оюун санаа зарчимд нөлөөлж, үзэл бодол чинь ч өөрчлөгдөх болно. Гэхдээ муу тал руугаа биш шүү. Цаг хугацаа явахын хэрээр ухаажиж байна л гэж ойлгоорой. Ашиг орлогын хувьд жилийн хамгийн их нь энэ сард орж ирнэ. Санхүүтэй холбоотой бичиг баримтуудаа битгий хаяарай. Үгүй бол ямар нэг эрсдэлд орж мэднэ шүү. Энэ сард чи хамгийн дээд хэмжээндээ хүртэл амьдралаас сайн сайхныг нь мэдрэх болно. Сэтгэл санаа чинь сайхан байх болохоор эрүүл мэнд чинь ч дагаад сайн байх нь. 2014 оны 4 сард од эрхэс чамайг бүх хүчээрээ хамгаалж ивээх болно. Заримдаа бүр хэтэрхий сайн байж ч мэдэх юм. Тийм болохоор биеэ сул тавиад аз жаргалыг ханатал мэдрээд аваарай. Туршлага хуримтлуулахаа харин мартав аа.