ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2014 оны 04-р сарын 11 өдөр, 07 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн шилдэг их сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/316 тоот тушаалын хавсралтаар баталсан

Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам“-ын дагуу зохион байгуулна.   
Нэг: Тавигдах шаардлага

Энэхүү сургалтын зээлд хамрагдах хүсэлтийг дараах болзол, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн гаргана. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities”(ARWU) жагсаалтад багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

1.Эдгээр жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан иргэн;
2.Эдгээр жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан иргэн;

Хоёр: Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт                 
1.Анкет
2.Суралцах зорилго, өөрийгөө бэлтгэсэн байдал болон энэхүү сургалтын зээлд хамрагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцах болон төгсөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн эссэ (2000 үгэнд багтсан байх, монгол болон тухайн суралцах улсын хэл дээр );
3.Шаардлага хангасан их сургуулийн үндсэн ангид суралцуулах тухай албан ёсны захидлын эх хувийг хуулбарын хамт

4.Одоо суралцаж буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалтын эх хувь;
5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын эх хувь болон түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

6.Бүртгэлийн хураамж 20 000 ₮;

Гурав: Бүртгэл

Бүртгэл 2014 оны 4 дүгээр 17, 18-ны өдрүүдэд 9-17 цагт БШУЯ-ны 116 тоотод явагдана.
Дөрөв: Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулж, 100 хүртэлх оноогоор дүгнэнэ.

Ярилцлагыг онлайн хэлбэрээр хийж болно.
Сонгон шалгаруулалтын комисс нэр дэвшигчдийн баримт бичигт шинжилгээ хийж 30 хүртэлх онооны үнэлгээ өгнө.

Сонгон шалгаруулалтын комисс нэр дэвшигчийн суралцах зорилго болон өөрийгөө бэлтгэсэн байдал, суралцах болон төгсөөд хийх ажлын тухай төсөөллийн талаар нэр дэвшигчтэй ярилцлага хийж 70 хүртэлх онооны үнэлгээ өгнө.
Ярилцлагыг 2014 оны 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын дүнг 4 дүгээр сарын 22-ны өдөр зарлана.

Жич: Заасан болзол, шаардлагыг хангаагүй, баримт бичгээ дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн, сонгон шалгаруулалтын дэг зөрчих болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад шаардлагыг биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн хуулбарыг буцаан олгохгүй.

Сургалтын зээлийн санхүүжилтийг (сургалтын төлбөр) зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчид олгоно. Түүнчлэн сургалтын төрийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү тэтгэлэгт хамрагдахгүй.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх