Д.Жигжидийн нэрэмжит КУДС–ийн номын сангаас 7 хоног бүр оюутан залуусд ямар ном уншвал хэрэгтэй вэ? гэсэн саналыг нэг уншигчдын зүгээс авч бусдад нь зөвлөж байгаа билээ. Энэ долоо хоногийн зөвлөхөөр Д.Жигжидийн нэрэмжит КУДС – ийн Номын сангийн зөвлөлийн гишүүн СГЗ С.Лочин багш уригдлаа.
С.Лочин
Эрдэмтэн зохиолч, судлаач Сономын Лочин дайны жилийн /1939/ өвөл цаг дор Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. Үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч, судлаач. 1973 онд МУИС төгсчээ. Соёлын яамны харьяа хзвлэлийн нэгдсэн редакцид редактораар ажиллаж байсан. Д.Нацагдарж судлалын асуудлаар 1981 онд Хэлбичгийн ухааны дэд эрдэмтний, 1999 онд Монголын уран зохиолын бичвэрийн судалгаа сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. Соц нийгмийн үед хөдөлмөр үйлс, ажилчин ангийн сэдвээр голлон бичиж байсан хүүрнэл зохиолын нэртэй төлөөлөгч. 1960-1968 онд “Сэтгэлийн өнгө”, “Yргэлжлэлтэй долоон өдөр”, “Сvйрэл”. “Хувь заяаны эрэл”. “Насны зай”, “Хилэнцэт амьдрал”. “Сарны гэрэл”, “Замын бартаа”, Гал голомт” гэсэн 9 роман, олон тууж өгvvллэг бичжээ. 1965 оноос уран бүтээлээ эхэлж, Хувь заяаны эрэл, Сүйрэл тэргүүтэй 20 шахам роман, тууж, олон арван эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны эмхтгэл, нэг сэдэвт зохиол, өгүүлэл, нийтлэл бичсэн XX зууны утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг мөн. Түүний туурвилыг төр засаг, мэргэжлийн байгууллагаас өндрөөр үнэлж “Сэтгэлийн өнгө” романаараа МҮЭ-ийн нэрэмжит шагнал /1973/, “Үргэлжлэлтэй долоон өдөр” романаараа МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1979/ романаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /2000/, ШУА-аас “Эрдэмтэн зохиолч /1999/ дээд өргөмжлөл, Монголын төрөөс оюуны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн /2006/ хэмээх эрхэм дээд цолыг тус тус хүртээжээ. 1997 оноос Д.Жигжидийн нэрэмжит КУДС – д багшлаж байна.
Сономын Лочин нь Д.Жигжидийн нэрэмжит КУДС–ийн Номын сангийн зөвлөлийн гишүүн билээ тэрээр оюутан залуустаа Б.Ренчингийн “Үүрийн туяа” романыг уншихыг зөвлөж байна.