2014 оны ерөнхий зурхай

2014 оны 04-р сарын 17 өдөр, 02 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хонь

Ирэх жилийн эхний хагаст чиний дотоод ертөнц, гэр бүлийн амьдрал, хувийн хөгжлийн амжилтууд үргэлжилсээр, өргөжсөөр байна. Өмнөх оноос ч илүүтэй гэр бүлийнхэн чинь чамайг дэмжих бөгөөд энэ нь маш таатай байх болно. Шинэ, том байр луу нүүх эсвэл эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах магадлалтай. Хувийн амьдралын баяр баясгалан нь ажлын болон санхүүгийн аливаа асуудлыг даван туулахад чинь үнэхээр их дэм болно. Ингэснээр чи ирэх онд илүү тэвчээртэй, өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөнө. Зарим Хонины ордныхон хуулийн салбартай ойртож болзошгүй. Мөн гадны орноос найзуудаа авчрах, тэднийг зочлох болон холын зайны сургалтанд хамрагдах магадлал өндөртэй. Хэрвээ томоохон ажил хариуцаж авмааргүй байгаа бол оны 1-4 сар хүртэл хамгийн боломжтой байна. Бусад хугацаанд бол “шувууны үүр”-ээ зогсолтгүй барьж, бүтээн босгож л байх хэрэгтэй гэж ойлгоорой. Төлөвлөгөөгөө нарийн боловсруулсан байхад ирээдүйгээ яаж ч өөрчилж чадна. Оны хоёр дах хагасаас эхлэн чиний романтик болон бүтээлч чанар дээшилнэ. Тухайлбал, уучлалт эрэлгүйгээр өөрийгөө хөгжилтэйгээр илэрхийлж, бусдад ойлгуулахын зэрэгцээ зарим үед золиос гаргахаас ч айдаггүй зоригтой болох бололтой. Үүнийгээ ажиллахынхаа хажуугаар хоббидоо цаг зарцуулдаг, хөгжилтэй амьдардаг болоход голчлон зарцуулна. Мөрөөдлөө бүтээхийн тулд илүү их ярьж, илүү их санаачлах бүтээлч цаг хугацаа 8-р сар хүртэл үргэлжилнэ. Харин 9-р сар эхлэхэд чиний жинхэнэ карьерийн үе идэвхжиж, өнгөрсөнд хийсэн зүйлсийнхээ үр шимийг хүрэх болно. Нээлттэй байдал болон хөгжилтэй зан чинь чамд олон боломж гаргаж ирэхэд туслана. Мөн шинээр хөгжүүлж байгаа хобби чинь ч гэсэн. Гэхдээ үндсэн нөхцлүүдээ хэзээ ч мартаж болохгүй. Санхүү, мөнгө болон хувийн орлогоо нэмэгдүүлэх талаар үргэлж биш ч тогтмол анзаарч байгаарай. Хамтрагчийн чинь орлого буурах эсвэл бусад мөнгөний эх үүсвэр нь багасах тохиолдол гарч магадгүй. Энэ нь чамайг биеэ даасан эмэгтэй мөн үү гэдгийг шалгах томоохон шалгуур болно. Хэрэгцээтэй зүйлийг чинь өөр хүн өгч чадахгүй байвал түүнийг буу буруутга. 6 болон 8 сарууд муу зуршлаа таягдан хаях хамгийн тохиромжтой сар болно. Яагаад гэвэл 9 сард амьдралд чинь аз жаргал авчрах гайхалтай хүн ирэх ажээ. Хониныхны 2014 оныг тодорхойлох үг бол “Хуучнаас холдож шинэ рүү тэмүүл”. Карьер, ажил мэргэжлийн тодорхойлолт, нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөж өөр түвшинд гарна. Мөн би болон чи гэдгийг тодорхойлдог хоёр хүний харилцааны талаарх ойлголт чинь ч гэсэн өөрчлөгдөнө. Шинэ онд чиний имиж, бие галбир илүү чухал болно. Өөрөөр хэлбэл хэв маягаа эвдэхийг, фитнест явахыг хүсдэг бол одоо л чиний эхлэх цаг иржээ гэсэн үг.

Үхэр

Энэ жил бол Үхрийнхний хувьд томоохон үсрэлт, өсөлтийн жил байх болно. Жилийн эхний хагаст хувь хүний өөртөө чиглэсэн сонирхлууд давамгайлж, өөрийгөө сорих, нээх тал дээр маш олон ажлууд хийх болно. Шинэ хүмүүстэй танилцаж, хүрээлэл дундаа холбоо сайтай байснаар чамд маш завгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх болно. Харин жилийн сүүлийн хагаст чиний дотоод ертөнц, гэр бүл, хүрээлэл чинь өсч дэвших болно. Хүнийхээ тоогоор ч, чадварынхаа “тоогоор” ч гэсэн. Шинэ байранд нүүж орно, байраа засварлана эсвэл өөрийн мэдлийн ямар нэг үл хөдлөх хөрөнгийг томруулна. Гэр бүлдээ анхаарал хандуулж, тэдэнтэйгээ сайхан харилцаатай байснаар эрч хүч энергийг өөртөө цуглуулна. Бие эрхтэн болон сэтгэл санаа талаасаа өөртөө итгэх итгэл чинь улам нэмэндэх болно. Энэ жил чиний “топ” сэдэв бол чи өөрөө юм. Гэр бүлийн харилцаа чинь бие биенээ дэмжсэн, эрүүл харилцаа ноёлоно. Найз нөхөд, хамаатнуудаасаа ч дэмжлэг тусламж авахдаа баяртай байх болно. Гэр бүлийн гишүүн нэмэгдэж, гэр орон баяр жаргалаар дүүрэх ерөөлтэй. Хостой Үхрийнхний хувьд харилцаагаа ахин нэг түвшинд гаргах үе эхэлж байна. Хайртай хүнээ баярлуулахын тулд романтик, гэнэтийн бэлэг барих болно. Түүнд ч энэ таалагдах болно. Заримдаа та хоёрт үл ойлголцол, мөн гуравдагч этгээдийн нөлөө гарч ирэх ч төдийлөн том үр дагавар авчрахгүй. Харин гал халуун харилцаагаа хэвээр нь байлгахад анхаараарай. Ганц бие Үхрийнхний хувьд удаан хугацааны харилцаанд орохгүй ч гэсэн уйтгартай байна гэж байхгүй шүү. Урьд өмнөх харилцаа эргэн сөхөгдөж магадгүй. 6 эсвэл 7 сард хилийн чанадад аялснаар цоо шинэ ертөнцийг өөртөө нээх болно. Энэ нь магадгүй чиний ирээдүйн амьдралын эхлэл ч байж мэднэ. 2,4 болон 12 сарын сүүлийн хэсэг үхрүүд сэтгэл санаагаа тогтвортой байлгахыг од эрхэс зөвлөж байна. Учир нь бүтэлгүй хайр дурлалын асуудал хүндэрч болзошгүй. Гадаад төрх, хувцаслалтандаа маш том өөрчлөлт хийнэ. Үүний шалтгаан нь удаан хугацааны нэг хэвийн амьдралын хэвшлээс чинь болсон байж мэднэ. Мөн амьдралын хэв маяг, зуршлуудаа өөрчилөхийг хүснэ. Орлого өсөх тусам зарлагаа биш хадгаламжаа нэмэгдүүлэхдээ анхаараарай. Учир нь энэ онд томоохон хөрөнгө оруулалт хийх зүйл хэд хэд гарч ирнэ. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахыг хичээгээрэй. Сэтгэл хөдлөлдөө автан хийсэн зүйлдээ харамсах магадлалтай.

Ихэр

Ирэх онд Ихрүүдэд мөнгө санхүү, нийгэмд эзлэх байр сууриа өргөтгөн өсгөх боломж олноороо гарч ирэх болно. Одоо байгаагаасаа ч илүүг хүртэх эрхтэй, чадалтай гэдгээ мэдэрснээр өөрийнхөө хамгийн сайн хувилбарт хүрэхийн төлөө шантралгүйгээ зүтгэнэ. Аюулгүй, ая тухтай амьдрал руу тэмүүлэх хүсэл чинь нэмэгдэж, үүнд чиний хайртай хүмүүс ч бас чадах чинээгээрээ туслах болно. Үүнээс үүдэн шинэ байр, шинэ ажилд орох юм уу, шинэ хамтран амьдрагчтай болсноор зардлаа хувааж төлөн амьдрал чинь илүү амар хялбар болох болно. Заримдаа чиний зогсонги байдал болон чиний эсрэг олон шалгуурыг тавих хувь тавилан чамд санаа зовнилыг авчрах болно. Зэвсгээ бүү буулга! Зоригтой бай! Учир нь амжилт айсуй. 2014 оны эхний хагас маш идэвхтэй, орлого олох боломжтой үе байх нь ээ. Гэсэн хэдий ч мөнгөтэй холбоотой асуудлууд түгшүүр, маргаан, стрессийг үүсгэх болно. Магадгүй таны хүлээлт хэт өндөр байгаагаас зарим нэг эмх замбараагүй байдал, гэнэтийн зарлагууд гарч мэдэх юм. Хүлээцтэй байдал бол түлхүүр. Ялангуяа оны эхний сард зарим санхүүгийн шийдвэрүүдийг гаргахаас зайлсхийсэн нь дээр. Эрүүл мэнд бол 2014 онд таны анхаарал хандуулах ёстой чухал зүйл. Учир нь Санчир гариг чамайг хамгаалалтаа сулруулахыг хүлээсээр 2 дахь жилдээ орж байна. Эрүүл хэв маягаар амьдрахыг хичээж, таргалалтаас зайлсхийж, сайн амарч, биеэ чангаруулах алхмуудыг хий. Дархлаагаа сайжруулж, өөрийгөө хамгаалахын тулд эрдэс, витамин сайн авч, эмчилгээ хийлгэ. Ялангуяа 8 болон 9-р сард анхаарал болгоомжтой байгаарай. Ангараг гаригийн нөлөөнд буй 2014 оны эхний хагаст жирэмслэх, хүүхэдтэй болох өндөр магадлалтай. 5-р сард томоохон худалдан авалт хийхэд тохиромжтой. Чамтай ижил амьдралын үнэт зүйлтэй хүнтэй харилцан ярилцаж, түүнтэй өдөр тутмынхаа нэгээхэн хэсгээс хуваалцах нь чамд таатай байх болно. 7-р сараас өөрийгөө илэрхийлэх чадвар дээшилж, карьерийн сонирхол өснө. Бусадтай харьцах харилцаанаасаа олон боломжуудыг өөртөө нээнэ. Бүлэгт хамаарагдах хэрэгцээ нэмэгдэж, шинэ найз нөхөдтэй болох завшаанууд ч олон тохионо. Ерөнхийдөө 2014 оны турш нэг газраа суурин, завгүй байх бөгөөд аялах цаг хугацаа хомсхон байх нь ээ. Байгаа газраа төвхнүүлсний дараа хөгжилдөх өдөр хангалттай олдоно шүү дээ. Төлөвлөгөөгөө хэдэн жилээр нь гаргаж, өөдрөг ирээдүй рүү урагш тэмүүлэх Ихрийхэнд албан ёсны уулзалт, сургалт, хамаатны эгч дүүс болон хөршийн талаас чамд маш чухал боломжуудыг санал болгож магадгүй. 2-р сард чи өөрийнхөө санааг удаан хугацааны турш зовоосон асуудаас ангижирч, том өөрчлөлтийг зоригтойгоор хийнэ. Амьдралын хэв маягтаа хийх эргэлтүүд чинь чиний хийж буй ажилтай холбоотой байх магадлалтай. Найз нөхөд болон хайр дурлалын харилцааныхаа тэнцвэрийг олохын тулд чамгүй чармайх хэрэг гарах бололтой. Бүтээлч байдал, хүүхдүүд, романтик үйл явдлууд 2014 оны турш инээд хөөрийг авчирна.

Мэлхий

2014 оны 7 сард чиний зан чанар, өөртөө итгэх итгэл шинэ түвшинд гарах болно. Энэ нь 3 сараас хойш аливаад хичээнгүйлэн хандах хандлагатай чинь холбоотой. Мэлхийнхэн энэ жил шинэ боломжуудыг өөртөө нээх болно. Чиний амьдралын хэв маяг ирээдүйг чинь тодорхойлно. Мөн өөртөө итгэх итгэл чинь хорвоо ертөнцийг гэгээлгээр харахад тусална. Ямар нэгэн зүйлээс үргэлж эрх чөлөөг мэдрэхийг хүсдэг зан чинь энэ жил аливаад хянуур хандахыг сануулна. Энэ оны 7 сард өөрийн байр сууриа бэхжүүлэх хүчин чармайлт шаардах бололтой. Бархасбадь гариг эрүүл мэнд, ажил, өөрийгөө тордох тал дээр анхаарахыг зөвлөж байна. 2014 онд өөрийн мэдлэгийн хүрээг тэлж гадагшаа суралцахаар явах эсвэл маш том аялал хийх боломж ирнэ. Хэрэв ямар нэгэн зүйл хүсч л байгаа бол түүнийгээ биелнэ гэсэн итгэлтэй алхам хийх нь зөв. Энэ жил ажил эрхлэлтийн хувьд шинэ түвшинд хүрэх нь гарцаагүй. Шинэ хүсэл тэмүүллийн эрэлд гарахад энэ жил хамгийн тохиромжтой. Удаан бодохгүйгээр хурдан хугацаанд эхлүүлэх нь л үргэлж зөв сонголт байх болно. Мөрөөдөж байгаа зүйлээ эхлүүлэхэд чинь чамд санхүүгийн хүндрэл учрахгүй. Хүүхэд чинь их сургуулиа төгсөх, хайр дурлалын таагүй харилцаа дуусгавар болох эсвэл шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлэх зэрэг том үйл явдлууд тохиож, сэтгэлийн эрх чөлөөг ч бас 2014 он чамд бэлджээ. Чиний амьдралд тохиож байгаа жаргалтай мөчүүдийг байдаг л зүйл мэтээр хүлээж авалгүй, сэтгэл хөдлөлөө нуулгүй, тухайн нөхцөл байдлаас сайн, сайхныг мэдэр. Өнгөрсөн жил чи шинэ туршлага хуримтлуулах боломжийг үгүйлж байсан бол энэ жил сэтгэл санаагаар унагааж байсан үйл явдлуудыг мартахаас өмнө өнгөрсөндөө дүгнэлт хийж одоогоосоо утга учиргүй зүйлд бухимдахаа багасгах хэрэгтэй. Өөрийн авьяас чадвар, нөөц бололцоо стрессээс ангид байхад чинь туслана. 2014 онд аливаа зүйлд хандахдаа урьдынхаасаа илүү хүлцэнгүй, тэвчээртэй зан чанарыг эрхэмлээрэй. 2 болон 5 сард аль нэг талаараа шинэ аялал хийх бөгөөд тэндээс чи өөрийгөө олж, хэтийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжийг ч олж харна. 2015 онд бүтээгдэх ололт амжилт чинь энэ оны хүчин чармайлтан дээр чинь тулгуурлах учраас мэргэжлийн хувьд өсөж хөгжих боломж бүрийг алдалгүй атгаж ав. 2014 онд хийгдэх маш олон аялалаас болж мэлхийн ордыхны санхүүгийн хувьд бага зэрэг бэрхшээл тулгарч үрэлгэн байдал үргэлжлэх хэдий ч 9 дүгээр сарын сүүлчээр маш том “тасалбар” худалдан авна. Энэ нь 2014 оноос авч байгаа хамгийн том шагнал байх болно.

Арслан

7-р сарыг хүртэл Арслангийнхан хувь хүнийхээ хувьд өсч дэвшсээр байх болно. Зан араншиндаа дүгнэлт хийж, хувийн амьдралаа дээшлүүлж, олон зүйлийг ухаарах жил байх нь ээ. Өөрийнхөө төрөлх мөн чанаруудаас аль нь чамд тусыг, аль нь усыг авчрахыг танин мэдэж ангилснаар амьдрал чинь илүү цэгцтэй болно. Ерөнхийдөө 2014 он чиний хувьд халуун дулаан, эелдэг жил болон өнгөрнө. Хайр дурлалын амьдрал чинь чамаас ганц нэг золиосыг шаардаж магадгүй. Тодорхой харилцаануудад цэг тавих хэрэгтэй болно. Эсвэл эргэлзээ төрүүлсэн, салж нийлсэн тодорхойгүй харилцаагаа ч дуусгах хэрэгтэй болж мэднэ. Хайртыгаа болон хүүхдүүдээ бүх талаар нь дэмжихэд их хэмжээний хүч хөдөлмөрийг зарцуулна. Өдөр тутмынхаа үүрэг хариуцлага, ачааллаас зугатаахын тулд согтууруулах ундаа, зугаа цэнгэл зэрэгт автах магадлал байгаа учир сэргийлээрэй. Ихэнх үед чи сэтгэл санааны хувьд тогтвортой, нэгэн хэмд байх болно. Бусдын төлөө гаргах зориулалт чинь нэмэгдэж, туслах тусмаа чи өөрөө эрч хүчээр дүүрч өөртөө итгэлтэй болж байгаагаа мэдэрнэ. Нэгээс хоёр сард болон 4-р сард ажлаас ирсэн дарамт, ядаргаа өвчин болж болзошгүй. Тавдугаар сард гэр бүлийнхээ харилцааг бататгах болон дотоод ертөнцтэйгөө холбоо тогтооход ээлтэй. Алсын том зорилгуудаа тодорхой болгож, түүнийхээ төлөө хөдөлж эхлэхэд ч бас тун тохиромжтой. 7-р сараас эхлэн чиний имиж, итгэл, төлөвшил өөр түвшинд очсоноор чи өмнө нь олж хардаггүй байсан боломжуудаа нээнэ. Амьдралыг харах хүрээ чинь “панорама” зураг шиг л өргөжинө. Хэрэв чи өөртэйгөө хангалттай сайн ярилцаж чадсан бол, үлдсэн сарууд чиний хувьд шагнал шиг л өнгөрнө. Бүтээлч, романтик хүмүүсийн хувьд маш чухал мөчлөг ирж байна. Бүхнийг шинээр болон зөвөөр эхлэх хүсэл давамгайлж, өнөөдрийг хүртэл хийсэн ажил чинь үр шимээ өгч эхэлнэ. 8-р сараас олон сар нийгмийн амьдралын хувьд “унтаа” өнгөрүүлсэн өдөр хоногууд эцэс болж адал явдалд дуртай хуучин Арслан эргэн ирнэ. Энэ үед эргээд харахад өдөр тутмын аар саар асуудлууд бүгд юу ч биш юм шиг санагдах нь таатай. Жин нэмэгдэх, ядаргаанд орох магадлал өндөр байгаа учраас он гармагц хөдөлгөөнтэй байх тал дээр арга хэмжээ аваарай. Намар чамд шинэ хоббиг авчирч, амьдралд улам хайртай болгоно. Бүхий л өөрчлөлтийг хүлээж авахад бэлэн, уян хатан болсон байх бөгөөд энэ үеийг ашиглан шинэ зүйлд суралцаж, ашиглаагүй удсан чадваруудаа ил гаргах хэрэгтэй. 2014 он чиний хувьд ямар ч байсан нэг том эргэлтийг авчрах нь гарцаагүй.

Охин

2014 онд нөхөрлөл, гэр бүл, хайр дурлал, хамтын ажиллагаа зэрэг бүх л харилцаанд чинь дэвшил гарна. Ялангуяа гэр бүл, нөхөрлөлийн харилцаанд жилийн турш сонирхол татах олон үйл явдлууд тохиолдоно. Энэ жил өөрийнхөө ирээдүйн төлөвлөгөөг боловсруулах гайхалтай санаанууд орж ирнэ. Түүнийхээ тухай хэн нэгэнтэй хуваалцаж, ажил дээрээ хэрэгжүүлэх олон олон шинэ төслүүдийн санааг энэ он чамд зориулан бэлджээ. Тасралтгүй ундрах эрч хүч чинь чамд бүтэхгүй байсан ч дахин дахин хийж үзэх эрч хүч өгнө. Ингэхээр ирээдүйгээ өөдрөгөөр харж, зоригтой сонголтуудыг хийнэ. Ямартай ч, нэг юм уу хоёр шинэ ажлыг энэ онд эхлүүлэх нь өөртөө сэтгэлийн дэм өгөх илүү ихийг хийх ёстойг сануулна. Мөн гэр бүлийн гишүүд болон найз нөхдийн харилцаанаас гадна онлайн орчинд олон танилтай болж, сонирхлоороо нэгдсэн бүлэгт хүмүүст хамаарагдана. Энэ нь хувийн өсөлт хөгжилд чинь үргэлж шинэ санаагаар бялхах боломж өгнө. Аливаа зүйлд хандах хандлагад чинь онлайн найзуудын үзэл бодол хүчтэй нөлөөлж, идэвхитэй байр суурь эзлэх болно. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш учир тайван байгаарай. 2014 он Охины ордныхонд бизнесийн шинэ ололт амжилт авчирна. Тийм учраас урдах ажлаа болон өгөгдсөн үүрэг даалгавруудыг боломжит нөөц бололцоогоо ашиглан үр дүнг шинэ түвшинд хүргэх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа чинь энэ онд сайхан энергиэр үргэлж цэнэглээстэй байх учир нөхдөдөө энэ оны 1 болон 4 сард цаг зав зарцуулаарай. Сөрөг болон эерэг боломжуудаас өөрт ашигтай, хэрэгтэйг нь сонгохыг Бархасбадь гариг онцолжээ. Энэ жил охины ордыхонд виртуал амьдрал, тэнд байгаа онлайн найз нөхөд, мөн мөрөөдлөөрөө жигүүр хийсэн бүлэглэлүүд хүчтэй нөлөө үзүүлнэ. Ирээдүйд ч тэд чиний хувьд тодорхой орон зай эзлэн байсаар л байна. 2014 оны 5-р сар жилийн хамгийн онцгой сар байх болно. Хайр дурлалаа олоогүй байгаа Охины ордныхон ирээдүйн ханьтайгаа учрах мөрөөдлөө биелүүлж магадгүй. Тэр харилцаа үүсч эхэлвэл амьдралд чинь өмнө тохиож байгаагүй гайхалтай хөгжилтэй үйл явдлууд ар араасаа хөврөх бөгөөд чиний хувийн өсөлт, ажилд чинь ч сайн үр нөлөө авчирна. 2014 он Охины ордныхны амьдралын хэв маягт туршлага хуримтлуулсан жил болно. Шинээр эхлүүлсэн хайр дурлалын харилцаа чамаас бага хэмжээний золиос шаардаж магадгүй ч түүнийг гэр бүлийн гишүүн шигээ хүндэтгэх ёстой хэн нэгэн гэж бодсон л бол харамсах зүйлгүй. Бодит байдлаас зугтаах эрмэлзлэл хүнд мөчүүдэд тохиох хэдий ч түүнтэй эвлэрч, өөрчлөлт хийх цаг ирснийг санах хэрэгтэй.

Жинлүүр

Оны эхний хагас хүртэл Жинлүүрийнхний карьер, бизнес зорилт, нэр хүнд тасралтгүй өснө. Авьяас чадварыг чинь одоо л анзаарч эхлээ юу гэлтэй гайхагдах болно. Өдийг хүртэл хийсэн зүйлсийнхээ үр шимийг хүртэхдээ бэлэн байгаарай. Үүний нөлөөлөл 7 сар хүртэл үргэлжилнэ. Анхаарлын төвд байх үеэ ашиглаж карьерийн хувьд чухал нөлөөтэй хүмүүстэй танилцан, ашигтай төсөл гардаж ажиллаарай. Өөрөөр хэлбэл давуу талыг нь гарга. Гэхдээ бусдад буруу ойлголт төрүүлэхээс давхар зайлсхийх хэрэгтэй. Олон нийттэй харилцах, шинэ зүйлст суралцахад хамгийн тохиромжтой бөгөөд зарим Жинлүүр яг энэ үеэс эхлэн алдартай, нийгмийн статус өндөртэй нэгэн болох замнал нь тавигдана. Илтгэх, ярих чадвараа ашиглах, бичих, өгүүлэл гаргах гэх мэтээр сайн хийж чаддаг зүйлсээ карьерийнхээ төлөө чиглүүлээрэй. Яагаад гэвэл үнэ цэнэ нь энэ үед илүү нэмэгдэнэ. 1-2, 4-р сард гэр бүлийн гишүүн эсвэл хамтрагчтай холбоотой асуудал хувийн амьдралд чинь гарч магадгүй бөгөөд хүч, энергиэ зөв хуваарилах, аль алиныг нь орхигдуулахгүйгээр тэнцвэртэй авч явах шаардлагатай тулгарна. Гэсэн ч бүхнийг тэнцүүлэхдээ гайхалтай чадварлаг Жинлүүрийн ордныхноо зорилгодоо хүрэхийн тулд гарч ирж буй давуу тал болгоныг ашиглаж чадна гэдэгт итгэлтэй байна. Санхүүгийн хувьд 2-5 сард дэвших хандлага илүүтэй ажиглагдах бололтой. Харин 7-р сараас харилцаа, нийгэмлэг, нөхөрлөлийн холбоо өргөжинө. Ирээдүйд хийхээр төлөвлөх олон ажлуудын санаа энэ үед төрөх илүү магадлалтай. Гэхдээ сэтгэлд чинь багтаж байгаа ч биеийн хүч хүрэхгүй их хэмжээгээр төсөл, санаачлагуудыг хариуцаж аваад хэрэггүй. Найзтайгаа түншлэх, найзаараа дамжуулан түнштэй танилцах, чухал хүнтэй гүн холбоо тогтоох гэх мэтээр харилцааны хэлбэрүүд өргөжих ч гэсэн хүнд “Үгүй” гэж зоригтой хэлж байгаарай. Бүү санаа зов. Тэгсэн ч гэсэн орлого чинь гарцаагүй өснө. 2014 онд хамтрагчийн болон хувийн харилцаа чинь улам сонирхолтой, нууцлаг байхаар зохиогдсон. Чи чөлөөт сэтгэлгээтэй, хувь хүний ертөнц нь баялаг хүмүүст илүү татагдана. Амархан биш ч гэсэн бусдад эрх чөлөө олгож байхад суралцаарай. Ялангуяа 2, 4,12-р саруудад ойр дотныхонтойгоо муудалцах хэрэг гарвал зөнгөөр нь орхиход ч гэмгүй тухай од эрхэс зөвлөж байна. Эрүүл харилцаа нь хүн болгон өөртөө эзэн болохоос л үүдэлтэй шүү дээ. 9-р сараас эхлэн энерги, эрч хүчээр дүүрэх Жинлүүрийнхэн найзархаг, хөл хөдөлгөөнтэй болж ирнэ. 2-р сард гэр бүлд өөрчлөлт гарах бол 1, 4, 12 сард чамайг сорих шалгууруудтай тулгарна. Гэхдээ энэ нь ажил мэргэжлийн гэхээсээ илүүтэй өөрөө өөртэйгээ хийх, суралцах зүйлстэй холбоотой. Үүнийг сайн хийж чадвал олон боломж, давуу тал, аз жаргал ирнэ.

Хилэнц

2014 онд сурах, адал явдалтай учрах хүсэл тэмүүлэл хамгийн ихээр нэмэгдэх болно. Энэ жилд чи 2013 оных шиг жижиг сажиг зүйлд санаагаа чилээхгүй. Боловсролоо дээшлүүлж, өөрийнхөө чадварыг сайжруулах талаар бодож эхэлж магадгүй. Тиймээс чи энэ жилд олох орлогынхоо ихэнхийг аялах, сургалтанд явах, хувь хүнийхээ хувьд өсөн дэвжих үйлсэд зориулах болно. Нэр төр, амбиц, бизнесийн зорилго чинь улам олшрох болно. Өөрийнхөө өрсөлдөх чадварт итгэлх итгэл чинь нэмэгдэхтэй ч энэ нь холбоотой. Удаан хугацааны туршид сэдвээс гадуур үлдсэн чадваруудыг чинь нөлөө бүхий хүмүүс үнэлж, анзаарна гэдгийг баяртайгаар дуулгая. Хэрээсээ хэтэрсэн том даалгавруудаас зайлсхий. Хов жив, үл ойлголцолд сэрэмжтэй байгаарай. Дотоод хүч чадлаа мэдэрч, үүрэг хариуцлага хүлээхэд бүх талаараа чи бэлтгэгэнэ гэдэгт итгээрэй. Энэ жилийн турш хийх бүтээлч ажлуудын чинь ирээдүйд өгөх үр өгөөж нь хэмжээлшгүй. Хэчнээн зарим зүйл дээр туршлагагүйтэж алдсан ч харамсал, урам хугаралт сайхан амьдралд огт хэрэггүй байдаг гэдгийг санаад, зөвхөн сурч авсан зүйл дээрээ л анхаарах хэрэгтэй. Өдөр тутмын хуваарь чинь нэлээд шахуу байх бөгөөд үүнээс болоод эрч хүч чинь огцом өсч буурах болно. 8-р сард хайрттайгаа бага зэрэг маргалдаж, түүндээ өөрийн эрч хүч, цаг хугацаанаасаа зарцуулж мэднэ. 2014 оны эхний хэсэгт Хилэнцийнхэн маань эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Санчир гариг Хилэнцийн ордод орсноор ядарч сульдах, дархлаа муудах нигууртай. Үүнтэй зэрэгцэн хууч өвчин сэдрэх, зарим генетикийн сонирхол илрэх, буруу амьдралын хэв маяг (дутуу нойртой явах, замбараагүй хооллолт, хэрүүл маргаан, даарах чийг авах)-аас болж өвдөж мэднэ. Зарим эрүүл мэндийн асуудлууд өндөр ачаалал болон стресснээс үүдэн гарна. Хангалттай амарч, хүрээлэн буй орчноо тохируулснаар таны бие сайжрах болно. Идэвхтэй хөдөлгөөн нь хүчтэй эерэг нөлөөтэй. Иймээс үүнд цаг гарга. Чи өөрөө өөрийгөө өдөр ирэх тусам айлгаж, өмнөхөөсөө ч зоригтой, бие даасан болж хувь хүнийхээ хувьд өсөн дэвших болно. Өөрөөр хэлбэл, хэний ч түшиг шаардалгүйгээр хоёр хөл дээрээ өөрөө бат зогсож сурна гэсэн үг. 2014 оны 2 дахь хэсэгт таны карьер олны анхааралд байх ба од эрхэс амжилт ололт, сэтгэл ханамжийг амлаж байна. Өөртөө давуу талыг үүсгэх боломж олдсон үед бүү нэрэлх!

Нум

Энэ 7-р сар хүртэл чиний хайр дурлалын амьдрал өргөжин тэлж, чамд урьдынхаасаа ч илүү баяр баясал, шинэ мэдрэмжүүдийг авчирна. Энэ хугацаанд чи өөрийнхөө дотоод сэтгэлд гарч буй өөрчлөлтүүдийг нээлттэйгээр хүлээн авч, сул талуудаа ч танин мэдсэнийхээ ачаар илүү хүчтэй болно. Байгаа газрынхаа оргил дээр нь хөл тавьж байгаа гэдгийг чинь мэдрүүлэхээр дурлалын ч, ажил мэргэжлийн ч тал дээр чамд төрөл бүрийн боломжуудыг олгож байна. Хосуудын харилцан яриа нэгнээ илүү танин мэдэхэд чиглэгдэнэ. Сексийн амьдрал өмнөхөөсөө илүү баялаг, өрнөлтэй байх болно. Бусдаас ирэх тусламж, дэмжлэг жилийн турш арвин байх ажээ. Хөөцөлдөх ажлууд чинь танил тал, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар амархан, урамтай бүтэх нь жилийн турш чамайг зовхи өөдөө байлгана. Мөн мөнгөн тал дээр хөндлөнгийн хүнээс хамааралтай ашиг орлогын сураг олон байна. Үнэт зүйл өвлөж авах, хайртын чинь орлого нэмэгдэх, засгийн газраас тэтгэлэгт шалгаруулах зэргээр үүний хэлбэр нь харин олон төрөлтэй байх аж. Өөрийгөө нийгмийн дунд нээн харуулж, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх бүтэн 12 сар чамайг хүлээж байна. Амьдралдаа олсон чухал хүмүүстээ л харин их цаг гаргаарай. 3-р сараас эхлэн хайр дурлалын амьдралд чинь гэнэтийн санаандгүй, урам зоригоор дүүрэн, сэтгэл догдолмоор үйл явдлууд өрнөх болно. Энэ мөчлөг их удаан үргэлжилнэ гэдгийг баяртайгаар дуулгая. Биеэ даасан, чөлөөт сэтгэлгээтэй, бага зэрэг “хачин” хүмүүст татагдаж дурлалцана. Жилийн турш зүрх чинь олон өнгөөр халгиж цалгина. 7-р сараас чиний сурах болон адал явдалтай учрах хүсэл эрмэлзэл нэмэгдэх болно. Энэ үеэр аль хэдийнэ төлөвшсөн Нумынхан жижиг сажиг асуудлуудад санаагаа чилээхгүй. Учир нь чи амьдралыг илүү өргөн цар хүрээнд харахад суралцсан байх ба найдвартай ар талтай гэдгээ мэддэг учраас тааламжгүй зүйлс амгалан байдлыг чинь эвдэж хүчрэхгүй. 8-р сар чамайг карьерын хувьд илүү өндөр түвшинд аваачих учраас тэр хүртэл өөрийгөө чадах чинээгээрээ боловсруулаарай. Тэгэхгүй бол дараа нь олон боломж гарын салаагаар урсах болно. Шинэ соёлыг нээх, аялах, сонирхолтой хүмүүстэй танилцах завшаанууд ч хангалттай их тохионо. Шинэ хэлж сурах, эсвэл мэргэжлээсээ өөр чиглэлээр боловсрол эзэмшихэд таатай. Гэхдээ 8-р сард гэр бүлийхэнтэй холбоотой хариуцлага болон тэвчээр алдарсан үйл явдлууд тохиож магадгүй. 9-р сар чиний романтик бодлыг бүхэлд нь хөглөнө. Хамгийн сайхан болзоонууд энэ үеэр чамайг хүлээж байна. Хөгжилтэй, мэдрэмжтэй, амьдралын идэвхтэй нэгэнтэй танилцсанаар хэв маяг чинь өөрчлөгдөнө. Хэвлэн нийтлэх, бичих ажлуудад гол анхаарлаа хандуулаарай. Уран бүтээлч Нумуудын гараас онцгой, өмнө нь хэний ч толгойд орж байгаагүй шинэлэг санаанууд орж ирнэ. 4 болон 12-р сард болох гэнэтийн үйл явдлууд чамайг жаахан сул дорой болгох ч, цаагуураа хайрцагнаас гадуур сэтгэхэд чинь тусална. Жилийн турш чи амьдралаа илүү сайн менежмент, эмх цэгцтэй болгохоор хичээх болно. Ингэснийхээ ачаар чамд эрүүл мэнддээ анхаарах цаг ч гарна. Хангалттай сайн хийж чадахгүй байх вий гэсэн айдсаасаа салж, хэн ч төгс биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Ингэвэл дотроо ч, гаднаа ч чи илүү амгалан болно. Итгэл үнэмшлээ хөгжүүлэхэд яг тохирсон жил. 2014 оны түлхүүр бол ганцаараа биш багаараа, хамтаараа аливааг зорих юм.

Матар

Ажлын өсөлт дэвшлийн жил эхэлж байна. Шинэхэн ажлын хамтрагч, хөрөнгө оруулагч, дэмжигчид чамайг хүрээлэх болно. Хамгийн гол нь энэ үед боломжийг алдахгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлд тань томоохон зөрчил гарч мэдэх ч зарчимч, тэсвэртэй зангийнхаа ачаар та үүнийг давж чадна. Энэ бол амьдралаас чамд өгч байгаа сорилт юм шүү. Удаан хугацаанд хүлээсэн ажил чинь энэ жил бүтэх болно. Цоо шинэ зүйл сурч мэдэхэд зарцуулах цагаа битгий харамлаарай. Үүнээс шалтгаалж амьдралд чинь эерэг өөрчлөлтүүд цуварсаар байх болно. Ажлын байрандаа нөлөөллөө сайжруулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж, амбиц хөөхөд гэмгүй ба алдар нэр, боломж, нөлөө бүхий хүмүүстэй танилцах болно. Харин 7, 8, 10, 12-р саруудад таниас нас бие гүйцсэн “том” охины ёсоор тэвчээр хатуужил шаардах аж. Мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулж, гаднаас хөрөнгө оруулалт татаж чадвал энэ жилд санхүүгээр дутагдах асуудал гарахгүй. Чамд ажлын шинэ, сонирхолтой найдвартай санаанууд төрөх болно. Хэрэгжүүлэхээс хойшоо суух хэрэггүй. Энэ ажилд чамд албан тушаал, алдар хүнд авчирна. Санхүүгийн хувьд энэ жил хамаагүй тогтвортой байх болно. Гэрээ хэлцэл байгуулахад амжилттай байна. Хууль шүүхтэй холбоотой асуудал гарч мэдэх ч тийм ч хүндрэлгүй хэсэг хугацааны дараа намжина. 1 болон 4-р сард чамд ажилтай холбоотой сорилт тулгарна. 2 болон 4-р сард гэр бүлийнхэнтэйгээ түнжин хагарч мэднэ. 5-р сард найз нөхөд хүрээлэлдээ анхаарлаа илүү хандуулна. Мөн өөрийгөө нээж, чөлөөтэй сэтгэхэд чинь нөлөөлөхүйц үйл явдлууд өрнөх цаг. 9-р сарын дундаас хувийн амьдралд чинь томоохон өөрчлөлт гарна. Энэ нь гэр бүл, хайр дурлал, найз нөхөдтэй ч холбоотой байж болно. Бүх зүйлийн учрыг олоогүй хэрнээ хий хардаж, сэжиглэхээс зайлсхийгээрэй. 7-р сарын сүүлээр ганц бие Матрынхныг гэнэтийн бөгөөд сайхан учрал хүлээж байна. Энэ учрал хэсэгхэн зуурын шохоорхол байж мэдэх ч цаашдын амьдралд чинь маш том нөлөө үзүүлэх учраас хөнгөн хуумгай хандахгүй байхыг зөвлөе. Сексийн хувьд та хоёр гайхалтай зохицох болно. Харин хостой Матрынхны хувьд харилцаа тогтвортой байх авч гэр бүл төлөвлөлттэй холбоотой зөрчил гарч мэднэ. Чамайг аз жаргалтай болгохгүй байгаа харилцааг эргэлзэлгүй төгсгөхийг зөвлөе. Энэ онд гадаадад аялах хоёр ч удаагийн боломж гарах болно. Аль алиныг нь татгалзалгүй шүүрч аваарай. Чамд гайхалтай дурсамжууд үлдэхээс гадна цоо шинэ бизнесийн санааг тэндээс олж мэднэ. Жилийн сүүлээр урлагийн ертөнцөд хөл тавих санал ирж магадгүй. Хатуу ундааны тунг тааруулахаа яавч мартаж болохгүйг жилийн турш сайтар санаарай. Хэт хурдтай унаанд сууж явахаас аль болох зайлсхийгээрэй.

Хумх

2014 оны туршид карьер таны анхаарлын гол цэг нь байх болно. Чи амжилтын шат өөдөө авирч оргилд нь хүрэх болно. Өөртөө таатай орчин нөхцлийг бий болгож чадна. Аль хэдийнэ бий болгож чадсан амжилтаа улам л бэхжүүлнэ. Чиний хүч чадлыг сорих сорилтууд олон гарч ирэх ч бууж өгөх тухай бодох хэрэггүй. Тэр бүхний ард гарсны дараа асуудал гэхээр зүйл юу ч байгаагүйг ойлгоно. Хэрвээ чи гадны улсад ажиллаж амьдрах аль эсвэл сурах төлөвлөгөөтэй байгаа бол 2014 оны 7-р сар хүртэл өрсөлдөөн, асуудалд бэлэн байгаарай. Ерөнхийдөө энэ жил гадаадад ч дотоодод ч суралцахад таатай байх болно. Эргэлзээтэй учирч магадгүй ч өөрийнхөө анх сонгосон шийдэлд үнэнч байгаарай. Мөн ямар ч тохиолдолд өөртөө болон өөрийнхөө ур чадварт итгэ. Хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамжийг олох болно. Шинэ ажлын саналууд хүлээж авах бололтой. Тэр үед ч гэсэн хамгийн анх төрсөн бодол, шийдвэртээ үнэнч байгаарай. Хэрвээ олон нийттэй холбоотой ажил хийдэг бол чиний нэр хүнд өсөх болно. Хуулийн асуудал байгаа бол энэ жил эергээр шийдэгдэх бөгөөд цаашдаа ч хүндрэл үүсэхгүй. Санхүүгийн талын мэргэжилтэй хүнтэй танил байх нь их тус болно. Ер нь Хумхынхан энэ жил санхүүгийн мэдлэгээ сайжруулаарай. Хамгийн чухал нь боловсролоо дээшлүүлэх нь шүү. Сурах боломжоос ямар ч тохиолдолд татгалзах хэрэггүй. Найзуудаараа нэг улс руу хамт явж сурах боломж гарч ирнэ. Шинэ найз нөхөд, танилтай болох бөгөөд тэр хүмүүс дундаас насан туршдаа нөхөрлөн үлдэх анд нөхрөө олж болох юм. Тэр хүн чиний хэцүү бүх үед түшин дэмжих үнэнч анд чинь болох болно. 5-р сар бол чиний амжилтын сар байх болно. Ажлаа амжихгүй гэж бүү ай. Чи энэ бүхнийг амжуулж, ард нь гарахад тийм ч хэцүү байхгүй. Чиний гэр бүл болон чи ч өөрөөрөө бахархах болно. Ганц бие хумхынхан 6-р сард хайр дурлалтайгаа учирна. Энэ үед гэрлэсэн хумхууд гэр бүлийнхээ хайр хүндэтгэлийг харамгүй амсаж, харин ганц бие хумхууд бусдаар хайрлуулахын жаргалыг мэдрэх болно. Тэд чиний анхаарлыг татаж, чамаас таатай үг сонсохын тулд хичээхийг нь анзаарна. Харин чи үүний ачаар олон шинэ танилтай болно. 2 болон 4-р сард эрүүл мэндэдээ анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа бөөрөндөө онцгой анхаарал хандуулаарай. 2014 онд хумхынхан хайр дурлал, боловсролыг онцлон анхаарч чадвал энэ жил амжилт чиний гарт байна. Аз жаргалтай хайр дурлал энэ удаад чамайг тойрч биш дайран гарах болно. Ерөнхийдөө 2014 он Хумхынханд ээлтэй байх боломж их байгаа бөгөөд хувь хүнээс л бүх зүйл хамаарах болно.

Загас

Мэргэжлээрээ ажиллаж байгаа Загасныхан энэ жил амжилт бүтээлээр арвин байх нь ээ. Хувь тавилан чиний гарт байна. Хамгийн чухал нь өөрийнхөө шийдвэрт үнэнч байгаарай. Сэтгэл хөдлөлөөр ямар ч шийдвэр гаргаж болохгүй. Чиний алдаатай шийдвэрийг өрсөлдөгч чинь хүлээж байна. Тиймээс хайр дурлал, гэр бүл, ажил гээд бүх зүйл дээр сайн бодож шийдвэр гаргаарай. Зөн совингоо чагнахад гэмгүй. 2014 оны 7 сар энэ жилийн хамгийн завгүй сар байх болно. Гэхдээ үр дүнг нь тун удахгүй амсах болохоор хэтэрхий их ажиллаж байна гэж бодох хэрэггүй. Оны эхний хагас шуугиантай, адал явдалтай өнгөрөх бол оны хоёрдугаар хагас илүү чимээгүй тайван сар байна. Загасууд жилийн туршид тогтвортой байхгүйгээр аялах бололтой. Аялал бүрээс шинэ туршлага, шинэ санаа, шинэ танил, тэр тусмаа насны хайр дурлалаа ч олж мэднэ. Харин аль хэдийн хэн нэгэнд сэтгэлээ өгсөн загасуудад хэлэхэд зоригтой алхам хийж чадахгүй байсаар байгаад мөн л хэвээрээ өнгөрөх магадлалтай. Зөвхөн холоос хараад байвал хэзээ ч алга болж мэднэ. Хайр дурлал, ажил хөдөлмөр, хобби, найз нөхөд гэх мэт бүх зүйл дээр хамгийн гол өөртөө итгэлтэй байгаарай. Хэрвээ энэ жил чиний амжилтанд сөргөөр нөлөөлж мэдэх зүйл байгаа бол тэр нь өөртөө итгэлгүй байх чанар юм шүү. Тодорхойгүй зүйлд шийдвэр гаргах хэрэггүй. Буруу ойлголцол үүсч мэднэ. Мөн өөрийнхөө хэлэх гэсэн санааг хэрхэн бүрэн ойлгуулах тал дээр хичээгээрэй. Энэ жилийн хувьд загасууд санхүүгийн хувьд тун амжилттай байх бөгөөд энэ нь амьдралын бусад хэв маягт эерэгээр нөлөөлнө. Оны дунд үеэр буюу 5-6-р сарын хооронд бага зэргийн хүндрэл үүсэх ч нэг их удаан үргэлжлэхгүй. Харин 8-р сарын үед мөрөөдлөө биелүүлэх эхлэлийг тавих том боломж олдоно. Анзаарахгүй өнгөрөөхөөс сэргийл. Хэдий эхэндээ жижиг ажил мэт санагдавч ирээдүйд чамайг хөл дээрээ босоход туслах хамгийн чухал бат бэх суурь болж өгнө. Жилийн туршид гэр бүлдээ гаргах цаг зав бага байх хэдий ч оны сүүлээр энэ гэмээ цайруулж чадах нь чамаас л шалтгаална. Урт удаан хугацааны туршид бодож байсан санаагаа хэрэгжүүлэх боломж гарах бөгөөд энэ нь нэлээд том санхүүжилттай байснаар эхлүүлэх ажил байх болно. Чи мөнгийг сайн олж чадах нь үнэн ч алдах боломж ч их байгааг анхаар. Ямар нэгэн зүйлд яарвал асуудалд орж мэднэ. Нөхцөл байдлыг сайн судалж, бусдын санал бодлыг сонсож, шийдвэр гаргахаасаа өмнө дахин нэг бодож байгаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх