Б.Батзаяа: Маркетинг хөгжилд зайлшгүй байх ёстой орон зайг Сошиал нэтворк эзэлж байна

2014 оны 10-р сарын 17 өдөр, 06 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10736166_528336457301347_1374032940_n-575x600

“МОНГОЛЫН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний хурал өчигдөр буюу 2014.10.15 ны өдөр “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болсон ба МУИС сэтгүүлзүй олон нийтийн харилцаа тэнхимийн эрхлэгч Б.Болдэрдэнэ (Ph.D, порфессор) Найруулагч Б.Мөрдорж, Монголын телевизүүийн холбооны гүйцэтгэх захирал Н.Цогжавхлан нарын 11 судлаачид  илтгэлээ хэлэлцүүлсэн байна.Тус хуралд залуу судлаач Б.Батзаяагийн хэлэлцүүлсэн илтгэлийг бүрэн эхээр нь та бүхэндээ хүргэе

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ

Монголын нийгэм, эдийн засаг өөрчлөгдөн чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш зах зээлийн өрсөлдөөн хүчтэй мэдрэгдэх болсон ба аливаа байгууллага, аж ахуй нэгжүүд салбартаа байр сууриа хадгалах, хэрэглэгчээ татахыг тулд олон арга барилыг ашиглаж байна. Олон нийтийн сэтгэлзүйд бараа бүтээгдэхүүнээ хоногшуулах, худалдан авалтад нөлөөлөх зорилгоор реклам, зар сурталчилгаа бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байгаа боловч энэ мэдээлэл нь оновчтой сувгаар, зорилтот зах зээлдээ хүрч, бодитой үр нь гаргаж байгаа болов уу?

МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛЗҮЙН ОНЦЛОГ:

Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл байдал, газар зүйн орчин зэрэг нь өөр өөр байдаг нь түүнийг бусдаас ялгаатай үзэл бодол зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог байна. Yүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет хэмээн ойлгодог. /Судлаач Д.Ганаа./

Монгол хүний менталитетыг нэлээд эртний үеэс улируулан философийн үүднээс судалсан нь доктор Н. Хавх болно. Тэр менталитет гэдэг үгийг “унаган төрх” гэсэн монгол нэр томъёогоор дүйлгэн нэлээд ултай тодорхойлсон байна.

Аливаа мэдээллийг хүргэх, олон нийтийн дэмжлэгийг авахдаа тухайн улсын менталитетэд үндэслэх нь илүү үр дүнтэй.

МОНГОЛЧУУДЫН ЗАН ТӨЛӨВ ЧИГ ХАНДЛАГА:

·         Тансаг хэрэглээ рүү чиглэсэн хандлагатай

·         Даган дуурайх

·         Зугаа цэнгэлд дуртай

·         Өөрийгөө шүүмжлүүлэх дургүй

·         Материаллаг үзэл давамгайлдаг

·         Боловсролд хөрөнгө оруулдаг

·         Захирагдаж ажиллаж үр дүн гаргадаг

·       Бусдад тусархаг боловч хүнлэг, энэрэнгүй зан чанар алдагдаж байгаа зэрэг чиг хандлагууд судалгааны дүнгээс харагдаж байна.

Зар сурталчилгааг олон нийтэд хүргэж, бодит үр дүн гаргахыг тулд худалдан авагчийн зан үйл, эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан оновчтой сувгаар мэдээллийг түгээх шаардлагатай. Улс орны эдийн засгийн байдал, иргэдийн худалдан авах чадвараас шалтгаалан рекламын хийц агуулгад өөрчлөлт оруулах, тухайн нөхцөл байдалд сонголт хийх сэдлийг төрүүлэх нь зэрэг хувилбарыг ашиглан реклам зар сурталчилгааг бэлтгэдэг.

ХЭРЭГЦЭЭ:

Маслоугийн онол: Авраам Маслоу Шаарлагынх нь их багаар хэрэгцээг:

1.      Физиологийн хэрэгцээ: /өлсгөлөн, цангалт/

2.      Амь биеэ хамгаалах хэрэгцээ /Айх аюулгүй, хамгаалагдсан байх/

3.      Нийгмийн хэрэгцээ /Оюун санааны ижилсэл, хайр сэтгэл/

4.      Нэр төрийн хэрэгцээ /Өөрийгөө хүндлэх , үнэлэх/

5.      Өөрийгөө эзэгнэх хэрэгцээ /Өөрийгөө хөгжүүлэх, амьдруулах/ Эдгээр хэрэгцээг хангавч дараачийн чухал хэрэгцээ гарч ирээд бас л амар заяаг нь эс үзүүлнэ гэжээ.

Нэг үгээр бол хэрэгцээ хязгааргүй бөгөөд үргэлж бий болж байдаг. Тэгвэл мөнхөд үргэлжлэх энэ хэрэгцээний эргүүлгэд хэрхэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оруулах вэ? Тухайн улс орны эдийн засгийн байдал иргэдийн дундаж орлого зэргээс хамаарч хэрэгцээний аль төвшнийг хангах бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх тухай бодох нь зүйтэй нэгэнт нэвтрүүлсэн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд хэрхэн хүргэх вэ?

Хэрэглэгч сонголтоо хийхдээ өөрт шаардлагатай хэрэгцээт бараа бүтээгдэхүүний реклам, зар сурталчилгааг л сонирхох бөгөөд харин тэр бараа бүтээгдэхүүн ижил төстэй бүтээгдэхүүнээс хэрхэн ялгарч үнэ цэнийг бий болгох вэ гэдэг л чухал юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам, зар сурталчилгаа өдөр шөнөгүй цацагдаж байна. Гадны рекламыг орчуулан хүргэх мөн өөрсдөө реклам бүтээх зэргээр хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Мэдээллийн замбараагүй урсгал олон нийтийн төөрөгдүүлэх болсон учир хүмүүс зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг шүүрдэн авахыг хүсэж байна. Тиймээс хэрэгтэй мэдээллээр хангах буюу “Нийгмийн зар сурталчилгаа” ашиглан бэлтгэх  нь үр дүнтэй.

Жишээ: Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг байгууллага эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэх, “усан бассейн” зөвхөн орчин нөхцөл, давуу талаа сурталчлах бус усан сэлэх нь таргалалт болоод бусад ямар өвчин сайнаар нөлөөлдөг, хэрхэн эерэг өөрчлөлт авч ирдэг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэх нь олны анхаарлыг татаж итгэл үнэмшил төрүүлдэг.

Өнөөдрийн байдлаар зар сурталчилгаа, реклам бүтээж байгаа хүмүүсийн өгөгдөл нь олны танил эрхмүүд болон сонирхолтой, зочирдом, хөгжилтэй үйл явдлууд болоод байна. Олны танил эрхмүүдийг ашиглан олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх нь уламжлалт арга барил бөгөөд Монголчуудын даган дууриах сэтгэлзүйтэй нийцэж байна.

Дуучин болд Samsung galaxy S5 рекламд тоглосон боловч түүний Фэйсбүүк дээр ажлын өрөөндөө байгаа зураг нь Болдын сонголт  хувиршгүй “apple” гэдгийг нотлон харуулдаг. Бүх л байгууллага олны танил эрхмүүдийг реклам, зар сурталчилгаанд тоглуулдаг энэ нь энгийн үзэгдэл болсон бөгөөд зөвхөн олны танил эрхмүүд болоод реклам бүтээгч байгууллагад мөнгө төлөөд л бүх зүйл боллоо гэж эндүүрч болохгүй   гэдгийг сануулахыг хүссэн юм.

Реклам, зар сурталчилгаа  байгаа онож байна уу? нэгэн сонирхолтой асуулгыг олон нийтийн дунд явуулсан бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа буюу Баттөмөрийн тоглосон реклам үзсэн үү? гэсэн асуулгад 91% тийм гэж хариулсан боловч яг ямар бараа бүтээгдэхүүний рекламд тоглосон талаарх асуултад 80% нь оновчтой хариултыг өгсөн ба сүүлд бүтээгдсэн 1900-1950 рекламын талаар бичжээ. Харин үлдсэн 20% тухайн рекламны агуулгийг л санаж байгаа боловч яг юуны талаарх реклам гэдгийг санахгүй байна гэжээ. Жишээ нь “Батаа Төөтөөгийн эхнэртэй явалддаг” гэсэн агуулгийг хэрэглэгчид санаж байгаа боловч  “Алтан төгрөг” дэлгүүрийн тухай гэдгийг санахгүй байна, мөн моторын тосны рекламныг хүмүүс санаж байна хэмээн хариулсан боловч “CALTEX”гэдэг нэрийг санахгүй байна.  Жүжигчин олны дунд нэр хүнд сайтай байх нь рекламд сөрөг нөлөөгүй бөгөөд харин хэрхэн бүтээгдэхүүнээ тухайн хүнээр дамжуулан хоногшуулах тухай сайтар бодох, судлах шаардлагатай.

Хошин урлагийнхны тоглосон рекламууд сонирхолтой боловч олон нийтэд сурталчилж буй тухайн бараа бүтээгдэхүүн танилцуулан хоногшуулах тал дээр учир дутагдалтай байна. “Ялгарахгүй бол мөхнө” хэмээн Жек таурн хэлсэн байдаг. Таны бүтээсэн реклам нь бусад зар сурталчилгаа, рекламаас ялгарч байж болох ч бүтээсэн рекламын бусдад хүргэх гол санаа нь үйл явцаасаа ялгарч чадаж байна уу? гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Төрөлжсөн сувгаар мэдээллийг хүргэх нь үр дүнтэй:

Аливаа байгууллага зар сурталчигаандаа гаргах зардлаа зөв зохистой зарцуулж бодитоо үр дүнтэй болгохын тулд мэдээлэл түгээх сувгаа зөв сонгох нь чухал юм.

Тухай хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн насны ангилал, сонирхон үздэг нэвтрүүлэг, уншдаг булан зэрэг нарийн судалгаанд үндэслэн мэдээллээ түгээх нь үр дүнтэй.

Маркетинг хөгжилд зайлшгүй байх ёстой орон зайг Сошиал нэтворк эзэлж байна. Судлаачид интернет хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр хамгийн хурдан хүрдэг энэхүү мэдээллийн хэрэгсэл ойрын 10 жилдээ энэ эрчээ алдахгүй хөгжсөөр байх болно гэж үзжээ. Сошиал нэтворк Монголчуудын амьдралд хүчтэй нөлөөлөх болсон бөгөөд facebook, twitter, instagram зэрэг цахим сүлжээний хуудсууд хэрэглэгчдийн итгэлийг олоод байна. Facebook хуудсаар мэдээллийн эмх замбараагүй нөхцөл бүрдэж сонин хачин, хов жив, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл олны анхаарлыг татаж байсан бол өнөөдөр хэрэгцээнд тулгуурласан мэдээллүүдэд хэрэглэгчдэд илүү таалагдах болжээ. Төрсөн ордоороо нэгдэх, сонирхлоороо нэгдэх, эдэлж хэрэглэж бараа бүтээгдэхүүнээрээ нэгдэх, мэргэжлээрээ нэгдэх нь ихэссэн бөгөөд илүү үр дүнтэй бодит мэдээллийг хүмүүс тэндээс авч байна. Энэ нь бид сошиал ертөнцөд зар сурталчилгаа түгээхдээ хэрэглэгчдийн сонирхлын орон зайд мэдээллийг уялдуулан хүргэх шаардлага үүсч байгааг илтгэн харуулж байна.

Реклам, зар сурталчилгааг олон нийтэд хүргэж тэдний анхаарлыг татаж сонголтод нөлөөлөхийн тулд үндсэн суурь судалгаа буюу хэрэглэгчийн зан үйл, тухайн үндэстний менталитет дээр тулгуурлан агуулгаа бэлтгэх нь зүйтэй бөгөөд оновчтой мэдээллийг зөв сувгаар хүргэж чадвал бодит үр дүн гарах болно.

Ugluu.mn -ээс

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх