Үндэсний бичиг үсгийн баяр болно

2014 оны 04-р сарын 16 өдөр, 05 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний долоо хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн.

Энэхүү баярыг тохиолдуулан МУИС, ШУИС-ийн хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл зэрэг байгууллагууд Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг зохион байгуулдаг билээ

 Уралдаан энэ жил цахим орчинд монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэхэд чиглэснээрээ онцлог бөгөөд тус уралдаан нь их, дээд сургуулийн оюутнуудын дунд мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиллаар 13 дахь жилдээ, төрийн албан хаагчдын дунд тав дахь жилдээ, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн сургуулийн багш нарын дунд гурав дахь жилдээ зохиогдож байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх