Анхны алхам монголын уран сайхны киноны тухай

2014 оны 04-р сарын 23 өдөр, 04 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Анхны алхам 1970 он Хар цагаан “Монгол кино

56

Ерөнхйи найруулагч: Гомбожавын Жигжидсүрэн

Зохиогч: Чимдын Гомбо

Зураглаач: Луузаншаравын Шаравдорж

Зураач: Чанаравваанчигийн Хишигдалай

Хөгжмийн зохиолч: Лувсанжамбын Мөрдорж

Гол дүрд:  Мядаг-Банзрагчийн Цэцэгбалжид,  Базар-Самдангийн Цэрэндаш, Балдан-Нямын Цэгмэд, Дорж-Дугарын Дондог ,Болд-Чойн Хүрэл, Жүгдэр-Ёндонгийн Шаравдоо, Пүрэв-Цэрэндэжидийн Гантөмөр,  Равдан-Санбуугийн Балданпүрэв.

Энэ кино нь сургуулын танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдарлаар батлан аривжуулсаар амжилтанд хүрч чаддагийг харууулж,хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ таньж нөхрөлдөг гэдгийг ахмад залуу үеийн хариуцлагаар дамжуулан үзүүлжээ. Хөдөө аж ахуйн сургуулын оюутан бүсгүй Мядаг дадлага хийхээр Дорж даргатай хадлангийн бригадад томлигдон ирнэ.Нутгийн хашир өвгөд Жүгдэр,Балдан буриад Базар болон залуу хадланч Болд нар гар нийлж ажилдаг туршлагатай хадланчид гэдгийг үл ойшоон өөрийн заалгасан номын дагуу тэдэнд хадлангын хугацааг мөрдүүлэх гэж оролдсон нь ялимгүй зөрөлдөөн үүсгэх боловч ажлын явцад бие биенээ харилцан ойлголцоно.Киноны гол баатруудын дотоод ертөнцийн олон өнгө аясыг тэдний ахуй амьдрал зан төрөхийн онцлогтой нэвт холбон үзүүлснээр үзэгчдйин сэтгэлд хоногшсон сонирхолтой дүрүүд бүтээгджээ.1970 аад оны эхээр монголын кино урлагт нандин сэтгэлийн хөдлөл уянгын байрлалыг нэвтрүүлсэн шинэлэг бүтээл гэж киноны ахмад уран бүтээлч судлаачид дүгнэсэн байдаг.1970 онд Ташкент хотноо болсон Ази- Африкийн орнуудын олон улсын киноны анхдугаар наадмын тусгай шагнал,ЗХУ-ын үйлдвэрчний байгуулгуулдын тусгай шагнал,найруулагч нь Зөвлөлтийн энх тайвны хорооны хүндэт дипломоор шагнагдсан.

alham

эх сурвалж: Монгол киноны нэвтэрхий толь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх