МУГЖ С.Жавхлан маргааш өглөө дээлтэй монголчуудыг талбай дээр жагсахыг уриаллаа

2014 оны 04-р сарын 16 өдөр, 05 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

    МУГЖ С.Жавхлан өнөөдөр 11:00 цагт “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж монгол түмнийгээ дээлээ өмсөн төв талбай дээр жагсахыг уриаллаа. Тэрбээр дуучин С.Жавхлан маргааш өглөөний 9 цагт Чингэс хааныхаа талбай дээр өөрийн дэмжигч залуустайгаа жагсах гэж буйгаа зарласан бөгөөд жагсах болсон нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол ардын намын хэсэг бүлэг гишүүдийг, монгол үндэсний дээлийг өмсөхгүй байхыг уриалсан утгатай хөдөлгөөнийг талбай дээр хийснийг эсэргүүцэн ийнхүү жагсахаар болжээ.

   Хэвлэлийн хурлын үеэр МУГЖ С.Жавхлан хэлэхдээ: Улс төрийнхөн үндэснийхээ дээл хувцасыг жилийн 365 хоногийн 5 өдөр нь буюу баяр ёслолын өдрүүдэд л өмсдөг хүмүүс гэнэт юу болоод зүгээр л нэг өдөр дээл хувцас ярьж хэлж, тайлж шидэх болов, хэний захиалгаар ингэж монгол түмний бахархал болсон, монгол хүний нэрийн хуудас болсон үндэсний дээл хувцасыг маань ад үзэн хаяж, энэ балиар заваан хэрүүлдээ оруулаад байгааг нь гайхаж байгаагаа хэллээ. Мөн жагсаал хөдөлгөөн хийхдээ монгол туургатаны нэг Буриад зон олны дээлийг яагаад хөсөр хаяж байгаагаа тайлбарлан уучлал гуйхыг шаардлаа.

  Ийнхүү монгол түмнийгээ маргааш өглөө үндэснийхээ дээл хувцастайгаа төв талбай дээрээ жагсаж, өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэснийхээ өв уламжлалыг хамгаалан үлдэхийг уриаллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх