Бакалаврын сургалт

Д. ЖИГЖИДИЙН НЭРЭМЖИТ КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

“ ЖҮЖГИЙН УРЛАГ“  МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжил :                  Жүжгийн урлаг
Мэргэшил :                  Кино, телевиз, театрын жүжигчин
Мэргэжлийн индекс :         D 212000
Элсэгчдийн боловсрол :         бүрэн дунд
Суралцах хугацаа :           4 жил
Мэргэжлийн зэрэг:            Бакалавр

Нэг.   МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ

Кино урлагийн дээд сургуулийг кино жүжигчний мэргэжлээр төгсөгчийг тайз,  дэлгэцийн бүтээлүүд / уран сайхны кино, драмын болон телевизийн жүжиг, кино / – ний гол ба туслах дүрийг мэргэжлийн түвшинд бүтээх чадвартай, урлагийн олон талын авъяастай уран бүтээлчийн хэмжээнд бэлтгэх бөгөөд кино, телевизийн мэргэжлийн студи,  хөгжимт драмын театр,  хамтлагт жүжигчин, төв, орон нутгийн телевиз, радиод диктор хөтлөгч, дуу оруулагчаар ажиллах эрхтэйгээр төгсгөнө.

Хоёр.  МЭРГЭЖИЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Төгсөгч нь мэргэжлийн жүжигчний онолын зохих бэлтгэлтэй дэлхийн болон монголын кино урлагийн нэрт мастерууд,  ахмад үеийнхнийг дээдлэн хүндлэгч, тэдний дүр бүтээх арга ухаанаас нь байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх чадвартай, урлаг,  уран сайхны ажлыг  зохион байгуулах авъяастай тайз дэлгэцийн урлагийн  урын сан, хөмрөгийг арвижуулан баяжуулагч байх ёстой.

Мөн нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрхийн онолын суурь мэдлэгийг эзэмшин, улс нийгмийн амьдралын аливаа асуудалд өөрийн гэсэн идэвхтэй, зарчимч  байр сууринаас  ханддаг,  гоо сайхны болон харилцааны  соёлтой, ард түмнийхээ уран сайхны таашаалд нийцсэн олон сайхан дүр бүтээхийн төлөө авъяас билгээ дайчлан тэмцэгч байх шаардлагатай.

Гурав. МЭРГЭЖИЛТНИЙ  МЭДЛЭГ, ЧАДВАР

Кино, драмын жүжигчний мэргэжлээр төгсөгч нь:
-    дэлхийн ба Монголын уран зохиолын түүхэн уламжлал, өрнө, дорно, эртний, орчин үеийн уран зохиолын өргөн мэдлэг
-    дэлхийн ба Монголын урлаг, театр, киноны түүх, сонгодог уламжлал, хөгжлийн чиг хандлага, нэрт уран бүтээлчдийн амьдрал, урын сан, тэднээс бүтээлчээр суралцах
-    дуу, хөгжим, бүжгийн  урлагийн боловсрол, дуулж, бүжиглэх чадвар
-    кино, жүжгийн зохиолын онолын үндэс, жүжгийн зохиолыг задлан шинжлэх, судалгаа хийх
-    тайз, дэлгэцийн бүтээлийн гол ба туслах дүрийг бүтээх ур чадвар, дүрд хувилахуйн арга ухаан
-    амьдрал судлах, ажиглалт хийх,
-    эх хэлнийхээ өв уламжлалаас суралцах, төв халхын аялгуу дуудлага, ярианы уран сайхны арга техник, соёл
-    тайзны хөдөлгөөний дасгалууд, биеийн уян хатан, чөлөөтэй байдал, орон зайн мэдрэмж, сэтгэлийн хөдлөлийг үйл хөдлөл, дохио зангаагаар илэрхийлэх
-    нүүр хувиргах, будах арга, дүрдээ тохирсон будалтыг хийх
-    телевиз, радио, концерт, шоү тоглолтын хөтлөгчөөр ажиллах
-    телевиз, студийн кинонд дуу оруулагч, нэвтрүүлэгчээр ажиллах
-    хүүхэд,   залуучуудыг   хамарсан   драмын    болон   уран  сайхны
дугуйланг удирдах, мэргэжлийн чиглэлээр ерөнхий боловсролын сургууль, коллежид жүжигчний уран чадвар, тайзны яриа, тайзны хөдөлгөөн  хичээлээр багшлах  зэрэг мэдлэг, чадварыг эзэмшсэн байна

“ КИНО, ТЕЛЕВИЗИЙН ХЭВЛЭЛИЙН ЗУРАГ АВАЛТ “  МЭРГЭЖЛИЙН  ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжил:                                          Кино, телевиз, хэвлэлийн зураг авалт
Мэргэшил:                                         Кино,телевизийн зураглаач
Мэргэжлийн индекс:                        D  212400
Элсэгчдийн боловсрол:                   бүрэн дунд
Суралцах хугацаа                             4 жил
Мэргэжлийн зэрэг :                          Бакалавр

НЭГ. МЭРГЭЖЛИЙН  ЗОРИУЛАЛТ

Кино урлагийн дээд сургуулийг “Кино, телевизийн зураглаач” мэргэжлээр төгсөгчийг дэлгэцийн бүтээл (уран сайхны, баримтат кино, телевизийн кино, жүжиг, нэвтрүүлэг, сурвалжлага, хүүхэлдэйн болон сургалт, эрдэм шинжилгээний хялбаршуулсан кино) -ийн зургийг мэргэжлийн төвшинд авах чадвар бүхий хэмжээнд бэлтгэснээр кино, телевиз, мэргэжлийн студид ерөнхий зураглаач, орон нутгийн телевизид найруулагч, зураглаачаар ажиллах эрхтэй төгсгөнө.

ХОЁР. МЭРГЭЖИЛТЭНД ТАВИХ ШААРДЛАГА

Кино, телевизийн зураглаач нь мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн нийгэм, улс төрийн амьдралд болж буй түүхэн үйл явц, тухайн агшинг кино, видео, фото хальснаа буулган, бүтээн туурвихын төлөө санаачлагч, нийгэм улс төр, зах  зээлийн эдийн засгийн болон урлагийн гоо зүй, сэтгэл судлал, соёл урлагийн онол, түүхийн суурь мэдлэгийг эзэмшсэн, төрт ёс, хууль эрхийг  эрхэмлэн дээдлэгч байх ёстой.

Байгаль, хүн, нийгмийн зүй тогтол, хуулиудын үйлчлэл, мөн чанарыг танин мэдэж, байгаль, нийгмийн аливаа үзэгдэлд дүн шинжилгээ хийж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, Монгол улсын эрт эдүгээгийн түүх, ард түмний зан заншил, өөрийн орны болон дэлхий дахины соёл урлагийн түүх, өв уламжлалыг судлан мэдсэнээр уран бүтээл, судалгаа шинжилгээний ажилд ашиглах, аливаа асуудалд ил тод, үнэнч шудрага, идэвхитэй, бүтээлч байр сууринаас ханддаг, урлагийн бусад төрлүүдийг ойлгох гоо сайхны өндөр мэдрэмжтэй, зохион байгуулах авъяастай байх шаардлагатай.

ГУРАВ. МЭРГЭЖИЛТНИЙ  МЭДЛЭГ, ЧАДВАР

Кино телевизийн зураглаач нь:

-    Дэлхийн болон Монголын кино, телевиз, гэрэл зургийн урлагийн үүсэл хөгжил, хөгжлийн чиг хандлага, техникийн дэвшил, нэрт мастеруудын амьдрал, уран бүтээл,  өвөрмөц арга барил
-    Фото, теле, кино камера, зураг авахад шаардлагатай бусад техник төхөөрөмж  /штатив, төрөл бүрийн дуран, линз, кран, тележка/-ийн бүтэц, зохион байгуулалт, техникийн үзүүлэлтүүд, ажиллах зарчим

-    Фото, кино,  материал  / хар цагаан,  өнгөт негатив,  позитив   хальс, фото цаас, видео хальс /  түүний боловсруулалт, угаах  буулгах   процесс

-    Гэрэлтүүлгийн төрөл бүрийн прибор, хэрэгсэл, өнгөт,  харцагаан
фильтрүүд, түүнийг  ашиглах үндсэн зарчмууд, өнгө, гэрлийн  бүтэц,
мөн чанар, өнгөний температура

-    Өнгө,  гэрлийн хэмжих багажууд  / экспонометр ,люксметр г.м  /

-    Натур, интерьер, павильонд зураг  авах,  гэрэлтүүлгийн  үндсэн  зарчмууд

-    Кино, фото, телевизийн студийн зохион байгуулалт, кино бүтээх үйлдвэрлэлийн дамжлага, технологи

-    Монтажийн онолын үндсэн зарчмууд, кино,  теле  студийн  монтажийн пульт, дуу  бичлэгийн  студи, түүний  ажиллах зарчим

-    Кино үзвэрийн газар, дэлгэцийн  бүтээлийн прокат, продюссер, бизнесийн удирдлагийн асуудлууд

-    Үргэлжилсэн үгийн зохиол / өгүүллэг, тууж, роман /-ын экранизаци хийх, кино зохиол, нэьтрүүлэг сурвалжлагийн найруулагчийн төлөвлөгөө зохиох, экспликаци, раскадровки хийх.

-    Дэлгэцийн бүтээлийн зардлын төсөв, өдөрчилсөн төлөвлөгөө зохиох

-    Уран сайхны, баримтат, сургалт-шинжлэх ухааны хялбаршуулсан, хүүхэлдэйн  болон зурмал зургийн /мультфилм/ кино, хослол, тусгай өвөрмөц зураг авалт, телевизийн нэвтрүүлэг, сурвалжлагын дүрслэлийн аргууд, кадрын зохиомж, өнгө гэрлийн шийдлийг оновчтой ашиглах

-    Бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдний зөвлөгөөг авах, тэдэнд зөвлөх, туслах ёс  суртахууны  эрмэлзэлтэй байх

-    Мэргэжлийн зураглаачийн хувьд дэлгэцийн бүтээлүүдийг уран сайхны   хэмжээнд   зураглахын   зэрэгцээ,  гэрэлд  зураг,  дүрс бичлэгийн техник төхөөрөмжийн ашиглах зарчимыг бүрэн эзэмшсэнээр энэ чиглэлээр  мэргэжил  олгох  курс,  дугуйлан  дээд,  дунд  сургуульд фото зохиомж, фото теле техник, фото материал, гэрэлтүүлгийн онол дадлагын хичээлийг заах чадварыг эзэмших

-    Баримтат  кино,  теле  сурвалжлага, нэвтрүүлэгт  зураглаач,  найруулаг-чаар ажиллах

-   Дэлхийн  болон  өөрийн  орны  кино,  телевиз,  дүрслэх урлагийн шилдэг
бүтээлд мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт  өгөх,  тэднээс  бүтээлчээрсуралцах,
мэргэжлийн ном  зохиолыг гадаадын аль нэг хэл дээр ашиглах
чадварыг эзэмшсэн байвал зохино.

“ ДУУ ЧИМЭЭНИЙ ТЕХНОЛОГИ “  МЭРГЭЖЛИЙН  ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжил:                                           Дуу чимээний технолги
Мэргэшил:                                          Дуу хөгжим чимэглэлийн найруулагч
Мэргэжлийн индекс:                         D  213300
Элсэгчдийн боловсрол:                    бүрэн дунд
Суралцах хугацаа                              4 жил
Мэргэжлийн зэрэг :                           Бакалавр

НЭГ. МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ

Кино урлагийн дээд сургуульд дуу хөгжим чимэглэлийн найруулагчийн мэргэжлээр суралцагчийг, орчин үеийн дуу бичлэгийн техник төхөөрөмжийн бүтэц, зохион байгуулалтыг судлаж, ажиллах зарчмыг төгс эзэмшсэн, тайз дэлгэцийн урлагийн бүтээл /уран сайхны,  баримтат  кино, телевиз, радиогийн жүжиг, нэвтрүүлэг сурвалжлага, концерт/-ийн яриа, хөгжим, дуу чимээг мэргэжлийн түвшинд найруулан бичих хэмжээнд бэлтгэнэ.

Төгсөгчийг кино, телевиз, радиогийн мэргэжлийн студи, театр, чуулга, концертын байгууллага, хамтлаг, орон нутгийн телевиз, радиогийн студид  дуу, хөгжим чимэглэлийн найруулагчаар ажиллах эрхтэйгээр төгсгөнө.

ХОЁР. МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГА

Тайз дэлгэцийн урлагийн дууны найруулагч нь хөгжмийн урлагийн онолын зохих мэдлэг боловсролтой,  олон үндэстний ардын болон сонгодог хөгжмийн зэмсэг, түүний төрлүүдийг судалсан, тайз дэлгэцийн  урлагийн  хөгжим, дуу чимэглэлийн онцлог, кино, жүжгийн зохиолын драматургийг мэргэжлийн түвшинд ойлгож, бүтээлчээр ханддаг, хөгжмийн мэдрэмж, техникийн сэтгэлгээ сайтай  уран бүтээлч   байх шаардлагатай.

Тайз, дэлгэцийн бүтээлийн дууны найруулагчийн мэргэжил нь уран бүтээл, техникийн хосолсон мэдлэг чадварыг шаарддаг учир дуу хөгжмийн авъяастай  мөн дуу хөгжмийн тусгай дунд боловсролтой, радио электронник, цахилгаан техникийн сэтгэлгээ сайтай суралцагчийг элсүүлэх шаардлагатай.

Төгсөгч нь ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ардчилсан нийгэмд аж төрөх, амьдрах чадвартай, аливаа асуудалд  бие даан дүгнэлт өгөх, өөрчлөн шинэчлэх оюуны чадавхтай, эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэн хүндэтгэдэг, урлагийн төрлүүдийг ойлгох гоо зүйн мэдрэмж, харилцааны соёлыг төгс эзэмшсэн байна

ГУРАВ. МЭРГЭЖИЛТНИЙ  МЭДЛЭГ,  ЧАДВАР

Дуу, хөгжим чимэглэлийн найруулагч нь:

-    Дэлхийн ба Монголын кино, телевиз, театрын урлагийн үүсэл хөгжил, техникийн дэвшил, нэрт уран бүтээлчдийн амьдрал уран бүтээл, тэдний ур чадварын өвөрмөц арга барил, тайз дэлгэцийн уран бүтээлд  нь   мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх, тэднээс суралцах.

-    Дуу бичлэгийн орчин үеийн техник  төхөөрөмж  / радио, электроник /-ийн бүтэц зохион байгуулалт, техникийн үзүүлэлт, ажиллах зарчим

-    Дуу бичлэгийн соронзон хальс, CD, DVD, VCD диск, дууны негатив, позитив хальсны бүтэц, үзүүлэлт, түүний боловсруулалт

-    Яриа, хөгжим, шум бичих, дуу бичлэгийн студийн зохион байгуулалт, ажлын байрны акустик, технологи  / анхны, дахин бичилт, гэрлээр хуулах г.м /

-    Натура, павильон, интерьерт синхрон зураг авах, шум бичих үндсэн арга зарчим

-    Кино үзвэрийн газрын зохион байгуулалт, кино,  видео театр, танхимын акустик, кино, видео проекторын зохион байгуулалт, ажиллах зарчим

-    Хөгжим зүйн онолын үндэс, олон үндэстний ардын болон сонгодог хөгжмийн зэмсэг, төрөл

-    Ардын болон сонгодог хөгжмийн цөөхүүл, оркестортой ажиллах, хөгжмийн томоохон бүтээлийг бичих  арга, технологи

-    Дэлгэцийн бүтээлд янз бүрийн шум  бичих арга

-    Уран сайхны, баримтат кино, телевиз, радиогийн жүжиг, зохиомж, нэвтрүүлэг, мэргэжлийн театр, чуулга, эстрад, рок поп, хип хоп дуу хөгжмийн  хамтлаг, концертын байгууллагын тайзны хөгжим чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавих чадварыг бүрэн эзэмшсэн байна.

“ РАДИО ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ “ МЭРГЭЖЛИЙН  ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжил :              Радио, телевизийн сэтгүүл зүй
Мэргэшил :              Радио, телевизийн сэтгүүлч
Мэргэжлийн индекс :         D  320100
Элсэгчдийн боловсрол :         бүрэн дунд
Суралцах хугацаа :           4 жил
Мэргэжлийн зэрэг:            Бакалавр

Нэг.    МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ

Кино урлагийн дээд сургуулийг Радио, телевизийн сэтгүүлчийн мэргэжлээр төгсөгч нь орчин үеийн сэтгүүл зүйн боловсрол, чадварын шаардлагыг бүрэн хангасан сэтгүүл зүйн онол практикийн мэдлэгтэй, радио, телевиз, киноны техник хэрэгслийг эзэмшсэн байх, мөн радио телевиз, киноны сэтгүүлч-оператор, найруулагч, агентлаг, сонин сэтгүүл web сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад сурвалжлагч, сэтгүүлч, хөтлөгч, редактор, хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр ажиллах хосолмол хөрвөх чадвартай байвал зохино.

ХОЁР.  ТӨГСӨГЧДӨД ТАВИХ ШААРДЛАГА

Нийгмийн болон хүмүүнлэгийн өөрийн гэсэн үзэл, бие даасан сэтгэлгээтэй, ардчиллын нөхцөлд хөдөлмөрлөх бүтээн туурвих чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ. Кино телевиз хэвлэл мэдээллэл радиогийн сэтгүүлч мэргэжлээр төгсөгчид нь дараах шаардлагыг хангасан байвал зохино.
Үүнд: сэтгүүл зүйн шинжлэх ухааны үндэс практик төрөл зүйл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, түүний зохион байгуулалт хянан боловсруулах чадвартай чин шударга, оператор, найруулагчийн мэдэгдэхүүнтэй кино, фото, видео, компютер, техникийг бүрэн эзэмшсэн байх ёстой. Төгсөгч нь дэлхийн ба Монголын сэтгүүл зүйн түүхэн хөгжил, сэтгүүл зүйн онол, төрөл жанр, бичлэгийн арга барил, радио, телевизийн бүтээлийн  өвөрмөц онцлог, технологи, техникийн нөхцөл, боломж, ашиглах зарчмыг сайтар судалж эзэмшсэн, аливаа үзэгдэл, үйл явдалд уран бүтээлч сэтгэлгээгээр ханддаг,  үзэл бодлын талаар бие даасан байр суурьтай, сэтгэн бодох, бүтээн туурьвих эрмэлзэлтэй,  уран бүтээлчийн хэмжээнд  бэлтгэгдэх шаардлагатай.

Радио, телевизийн сэтгүүлчийн мэргэжлээр төгсөгч нь хүмүүнлэг ардчилсан нийгэм, зах зээлийн харилцаа тогтон төлөвшиж буй өнөө үед бие даан ажиллаж, амьдрах чадвартай, эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэн хүндэлдэг, соёлч боловсон харилцааг эрхэмлэгч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч байх ёстой.

ГУРАВ.  МЭРГЭЖИЛТНИЙ  МЭДЛЭГ, ЧАДВАР

Радио, телевизийн сэтгүүлчийн  мэргэжлээр төгсөгчид нь дараах
мэдлэг чадварыг эзэмшсэн байвал зохино. Үүнд:

-    радио, телевизийн түүхэн хөгжил, хөгжлийн чиг хандлага, техник, технологийн дэвшил, нэрт сэтгүүлчдийн бичлэгийн ур чадвар, өвөрмөц арга барил, өнгө аяс,  бүтээлийн  уран сайхны боловсруулалтанд дүн шинжилгээ хийх, тэднээс бүтээлчээр суралцах

-    дуу, дүрс бичлэгийн техник хэрэгслийн ажиллах зарчим, түүнийг уран бүтээлдээ оновчтой чадамгай ашиглах, интернет, мэдээллийн бусад хэрэгслийг ажил амьдралдаа хэрэглэх

-    хэвлэлийн дизайн, редакторлах зүй, сэтгүүлчийн ёс зүй, олон нийттэй харилцах чадвар, сэтгүүл зүйн социологи, судалгааны ажлын арга зүй

-    юмс үзэгдэл, үйл явдлын логикийг танин мэдэх, бүтээлчээр ашиглах

-    ярианы урлаг, хэл ярианы чадвар, харилцааны соёл, үндэсний хэл, бичиг, түүхийг хойч үедээ өвлүүлэх үйл хэрэгт идэвхитэй оролцох, гадаадын аль нэг хэлийг эзэмших

-    улс төр нийгмийн амьдралд тулгамдсан асуудалд мэргэжлийн үүднээс шүүмжлэлтэйгээр хандах,  асуудал дэвшүүлсэн бүтээл туурьвих

“ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН ЗУРААЧ “МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжил :              Тайз дэлгэцийн бүтээлийн зураг
Мэргэшил :              Тайз, дэлгэцийн бүтээлийн  зураач
Мэргэжлийн индекс :         D543600
Элсэгчдийн боловсрол :         бүрэн дунд
Суралцах хугацаа :           4 жил
Мэргэжлийн зэрэг:            Бакалавр

НЭГ.    МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ

Кино урлагийн дээд сургуулийг тайз, дэлгэцийн бүтээлийн зураачийн мэргэжлээр  төгсөгч нь кино, телевиз, театрын урлагийн мэргэжлийн байгууллагад ерөнхий  зураач, тайз, жижиг хэрэглэл, хувцасны зураачаар ажиллахаас гадна бие даасан уран бүтээлчийн хэмжээнд “ урлан “ нээж, бүтээн туурьвих, мэргэжлийн дагуу курс, дугуйлан удирдах, багшлах, судалгаа шинжилгээний ажил эрхлэх чадварыг эзэмшсэн байна.

ХОЁР. МЭРГЭЖИЛТЭНД ТАВИХ ШААРДЛАГА

1.    Тайз,    дэлгэцийн    бүтээлийн   зураач    мэргэжлээр  төгсөгч  нь онолын зохих мэдлэгтэй зурах, урлах ур чадварыг эзэмшсэн улс нийгмийн амьдралд тулгарч буй чухал асуудлыг соргогоор мэдэрч уран бүтээлч сэтгэлгээгээр хандаж, бүтээн туурвих чадвартай авъяаслаг хөдөлмөрч кино урлагийн өв санг хөмрөгийг дээдлэн хүндлэгч арвижуулан баяжуулагч, алив асуудалд бүтээлч, шинэлэг байр сууринаас ханддаг санаачлагч хүн ардынхаа уран сайхны таашаалд нийцсэн уран бүтээл туурвихын төлөө тэмцэгч байх шаардлагыг хангасан байна.
2.    Нийгэм улс төр, эдийн засгийн менежмент, гоо зүй, сэтгэл судлал, соёл урлагийн онолын суурь мэдлэгийг эзэмшиж, Монголын    эрт,   эдүгээгийн    урлаг,   соёлын өв уламжлалаас байнга суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндлэгч, хайрлан хамгаалагч байх ёстой.

3.    Шинжлэх  ухааны  техникийн  өндөр   хөгжлийн  эрин үед   амьдарч,
ажиллаж буйгаа  төгс ухамсарлаж, хүн төрөлхтөн, байгаль, нийгмийн зүй тогтоц, хуулиудын үйлчлэлийг танин мэдэж, аливаа үзэгдэлд дүн шинжилгээ хийх чадвартай болсон байх

ГУРАВ. ТӨГСӨГЧИЙН МЭДЛЭГ ЧАДВАР

1.    Дэлхийн   болон   өөрийн  орны    кино,   телевиз,  театр,  дүрслэх урлагийн
түүх, шилдэг бүтээлүүд, нэрт уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн түүхэн замналыг судлан, түүнд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх, тэднээс бүтээлчээр суралцах чадварыг эзэмших

2.    Хар зураг,  уран  зургийн зохиомж,  урлах  техник  ажиллагаа, арга барил, ур  чадварыг мэргэжлийн зураачийн хэмжээнд эзэмшихийн зэрэгцээ кино, жүжгийн зохиолын утга санаа, драматургыг сайтар ойлгож, холбогдох материалыг судалсны үндсэн дээр эскиз, загварыг зохион зурах  чадвартай байх

3.    Тайз дэлгэцийн бүтээлийн декораци барих, засал, чимэглэлийг хийх, мультифильм, хүүхэлдэйн кино бүтээх техник, технологи, арга барилыг сайн  мэддэг, хувцас, жижиг хэрэглэл, тавилгыг үйл явдлын цаг үе, орон зайд нийцүүлэн сонгох чадварыг эзэмших

4.    Гоо зүй,  урлаг, соёлын  онол, практикийн асуудал,  хөгжлийн  чиг хандлагад  мэргэжлийн үүднээс шүүмжлэлтэй хандах, ардын уламжлалт урлагийн өв сан, дэвшилтэт арга барилаас суралцаж, өөрийн бүтээлдээ тусган ажиллах чадварыг эзэмшсэн байх

5.    Урлагийн бүх төрлүүдийг ойлгох гоо сайхны  мэдрэмж, таашаалтай, хөдөлмөрч, хичээнгүй, бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн ном, зохиолыг гадаадын аль нэг хэл дээр ашиглах чадвартай байх

“НАЙРУУЛАХ УРЛАГ, КИНОНЫ“ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжил :                  Найруулах урлаг
Мэргэшил :                  Кино, телевизийн найруулагч
Мэргэжлийн индекс :         D 212300
Элсэгчдийн боловсрол :         бүрэн дунд
Суралцах хугацаа :           4 жил
Мэргэжлийн зэрэг:            Бакалавр

НЭГ.  МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ

Кино урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгсөгчийг тайз, дэлгэцийн бүтээлүүд / уран сайхны ба баримтат кино, теле, радио жүжиг, зохиомж, нэвтрүүлэг, сурвалжлага, драмын жүжиг, концерт, шоу тоглолт / – ийг мэргэжлийн түвшинд найруулан тавих, жүжиг, киноны гол, туслах дүрд тоглох, нэвтрүүлэг хөтлөх зэрэг олон талын авъяас чадварыг эзэмшсэн уран бүтээлчийн хэмжээнд бэлтгэх бөгөөд кино, телевиз, радиогийн мэргэжлийн болон орон нутгийн радио, телевизийн студи, хөгжимт драм, драмын театрт найруулагч, жүжигчнээр ажиллах эрхтэйгээр төгсгөнө.

ХОЁР.  МЭРГЭЖИЛТЭНД ТАВИХ ШААРДЛАГА

Тайз, дэлгэцийн бүтээлийн найруулагч нь мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн, улс нийгмийн амьдралд тулгарч буй чухал асуудлыг сонор соргогоор мэдэрч, түүнд уран бүтээлчийн байр суурьнаас хандан, бүтээн туурьвих авъяас чадвартай хөдөлмөрч, кино урлагийн өв сан хөмрөгийг арвижуулан баяжуулагч, аливаа асуудалд ардчилсан, шударга харилцааны соёлтой, хүн ардынхаа уран сайхны таашаалыг хүлээсэн бүтээл туурьвихын төлөөтэмцэгч, сэтгэгч байх шаардлагатай.

Түүнчлэн нийгэм, улс төр, зах зээлийн эдийн засгийн болон гоо зүй, сэтгэл судлал, соёл, урлагийн онол, түүхийн суурь мэдлэгийг эзэмшин, урлагийн бусад төрлийг ойлгох, гоо сайхны өндөр мэдрэмжтэй, зохион байгуулах  авъяастай байна.

ГУРАВ. МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЛЭГ, ЧАДВАР.

Тайз, дэлгэцийн бүтээлийн найруулагч нь:

-    Дэлхий ба Монголын тайз, дэлгэцийн урлагийн түүхэн  хөгжил, хөгжлийн чиг хандлага, нэрт мастеруудын амьдрал уран бүтээл, өвөрмөц арга барил
-    Өрнө, дорно, эртний уран зохиолын түүхэн уламжлал, кино, жүжгийн зохиолын драматургыг ойлгож мэдсэний үндсэн дээр үргэлжилсэн үгийн зохиол / роман, тууж, өгүүллэг / – ын экранизаци хийх

-    Кино, жүжгийн зохиол, нэвтрүүлэг, сурвалжлагын найруулагчийн зохиол бичих, бүтээлийн зардлын төсөв, төлөвлөгөөг боловсруулах, дүн шинжилгээ хийх

-    Кино, телевиз, театрын  бүтэц, зохион байгуулалт, уран бүтээл, үйлдвэрлэлийн техник, технологи

-    Дэлгэцийн бүтээлийн дүрслэлийн аргууд, кадрын зохиомж, өнгө гэрлийн шийдэл  хөгжим, яриа, чимээ бичих технологи, тайзны бүтээлийн хөгжим чимэглэл

-    Монтажийн онолын үндсэн зарчмууд, кино, теле студийн монтажийн пультийн ажиллах зарчим, компьютерийн монтаж

-    Дэлгэцийн бүтээлийн прокат, продюссер, бизнесийн удирдлагын асуудлууд

-    Жүжигчинтэй ажиллах арга барил, бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллах, хамт олныг удирдан зохион байгуулах чадвар

-    Киноны  декораци, театрын тайз засал,  гэрэлтүүлгийн  үндсэн зарчмууд

-    Дэлхийн болон өөрийн орны тайз, дэлгэцийн бүтээлийн ур чадвар, тавилтанд дүн шинжилгээ хийх

“ УДИРДЛАГА, СОЁЛ УРЛАГИЙН “ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжил :                  Удирдлага, соёл урлагийн
Мэргэшил :                  Соёл  урлагийн менежер
Мэргэжлийн индекс :         D  343418
Элсэгчдийн боловсрол :         бүрэн дунд
Суралцах хугацаа :           4 жил
Мэргэжлийн зэрэг:            Бакалавр

Нэг.  МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ

Кино урлагийн дээд сургуулийг урлагийн менежерийн мэргэжлээр төгсөгч нь эдийн засаг, менежмент, маркетинг, бизнесийн удирдлагын ерөнхий онолын мэдлэгтэй, тайз, дэлгэцийн урлагийн уран бүтээл, үйлдвэрлэл, үзвэрийн газрын онцлог, үйлдвэрлэлийн технологи, менежмент, маркетингийг гүнзгийрүүлэн судалж, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх чадварыг эзэмшсэн, төв, орон нутгийн радио, телевизийн студи, театр, концертын байгууллага, хамтлагуудад  менежерээр ажиллах эрхтэйгээр бэлтгэгдэнэ.

Хоёр. МЭРГЭЖИЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Төгсөгч нь  нийгэм, улс төр, зах зээлийн эдийн засаг, удирдлагын менежмент, бизнесийн арга ухаан, урлагийн гоо зүй, сэтгэл судлал, соёл, урлагийн онол, түүхэн хөгжил, хөгжлийн чиг хандлагыг  судалсан, Монгол улсын хууль тогтоомж, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон, эрх зүйн  акт, тушаал шийдвэрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, хамт олныг удирдан зохион байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  чадварыг эзэмшсэн байна.

Гурав. МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЛЭГ, ЧАДВАР

-    тайз, дэлгэцийн урлагийн мэргэжлийн байгууллагын менежментийн тогтолцоо, менежментийн онцлог, орчин үеийн менежерийн ур чадварт тавигдах шаардлага

-    тайз, дэлгэцийн урлагийн байгууллагын менежментийн эдийн засаг, зохион байгуулалтын нөхцөл, төрийн зохицуулалт

-    уран бүтээл, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны болон санхүүжилтын технологи, зохион байгуулалтын баримт бичиг, дүрэм заавар, ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах

-    тайз, дэлгэцийн урлагийн байгууллагын менежментийн үр ашгийн тухай ойлголт, шинжилгээ хийх аргачлал

-     урлагийн байгууллагын үйл ажиллагааны маркетинг, маркетингийн судалгааны арга зүй

-    урлагийн байгууллагын гадаад орчин, уран бүтээлийн чанар, өрсөлдөх чадвар, үнэ, үзэгчдийн эрэлт хэрэгцээ, хэрэглэгчдийн төлөв байдлын судалгааны үр дүнг хэрхэн ашиглах

-    уран бүтээл, үйлдвэрлэл, үзвэрийн асуудал, бизнесийн харилцан хамаарал, бусад байгууллага, хувь хүмүүсийн хамтын бизнесийн үйл ажиллагаанд хандах хандлага

-    маркетингийн төлөвлөлт, судалгаа, урамшуулал, реклам сурталчилгаа

-    нягтлан бодох бүртгэлийн дансны бүтэц, зохион байгуулалт, аж ахуйн үйл ажиллагаа, хөрөнгийн өөрчлөлт хөдөлгөөн, тооцоо бүртгэл, тайлан баланс, төсөв зохиох

-    эдийн засаг, менежментийн мэдээлэл, боловсруулалт, тооцоололтын арга зүй, бизнесийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, эрх зүйн зохицуулалт

-    төрийн санхүүгийн бүтэц, мөнгө, зээлийн бодлого, төлөвлөлт, үр ашгийн тооцоо

-     Компьютерийн сүлжээг ашиглах, хөтөлбөр, программ боловсруулах чадвар