Жүжигчин Ц.Баясгалан ОУ-ын фестивалиас “Grand Prix” шагналыг хүртжээ

2014 оны 04-р сарын 23 өдөр, 04 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” нэртэй ганц хүний жүжгээ өнгөрсөн жил тайзнаа тавин олны хүртээл болгосон билээ. Тэрбээр УДЭТ-ын найруулагч  Б.Баатарын найруулгаар энэхүү жүжгээ тайзнаа дэлгэн “Гэгээн муза 10” наадамд “Ганц хүний  жүжиг”-ийн төрөлд нэр дэвшиж байсан юм.

 

 

Жүжигчин Ц.Баясгалан энэ сарын 16-22-нд Косово улсын Пежа хотод зохиогдсон олон улсын монодрама жүжгийн фестивальд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцсон юм.

 

 

Тэгвэл тэрбээр уг олон улсын монодрамын наадмаас”Би Эдит Пиаф байна” нэртэй ганц хүний жүжгээрээ  “Grand Prix” шагналыг хүртжээ. Тэрбээр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан энэхүү баяртай мэдээг дуулгасан юм. Тэрбээр “Бидэнтэй хамт байж, дэмжиж байсан та бүхэндээ баярлаж байна. Юуны өмнө энэ жүжгийг хийж өгсөн найруулагч Б.Баатарт баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хувцаалцсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх