КУДС-ийн захиралд АНУ-ын Консул захидал илгээжээ.

2015 оны 01-р сарын 20 өдөр, 08 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-IMG_5828

АНУ-ын Консул Кармен Б Кабелл 2014 оны 12 сарын 22-нд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд айлчилсан. Айлчлалын үеэр Консул Кармен Б Кабелл тус хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх, ялангуяа Монголын залуусын мэдлэг боловсролыг хөгжүүлэх талаар дэмжиж байгаагаа илэрхийлж, Кино урлагийн дээд сургууль болон АНУ-ын Дэемэн Коллежийн хоорондын хамтын ажиллагаа амжилттай эхэлж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр айлчлаад буцсаныхаа дараа КУДС-ийн захирал Ж.Солонгод шинэ оны мэндчилгээ болон захидал илгээжээ. /Захидлын хэсгээс/

 

Эрхэм Солонго,

“Олон жилийн хуучин найзаас илүү санагдах дөнгөж танилцсан шинэ найз байдаг” гэсэн хэллэгийг бид Америкт их ховор хэрэглэдэг. Энэхүү хэллэг миний танд хандах сэтгэлийг хамгийн сайнаар илэрхийлэх байхаа гэж би найдаж байна.

Бид хамтдаа илүү ихийг хийх болно. Би үүнд итгэлтэй байна.

Таныг халуун дотноор хүндэтгэн ёсолсон,

Carmen B Cabell

 

Жич: Та үнэхээр гайхалтай ажиллагсдаас бүрдсэн багаар хүрээлүүлсэн юм. Таны баг таны төлөө, таны ажил хэргийг мэргэжлийн түвшинд  авч явахад зориулагдсан мэт. Үүнээс илүү сайн гэж байх уу. Миний халуун дулаан сэтгэлийг хамт олондоо дамжуулаарай.

Letter_to_SOLONGO_Jambaa_Mongol_Kino_with_Stamp

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх