Д.Түвшинтөр: Тайзны яриандаа муу болохоор шагай хүлхдэг байлаа

2014 оны 04-р сарын 14 өдөр, 02 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Эмоци” продакшины жүжигчин Д.Түвшинтөр буюу Төтө таван хүүхэдтэй айлын дундах гэнэ. Тэрээр хурдан морины унаач хүүхэд байжээ. Мөн химийн хичээлдээ сайн байсан тэрээр ээж шигээ эмч болно гэж мөрөөддөг байж.

Төтө гуравдугаар ангид байхдаа “унага” гэдэг үгийг “унга” гэж бичиж цээж бичгийн шалгалтандаа онц биш сайн авч аавдаа загнуулж байжээ.

Мөн оюутан байхдаа нэгэн найзын хамт бодибюлдингт явжээ. “Хажууд бэлтгэл хийж байгаа танихгүй хүний бие өдөр ирэх бүр гоё болоод байхад би улам л жижигрээд байдаг. Аргагүй шүү дээ, хоол сайн идэж байж л үр дүнд хүрнэ. Гэтэл нэг ширхэг чанасан өндөг идчихээд, хар ус уугаад л бэлтгэл хийгээд байсан бүүр ядаргаанд орж байсан” хэмээн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана лээ.

Мөн оюутан байхдаа тэрээр Н.Сувд багшаасаа “тайзны яриандаа хамгийн муу нь байна” хэмээн зэмлэл хүртэж шагай хүртэл хүлхэж байжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх