Өөрийгөө хөгжүүлэх 5 алхам

2014 оны 04-р сарын 11 өдөр, 01 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
images

 

1. Санхүү ба нягтлан бодох

 Чи юу ч хийдэг байлаа гэсэн хаана ч, хэзээ ч мөнгө хамгийн чухал зүйл. Хэрэв чи түүнтэй харьцаад сурчих юм бол чамд сайн ажлын байртай болох боломж улам л ихсэнэ гэсэн үг. Мэдээж өөрийн бизнестэй болохыг хүсдэг бол тэр тусмаа маш чухал. Төсвөө зөв зарцуулахын зэрэгцээ ухаалаг хэмнэж чаддаг менежерийн карьер маш хурдан өснө. Энэ бүхнээс гадна иймэрхүү дамжаанд хувийн санхүүгээ зөв зохистой удирдах аргыг суралцана.

 2. Мэдээллийн технологи

Орчин цагт Интернет, компьютерийн мэдлэггүйгээр давгүй ажил олох тун хэцүү. Тусгай программууд ашиглаад сурчихвал тэр хэрээгээрээ л боломж чинь өргөснө. PC, Mac алийг нь ч байсан маш сайн хэрэглэж сурах хэрэгтэй. Twitter, Facebook-ээр ажил хэрэг, бизнес явуулж сурах нь өнөөдөр их “моодный” байна шүү дээ.

 3. Илтгэх урлаг

 Сэтгэл зүйчдийн ярьж байгаагаар олны өмнө гарах айдас, үхлээс айдаг айдастай адил хүчтэй гэнэ шүү. Өөрийн бодлоо цэгцтэй, урнаар илэрхийлж (бичгээр болон амаар) чаддаггүй бол чиний карьерийн боломж хумигдана. Хэн үүнийг хүсэх билээ. Чи их сургуульд лекц уншдаггүй байж болно, олны өмнө үг хэлдэггүй байж болно гэхдээ чамд презентаци хийх, харилцагчтайгаа уулзах хэрэгцээ гарна шүү дээ.

 4. Маркетинг ба борлуулалт

 Ямар ч компани компаны зорилго, зах зээл дээрхи байр суурийг мэддэг, хамтран ажиллагчиддаа үүнийг хүргэх, ойгуулах чадвартай ажилтнаа үнэлдэг. Маркетингийн дамжаа чамайг маркетингийн “бурхан” болгохгүй байж болно. Гэвч энэ дамжаа чамд удирдлага, захиралуудын сэтгэлгээний онцлогийг ойлгуулж, мэдрүүлж чадна. Үүнийг мэдэрсэн чи аргаа олчихноо гайгүй.

 Харин борлуулалтаас бүгд яагаад ч юм айдаг. Гэтэл ажилд орох ярилцлага ч гэсэн борлуулалт гэдгийг ойлгодоггүй. Ярилцлагад оролцож байгаа чи өөрийн мэдлэг, боловсрол, чадвар, idea-гаа адилхан л борлуулж байгаа гэсэн үг. Борлуулалтын чадварыг олж авсан хүн хэнийг ч, юунд ч итгүүлж чаддаг.

5. Менежмент

Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг л хамгийн муу цэрэг. Үүнээс ч долоон дор нь жагсаал удирдаж чаддаггүй генерал. Сайн мэргэжилтэн сайн удирдагч байх албагүй. Гэвч удирдахуйн “хуулиуудыг” мэддэг, бизнес процессын онцлогыг ойлгоод, өөртөө хариуцлага үүрдэг, бүрэн эрхээ хэрэгжүүлхээс айдаггүй болчихвол даргын “кресл” чамд харин ч сайхан тохирч болох л юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх