“Хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” сэдэвт эрдэм шинжилгээний оюутны бага хурал болно.

2014 оны 10-р сарын 23 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

9e3614aae27aaa3911d0327b55e556ea_x3Нийслэлийн хөдөлмөрийн газар, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Оюутны хөгжлийн төв хамтран “Хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Их, дээд сургуулиудын нийт оюутнуудын дунд нээлттэй зохион байгуулж байна. Тус бага хурлаар оюутнуудын дунд “Хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээн явагдах юм.

Эрдэм шинжилгээний илтгэлийн үндсэн зорилго нь Монгол улс болон гадаад улс орнуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл, эрэлт нийлүүлэлт, цагийн ажлын тогтолцоо, туршлага, хэрэгжүүлэхүйц шинэлэг санааг дэвшүүлсэн ач холбогдол бүхий асуудлыг шийдвэрлэхэд оршино.

Зохион байгуулалт:

  • Эрдэм шинжилгээний бага хурал нь их дээд сургуулиудын нийт оюутнуудын дунд хоёр үе шаттай зохион байгуулагдана. Эхний шатанд сургууль тус бүрээс ирсэн илтгэлүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ийг хүртэл СЭЗДС-ийн С байр 301 тоот, Оюутанд үйлчлэх төвд хурлын зохион байгуулах комисс хүлээн авч шалгаруулна. Хоёр дахь шатыг 2014 оны 11 дүгээр сарын 20-нд 10:00 цагт СЭЗДС-ийн 313 тоот тэнхимд зохион байгуулагдана.
  • Эрдэм шинжилгээний хуралд багаар оролцож болно.

Судалгааны ажилд тавигдах үндсэн шаардлага:

  • Онол арга зүйн үндэслэлтэй байх
  • Бодит байдалд хэрэгжиж болохуйц
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан байх
  • Судалгааны арга хэрэгслүүдийг ашигласан байх
  • Ашигласан материалын жагсаалт гаргасан байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

Бичвэрт тавигдах шаардлага:

1.1  Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.

-        Бүтээлийн нэр

-        Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

-        Товч хураангуй

-        Түлхүүр үг

-        Оршил

-        Үндсэн хэсэг /судалсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл сэдвээс хамаарсан дэд сэдвүүд байж болно/

-        Дүгнэлт

-        Зөвлөмж

-        Ном зүйн жагсаалт

-        Хавсралт

1.2  Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ.

1.3  Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулан A4 (210х297mm) хэмжээтэй 12 хүртэлх хуудсанд багтана.

1.4  Бүтээл нь Windows /2000/XP/VISTA-ийн Microsoft Office 2007 программ дээр хийгдсэн, *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.

1.5  Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчигууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold  форматтай, бичвэрийн үсгийн фонт –[ Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]

1.6  Цаасны хэмжээ (Page Setup-Mergins): Top: 2.5см, Bottom: 2см, Left: 3см (үдэх зай багтсан), Right: 2см байна.

1.7  Бичвэр дунд мөр хооронд жагсаалтын тэмдэглэхдээ (Paragraph-Bullets) цэгэн тэмдэг (·)-ийг сонгоно.

1.8  Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.

1.9  Математик, статистик томъёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, italic байна.

1.10          Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.

1.11          Үнэлгээ хийсэн тоон болон чанарын мэдээллийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.

1.12          Номзүй – [Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүн талаас зэрэгцсэн байна]

  • Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
  • Мөр хоорондын зай [( Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].
  • Эх сурвалжуудыг дугаарлахгүй.
  • Номзүйн жагсаалтад үсгийг тод (Bold)-оор бичихгүй.
  • Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.

Хэл найруулагад тавигдах шаардлага:

1.1       Учир шалтгааны (логик) нарийн дараалалтай, тодорхой, баталгаа нотолгоо сайтай байх

1.2       Сэдэвт холбогдох өмнөх судалгааг бүрэн гүйцэт авч үзсэн байх

1.3       Тогтсон, оновчтой нэр томъёо хэрэглэсэн байх

1.4       Эшлэл, догол мөр авсан байх

1.5       Ярианы хэлний үг хэллэг хэрэглэгдэхгүй байх

1.6       I биений төлөөний үгийг олон тоогоор бичих

1.7       Зөв бичих дүрмийн алдаагүй байх

1.8       Цэг тэмдгийг оновчтой байдлаар хэрэглэсэн байх

Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Хөдөлмөр эрхлэлт болон цагийн ажлын талаар шинэлэг санаануудыг дэвшүүлсэн байдал
  • Практик ач холбогдолтой
  • Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал
  • Илтгэх болон хэлэлцэх ур чадвар

Шагналын сан:

1-р байр: Өргөмжлөл, 700,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйл

2-р байр: Өргөмжлөл, 600,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйл

3-р байр: Өргөмжлөл, 500,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйл

Нийт оюутан залуус та бүхэн өргөнөөр оролцож өөрсдийгөө сорьж үзээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх