Ард аюуш МУСК цуврал

2014 оны 05-р сарын 09 өдөр, 02 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

1984 он.11 бүлэг. Хар цагаан. “Монгол кино”

Ерөнхий найруулагч       Дэжидийн Жигжид

Зохиогч                            Балчингийн Соном

Зурагчлаач                      Дашдоржийн Баатар

Зураач                             Лувсанцэрэнгийн Махвал

Хөгжимийн зохиолч         Бямбасүрэнгийн Шарав

Гол дүрд:

Аюуш                       Лхамсүрэнгийн Чойжи                             – довчин            Даваагийн Батдорж

Маньбазар              Ичинноровын                                          – Чилхаа            С. Мягмаржав

Бэгз                         Баяжихийн Пүрэв                                     – самдан           Д. Батаахүү

 

Дүрүүдэд:     Оюун-Эрдэнэ         Самбуугийн Сарантуяа        – Жамбаа         Ж. Жамьян

Лхамжав                  Зундуйн Галсанданзан         – Гомбожав      Э.Ваанчиг

Дашзэвэг                   У. Өлзийпүрэв                     – Чойндон         С.Гоошчий

Агь ноён                   Долгорын Баттөмөр            – Бал                 Балдорж

Базар                        Шагдарын Бааст                 – Түмэн             Ч.Дорж

Сугар                        Ч. Саграйжав                       – Ноост              Ж.Чинбат

Цоохор           Хандсүрэнгийн Цэнд аюуш           – Сүндэв           Ж.Даш

Цэвэл                    Шаравын Дэлгэржаргал         – дулмаа           Д.Бадамханд

Ардын хөдөлгөөний нэрт тэмцэгчидийн нэг Алдаржавы Аюуш (1859-1939) Засагт хан аймгийн Дарханбээлийн хошуу одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төржээ. 1903 онд Дархан бээлийн хошуунд гарсан заргалдан тэмцэх шинжтэй ардын хөдөлгөөнийг Ард Аюуш толгойлон эхлүүлсэн боловч тэдний дундаас зарим тайж  язгууртан урваж няцсанаас үр дүнд хүрэлгүй цаашид тэмцлээ үргэлжлүүлсээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнтэй нийлсэн билээ. Энэхүү тэмцэлийг Хошуу ноён маньбазар таслан зогсоох зорилгоор Аюуш тэргүүтэй хөдөлгөөнийхнийг баривчлан хатуу ширүүнээр эрүүдэн шүүв. Энэ харигслал нь олон түмний уур хилэнг бадрааж, 1911 оны 2 сарын 26-ны шөнө гянданг дайран орж босогчдыг чөлөөлжээ. Босогчид 200 гаруй хүн болж Хөндийн зам гэдэг газарт баг цэрэг байгуулан тэмцэлд бэлтгэж эхэлсэн байна. Ийнхүү түүхэнд алдаршсан Цэцэг нуурын дугуйлан үүсэж бий болсон бөгөөд тэд засаг ноёнтойгоо заалдсан 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичиг зохиож 165 хүн нрээ тойруулан бичжээ. 10 шахам жил үргэлжилсэн энэ хөдөлгөөн ялалтанд хүрч чадаагүй боловч нутгийн ард олонд ангийн тэмцэл хийхийн үлгэр дууриаллыг үзүүлсэн юм. Ардын хувьсгалын дараа Аюуш нь ардын төрийг бататган бэхжүүлэх,шинэ амьдралыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон билээ. Энэхүү түүхэн хүний амьдрал тэмцлийг уран сайханы хэлбэрэр тусган харуулсан бүтээл.

эх сурвалж: Монгол киноны нэвтэрхий толь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх