Чингисийн талбайд МАН тайван жагсаал зохион байгуулж байна

2014 оны 04-р сарын 10 өдөр, 05 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1003401_639162512797945_6440696973528987339_n

МАН давхар дээлтэй хуурамч сайд нарыг талбайд урьж, хурсан олныг гайхшруулж байна.  Дээл нөмөрч, баг зүүсэн сайд нарыг олны өмнө гарч ирэхэд иргэд “Ажлаа өг. Огцор. Давхар дээлээ тайл” зэргээр орилж, бухимдлаа илэрхийлж байна. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “давхар дээлийг тайлах” тухай хэлэлцэх байсан. Үүнтэй холбогдуулан төрийн ордны гадаа жагсаж эсэргүүцлээ зохион байгуулна гэсэн төлөвлөгөө нь Шударга ёс эвслийнхэн завсарлага авснаас болж бүтэлгүйтлээ. МАН-ын генсек Ж.Мөнхбат индэр дээрээс “Шударга ёс эвслийнхэн завсарлага авснаас болж тав хоног энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй болов. Яг одоо цахим ертөнцөд МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн эрх баригч намтай улс төрийн наймаа хийх нь хэмээн шуугиж байна” гэлээ.  МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан мөн ийнхүү завсарлага авч буйг эсэргүүцэж байгаа илэрхийлэн “Ер нь МАХН бол улс төрийн наймаа хийдэг луйварчид шүү дээ” гэж онцолсон байна.

Эх Сурвалж: ТВ-5

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх